Холливүдийн алдарт жүжигчин Жорж Клүнигийн амьдралыг өөрчилсөн гайхалтай хайр

0
402

Амаль Аламуддин хэмээх бүсгүй Жорж Клүнигийн амьдралд гайхалтай шуурга мэт л орж ирэн, жилийн дотор л түүнийг амьдралыг тэр чигт нь өөрчилсөн гайхалтай хайр юм. Ингээд бид та бүхэндээ Холливүдийн алдарт жүжигчин Жорж Клүний болон Амаль хоёрын хувь тавилангийн эрхээр учирсан маш гоё хайрын түүхийг хүргэх байна.

Олон хүн түүний хувийн амьдралын талаар тэр бүр сайн мэддэггүй. Тэрээр Амальтай учрахаас өмнө буюу 1989-1993 онд жүжигчин Талия Болсамтай гэр бүл байсан юм. Тэрээр Талиягаас салсаныхаа дараа дахин хүнтэй гэрлэхгүй хэмээн ам өчиг өгч байсан удаатай. Бүр найз Мишель Пфайффертэй $100,000 доллараар мөрий тавьж байжээ. Гэвч тэрээр мөрийгөө алдаж, амласан амлалтандаа хүрч чадаагүй.

2013 оны 7 сард Жорж Клүни Итали дахь нуурын эргийн байшиндаа амьдарч байх үеэр түүний нэг найз нь гэрт нь зочлохоор очжээ. Тэр үед найз нь Амалийн хамтаар очсон хэрэг. Ингээд тэд санамсаргүй байдлаар танилцаж, улмаар бүхэл шөнөжингөө элдэв зүйлсийн талаар ярилцсан гэдэг. Амалийг явах үед Клүни түүний цахим хаягийг авч, холбоотой байх болноо гээд тэдний анхны уулзалт өндөрлөжээ.

Ингээд тэр хоёр хэсэг хугацаанд харилцаж байгаад 2013 оны 10 сард Лондонд болсон нэгэн киноны нээлтийн үйл ажиллагааны дараа Амалийг болзоонд урьж, тэндээ 6 долоо хоног Амальтай хамт байжээ. Жорж Клүни түүнд гүн дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд 2014 оны 4 сард сүй тавьсан аж.

Жорж Клүни уул нь хүүхэдтэй болох тал дээр ямар ч бодолгүй байсан бөгөөд Амаль ч гэсэн түүний үзэл бодлыг хүндэтгэж, зөвхөн хоёулахнаа амьдрах болно хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэвч 2017 онд тэд эцэг эх болсон юм. Тэд Элле болон Александр хэмээх хоёр их хүүхэдтэй болжээ. Түүний амьдралд дахин нэг эргэлт гарч, тэрээр эцэг хүний үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн даах болно хэмээн хүүхдүүддээ маш их анхаарал халамж, цаг зав зарцуулдаг болсон юм.

Түүний гэр бүл амьдралынх нь хамгийн чухал, үнэ цэнэтэй зорилго нь болоод байгаа юм. Тэрээр хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ кино бүтээлдээ тоглож байгаа. Түүний хайрт эхнэр Амаль амьдралд нь орж ирсэнээр Жорж Клүнигийн амьдрал бүтэн болсон аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу