Толгойн өвчний урьдчилан анхааруулах 5 дохио

0
198

Хүн бүхний толгой үе үе өвддөг. Толгойн өвчний гол буруутан нь бид өөрсдөө байдаг билээ. Харин чухам юунаас болоод толгой өвдөх болсноо мэдэхгүй бол яах вэ? Толгойн өвчин бусад эрхтнүүдийн л адил урьдчилан анхааруулах дохио өгдөг. Чухам тэр “нэг асуудал” нь юу вэ гэдгийг бүгдээрээ мэдэж авцгаая.

1. Чамархай болон дагзаар огцом хүчтэй өвдөх

Гэнэт өвдөж эхлэх бөгөөд өвчин нь огцом нэмэгддэг. Яг л толгой хагарах гэж байгаа юм шиг. Ийм төрлийн өвчин мэдрэгдвэл та яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн талаар хэд хэдэн асуудал үүссэний дохио байж болно. Ялангуяа цус харвах магадлал өндөр байгаагийн дохио юм.

2. Нүдний ухархайгаар өвдөх

Энэ өвдөлтийг эмч нарын таамаглаж байгаагаар хүний тэсвэрлэж гарах хамгийн хүчтэй өвдөлт ажээ. Хэрвээ таны нүдний ухархайгаар хүчтэй өвдөж байвал яаралтай эмчид хандаарай.

3. Өглөөний цагаар өвдөх

Өглөө босоход толгой тань өвдөж байвал эмчид яаралтай очихын дохио. Даралт ихэссэнээс болж эсвэл өөр бусад эрүүл мэндийн асуудлаас (магадгүй тархины хавдар) шалтгаалсан байж болзошгүй.

4. Доторч муухайрч, хараа бүрэлзэн өвдөх

Хэрвээ толгойн өвчин нь хараа бүрэлзэх болон дотор муухайрах шинж тэмдэгтэй хавсарч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.

5. Гэмтлийн дараах өвдөлт

Хэрвээ та толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй шүү. Энэ төрлийн бэртэл гэмтэл нь ор мөргүй эдгэнэ гэж байхгүй. Үе үе төрөл бүрийн толгойн өвдөлтөөр таныг зовоосоор л байх болно.

Нэмэлт

  • Хэрвээ нүдний дээгүүр тань өвдөж байгаа бол та гаймориттэй байгаагийн шинж байж болно.
  • Шилэн хүзүүгээр тань өвдөж байгаа бол хүзүүний яс мурийсан, остеохондроз буюу шохойжилттой болж байгаагийн шинж.
  • Лугшиж өвдөх, дотор муухайрах, нүд бүрэлзэх нь мигренийн шинж тэмдэг. Мигрень нь удамшил, хүйсийн байдал /эмэгтэйчүүд ихэнхдээ өвддөг/, амьдралын буруу хэв маяг, түүнчлэн сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалан үүсдэг. Мигрень нь наснаас хамаардаг бөгөөд залуу хүмүүст уг өвчин нь өсвөр наснаас эхлэн үзэгдэж, харин өтөл насанд дарагддаг хэмээн эмч нар үздэг.
  • Цусны даралт ихдэх үед толгой бүхэлдээ дарагдаж байгаа мэт өвчин мэдэрдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу