Present Continuous Tense буюу Одоо Үргэлжилж Буй Цагийн хэрэглэх тохиолдол, хувирах хэлбэр, илэрхийлэх утга

0
120

Англи хэлний Одоо Үргэлжилж Буй Цаг буюу Present Continuous Tense нь яг одоо болж буй үйл явдлыг илэрхийлэх -ж, -ч байна гэсэн дагaвраар илэрдэг.

Эхлээд бүгдээрээ Present Continuous цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь сурцгаая.

Нэгдүгээрт. Right now буюу Яг одоо болж буй үйл явдлыг ярихдаа ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүд харцгаая.

I’m watching a Kino English – Би Кино English үзэж байна.

The baby is sleeping – Хүүхэд унтаж байна.

It’s raining outside – Гадаа бороо орж байна.

Хоёрдугаарт. Around now буюу ярьж байгаа үед болоогүй ч гэсэн одоо цагт болж буй үйл явдлыг ярихдаа хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

She is writing a book – Тэр ном бичиж байгаа.

I’m practicing piano – Би төгөлдөр хуураа давтсаар л байгаа.

He’s working at the supermarket – Тэр дэлгүүрт ажиллаж байгаа.

Гуравдугаарт. Temporary буюу түр зуурын үйл явдлыг илэрхийлэхдээ энэхүү цагийг ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

We’re staying at a hotel – Би буудалд хоноглож байгаа.

I’m studying a new language – Би шинэ хэл сурч байгаа.

His father is working in Paris this month – Түүний аав нь энэ сард Парист ажиллаж байгаа.

Дөрөвдүгээрт. Trend буюу Өөрлөлт, хэлбэлзэл, прогрессийн тухай өгүүлэхдээ хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

The prices of houses are increasing – Хувийн байшингийн үнэ ханш өсөж байгаа.

Most of the people are using smartphone – Ихэнх хүмүүс ухаалаг гар утас ашиглаж байгаа.

University tuition fee is getting more expensive– Их сургуулийн төлбөр улам л үнэтэй болж байгаа.

Тавдугаарт. Repeated Action буюу Давтагддаг үйл явдлын тухай хэлэхдээ энэхүү цагийг ашиглаж болно. Жишээ нь:

They are always making noise – Тэд үргэлж л чимээ шуугиан гаргах юм.

He’s always complaining – Тэр үргэлж л гонгинож байх юм.

You are constantly coming to class late – Чи хичээлдээ байнга л хоцорч ирэх юм.

Зургадугаарт. Near Future буюу Ойрын ирээдүйд болох үйл явдлын тухай өгүүлэхдээ хэрэглэж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

She’s flying to Mexico next week – Тэр ирэх долоо хоногт Мексик рүү ниснэ.

We’re going to New York tomorrow – Бид маргааш Нью-Йорк луу явна.

I’m not going to the party tonight – Би өнөө орой үдэшлэгт явахгүй.

Одоо бүгдээрээ Present Continuous цагт түгээмэл хэрэглэгддэг Time Expressions буюу цаг хугацааг илэрхийлсэн үг хэллэгүүдийг үзэцгээе.

Right now – Яг одоо , Now – Одоо , Today – Өнөөдөр , Tonight – Өнөө орой , These days – Эдгээр өдрүүдэд, Сүүлийн үед , Nowadays – Ойрын үед, Ойрын өдрүүдэд , At the moment – Энэ мөчид, Энэ агшинд , Currently – Одоогийн байдлаар

Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

We’re working on the Smith account at the moment. – Бид нар энэ мөчид Смитийн бүртгэл дээр ажиллаж байна.

She’s reading a novel in the garden now. – Тэр одоо цэцэрлэгт роман уншиж байна.

They’re watching a Netflix these days – Тэд сүүлийн үед Нэтфликс үзэж байгаа.

Positive буюу бататгах хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

Subject (эзэн бие) + To Be (туслах үйл ) + Verb (үйл үг + ‘ING’ дагавар) + Object (тусагдахуун)

Ингээд жишээ өгүүлбэрүүдийг авч үзэе.

She is crying – Тэр уйлж байна.

He is talking to his friend – Тэр найзтайгаа ярьж байна.

They are watching a live concert – Тэд нар амьд тоглолт үзэж байна.

I’m waiting for my girlfriend – Би найз охиноо хүлээж байна.

Negative буюу үгүйсгэх хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

Subject (эзэн бие) + To Be (туслах үйл үг + NOT)  + Verb (үйл үг + ‘ING’ дагавар) + Object (тусагдахуун)

Үгүйсгэх хэлбэр дээр Be үйл үг Not үгүйсгэлийг авч орно.

За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая.

She is not crying – Тэр уйлаагүй байна.

He’s not talking to his friend – Тэр найзтайгаа яриагүй байна.

They aren’t watching a live concert – Тэд нар амьд тоглолт үзээгүй байна.

I’m not waiting for my girlfriend – Би найз охиноо хүлээгээгүй байна.

Question буюу асуух хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

To Be (туслах үйл үг) + Subject (эзэн бие)  + Verb (үйл үг + ‘ING’ дагавар) + Object (тусагдахуун)

Ерөнхий асуулт гэдэг нь Тийм, Үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт Be туслах үйл үг нь эзэн биеийн өмнө ордог.

Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая.

Is she crying? – Тэр уйлж байна уу?

Хариулахдаа богино хэлбэрээр хариулна. Yes, she is – Тиймээ тэр уйлж байна

Эсвэл No, she isn’t – Үгүй ээ, тэр уйлаагүй байна.

Is he talking to his friend? – Тэр найзтайгаа ярьж байна уу?

Yes, he is – Тиймээ, тэр ярьж байна эсвэл No, he isn’t  – Үгүй ээ, тэр яриагүй байна

Are they watching a live concert? – Тэд нар амьд тоглолж үзэж байна уу?

Yes, they are – Тийм ээ тэд нар үзэж байна эсвэл No, they aren’t – Үгүй ээ, тэд нар үзээгүй байна

Are you waiting for your girlfriend? – Чи найз охиноо хүлээж байна уу?

Yes, I am – Тиймээ би хүлээж байна эсвэл No, I am not – Үгүй ээ би хүлээгээгүй байна.

Одоо бүгдээрээ Special Question буюу Тусгай асуултын хэлбэрийг авч үзэе. Тусгай асуулт нь дэлгэрэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special Question дээр WH нийлэмжээр эхлэсэн асуух үгнүүдийг ашигладгаараа онцлог. WH нийлэмжээр эхлэсэн асуух үгнүүдийн талаар өмнөх хичээл дээр дэлгэрэнгүй үзсэн тул дахин давтаж заах шаардлагагүй гэж бодож байна. Тусгай асуулт нь Be туслах үйл үгийн өмнө ордог.

Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ авч үзэе.

Why is she crying? – Тэр яагаад уйлж байгаа юм бэ?

Because, her boyfriend cheated on her – Яагаад гэвэл найз залуу нь түүнийг хуурчихсан.

What is he talking to his friend? – Тэр найзтайгаа юу ярьж байгаа юм бэ?

He’s talking about next exam – Тэр дараагийн шалгалтын талаар ярьж байгаа.

За одоо бүгдээрээ үйл үг ING авдаг дүрмийн талаар тусгайлан авч үзэе.

Ихэнх үйл үгэнд ING – ийг шууд залгадаг. Жишээ нь: add – adding, eat – eating, walk – walking

Харин E эгшгээр төгссөн үйл үгэнд ING залгахдаа E эгшгийг нь гээдэг.

Жишээ нь: take – taking, use – using, make – making

Харин IE эгшгээр төгссөн үйл үгэнд ING залгахад IE эгшгийг гээж, оронд нь Y үсэг оруулдаг. Жишээ нь: lie – lying, tie – tying, die – dying

Харин эгшиг, гийгүүлэгч гэсэн дарааллаар төгссөн үйл үгэнд ING залгахад сүүлчийн гийгүүлэгч давхардаж ордог.

Жишээ нь: clap – clapping, sit – sitting, begin – beginning

Энд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Хэрвээ тухайн үйл үг хоёр үеээс бүтдэг, тэгээд эхний үе нь өргөлттэй дуудагддаг бол сүүлчийн гийгүүлэгч нь давхардаж орохгүй анхаараарай.

Жишээ нь: Visit – visiting, benefit – benefiting, happen – happening

За ийнхүү бүгдээрээ Present Continuous Tense буюу Одоо үргэлжилж буй цагийн тухай үзлээ. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Асууж тодруулах зүйл байвал comment хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс гэвэл бататгах, үгүйсгэх, асуух өгүүлбэрт эзэн бие To Be туслах үйл үгтэй хоршиж ордог, үйл үг ING авч ордог хийгээд түүний зөв бичих дүрэм, түгээмэл ашиглагддаг цаг хугацаа заасан үг хэллэгүүд юм. Мөн хэрэглэх тохиолдлуудыг нь сайтар өөрийн болгоорой. Өнөөдөр үзсэн дүрмийн хичээлээ бататгахын тулд та бүхэн Google-s Present Continuous Tense Exercises гэж хайгаад дасгал ажил хийн, тест бөглөх хэрэгтэй шүү.

МИНИЙ БЭЛТГЭН ХИЙДЭГ КИНО ENGLISH ВИДЕО КОНТЕНТИЙГ МААНЬ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ. SUBSCRIBE ДАРАХАА БҮҮ МАРТААРАЙ!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу