Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга

0
239

Жинхэнэ үнэн бодит сэтгэл гутрал, сэтгэл хямралыг хүмүүс түр зуурын уйтгах гунигтай андуурах нь элбэг байдаг. Энэхүү зүйл нь зүгээр ч нэг өөрөө алга болдог зүйл биш.
Хамгийн багаар бодоход л хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд амьдралд шууд нөлөөлдөг. Хувийн болон хувьсгалын бүх нөхцөл байдалд шүү. Судлаачдын үзэж байгаагаар бол дэлхийн  нийт хүн амын 10% нь уг өвчнөөр шаналж явдаг аж. Аюултай өвчнийг давж туулахад нь найздаа туслах зарим нэг үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.

1. Мэдээллээ солилцож байгаарай

Найз чинь өөрийнхөө байдалд өөрийгөө буруутгах, эсвэл өөрөөсөө ичиж байгаа бол сэтгэл гутрал гэдэг яг л бусад өвчин шиг гэдгийг нь тайлбарлаж ойлгуулаарай. Энэ бол
түүний сул дорой байгаагийн шинж биш хүн өөрөө тэмцэж давах ёстой зүйл гэдгийг нь. Мөн хугарсан гарыг эдгээж байгаа шиг л эдгэх өвчин гэдгийг нь. Тиймээс та сэтгэл
гутралын талаар мэдээлэл олж унших хэрэгтэй. Илүү ихийг мэдэх тусам та найзыгаа илүү ойлгож, найздаа хэрхэн туслах арга замыг олно.

2. Тусламж олоход нь туслаарай

Өвчтэй хүнд мэргэжлийн туслалцаа авах ёстойг нь болгоомжтой ойлгуулах хэрэгтэй. Өөртөө тодорхой үүрэг, даалгавар авбал бүр ч сайн: эмчийн утас, хаягийг нь олж,
үзлэгийн үеэр асуух ёстой асуултаа урьдчилан бэлдэх гэх мэт. Сэтгэл гутралд орсон хүмүүсийн хувьд энгийн зүйлийг ч хийхэд давшгүй даалгавар мэт санагддаг юм шүү.

3. Сэтгэл гутралыг уйтгар гунигтай бүү харьцуул

Сэтгэл гутралыг тоохгүй орхиж болохгүй гэдгийг сайтар ойлго. Хэрвээ та өөрөө энэ өвчнөөр өвдөж үзээгүй бол сэтгэл гутралыг түр зуурын уйтгар гунигтай харьцуулж огт
болохгүй шүү. Найзыгаа ойлгохгүй бол сэтгэл гутралд орсон найз тань улам л өөрийгөө буруутгаж азгүй нэгэн гэж бодох болно.

4. Чөлөөтэй ярилцаж бай

Найзтайгаа өвчнийх нь талаар чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Уг өвчний талаар илэн далангүй ярилцах нь аливаа сөрөг зүйл болох магадлалыг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Илэн далангүй яриа нь өвчтөний сэтгэлийг тайтгаруулж бусдаас тусламж авах нь энгийн зүйл гэдгийг ойлгуулах болно. Сэтгэл гутралтай хүн хэдий хэр эмч нарт хандаж тусламж авна төдий чинээ уг өвчний талаар судалгаа баяждаг юм.

5. Цаашид үргэлж дэмжиж байгаарай

Сэтгэл гутралын шинж тэмдэг материаллаг бус. Тиймээс сэтгэл гутралын шинжилгээ гэж байхгүй. Гаднаас нь харахад найз тань сайжирч байгаа ч гэсэн та сэтгэл санааг
нь цаашид үргэлж дэмжсээр явах хэрэгтэй шүү. Халуун дулаан тэврэлт найзад тань маш их дэм болох болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу