Гэдэс цэвэрлэх шилдэг 8 бүтээгдэхүүн

0
495

Хүний гэдсэнд олон килограмм хорт ялгадас болон өнгөр хуримтлагдсан байдаг. Та гэдэс дотроо цэвэрлэхэд л овоо хэдэн килограмм жин хасах болно. Тухайн өнгөр болон хорт ялгадасууд нь хүний биеий хордуулахаас гадна, аливаа эмгэг үүсгэгч нян бактер биетүүд үржих таатай орчинг бүрдүүлж, мөн бичил орчныг дарангуйлдаг. Тэгвэл бид та бүхэндээ дараах бүтээгдэхүүнийг хэрэглээд гэдсээ цэвэрлэх аргыг танилцуулах гэж байна.

1. Алимны цуугаар цэвэрлэх

Алимны цуу нь пробиотикийн өсөлтийг дэмждэг фермент агуулдаг бөгөөд хүчиллэг орчин нь гэдэсний хананд удаан хугацаанд хуримтлагдаж наалдсан муу өнгөрийг арилгадаг болно. Нэг аяга бүлээн усанд хоёр хоолны халбага алимны цуу, хоёр хоолны халбага байгалийн гаралтай зөгийн бал хийж сайтар хутгаал уугаарай. Үүнийг өглөө бүр тогтмол ууж, тогтмол бие засдаг болтлоо хэрэглэвэл зохилтой.

2. Пробиотик хоол хүнс идэж цэвэрлэх

Пробиотик нь хүний биед байдаг ашигтай амьд бичил биетүүд юм. Пробиотикийн хэвийн хэмжээг сэргээхийн тулд йогурт, хар шоколад, тараг, даршилсан байцаа болон даршилсан ногоонууд идэж хэрэглээрэй.

3. Эслэг ихтэй хоол хүнс идэж цэвэрлэх

Гэдэс дотроо эрүүл байлгая гэвэл эмэгтэйчүүд 18-50 насандаа өдөрт 20-30 грамм эслэг идэх ёстой. Харин эрэгтэйчүүдийн хувьд энэ хэмжээ нь 30-40 грамм байдаг. Эслэг ихтэй хоол хүнсэнд авокадо, инжир, окра, брюссель байцаа, наргил модны самар болон жимс жимсгэнүүд багтана.

4. Ус их ууж цэвэрлэх

Өдөр бүр хоёр литрээс багагүй ус ууж байгаарай. Ихэнх хүмүүсийн бие махбод усны дутагдалд орсон байдаг. Хорт ялгадас болон өнгөрийг гадагшлуулахын тулд гэдсэн байх ус маш чухал. Хамгийн гол нь ундаа, цай, кофег тооцохгүйгээр, зөвхөн цэвэр усны хэмжээ гэдгийг анхаараарай.

5. Чавганы шүүс ууж цэвэрлэх

Чавганы шүүсэнд эслэг маш ихээр агуулагддаг. Тиймээс гэдэс цэвэрлэхэд тохиромжтой. Өглөөний унд уухаас өмнө болон өдрийн хоолны дараа нэг аяга чавганы шүүс уух хэрэгтэй. Гэхдээ ойр ойрхон, байнга уух нь аюултай гэдгийг анхаараарай.

6. Нимбэгний шүүс ууж цэвэрлэх

Нимбэгний шүүс нь C витаминаар баялаг, антиоксидант өндөртэй. Тийм болохоор гэдэсний үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Мөн бодисын солилцоог сайжруулж, биед хэрэгцээгүй болон элдэв бодисыг эрчимтэй гадагшлуулдаг. Өглөө бүр ууж байвал сайн шүү.

7. Цагаан гаатай цай ууж цэвэрлэх

Цагаан гаа нь хүний биеийг дотроос нь халааж өгснөөр хоолны шингэцийг сайжруулан, улмаар өнгөр болон хорт ялгадасыг хурдан гадагшлуулах үр дүнтэй. Цай бэлдэхэд үрэгчээр үрсэн хоёр халбага шинэ цагаан гаа, нунтаг куркума цайны халбагаар маш бага, цэвэр ус таван аяга хэрэгтэй. Усандаа цагаан гаа болон куркумагаа хийгээд буцалгана. Буцалсан даруйд галаа зөөллөж арван минут хэрээтэй байлгана. Тэгээд бэлэн болмогц зөгийн бал нэмж амтлаад уугаарай.

8. Маалингын үрээр цэвэрлэх

Бүх хоолондоо маалингын үрийг хийж идвэл маш сайн. Маалингын үр нь шулуун гэдсийг суллаж өгөх омега 3 тосон хүчил агуулдаг. Мөн бусад үр тариаг бодвол эслэг ихтэй юм. 100 грамм маалингын үрд 27 грамм эслэг агуулагддаг. Өдөр тутам хэрэглэх болвол тунг нь зөв зохистой тааруулах хэрэгтэй шүү. Хэт их хэрэглэвэл гэдэс туулгах сөрөг талтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу