Хүнсний содыг эмчилгээний зориулалтаар ашиглах 18 арга

0
197

Хүнсний сода нь айл болгоны гал тогоонд байдаг. Хямд үнэтэй, аль ч хүнсний дэлгүүрээс авч болох хэрэгслийн ашиг тус дэндүү их аж. Тухайлбал, сав суулга цэвэрлэх, хөргөгчний эвгүй үнэрийг арилгах гэх мэт.

Гэхдээ өнөөдөр иймэрхүү сэдэв хөндөхгүй. Харин хүнсний содыг гоо сайхны зориулалтаар, мөн зарим өвчнийг анагаахад хэрхэн хэрэглэх талаар сонирхуулах гэж байна.

1. Соданы уусмалаар хамрын ханиадыг эмчилдэг. Аяга усанд нэг цайны халбага сода уусгаарай. Нус их гарч байвал хамрын хөндийг уусмалаар угаах хэрэгтэй. Хэдэн дусал уусмал хамартаа хийж хэсэг байлгаад буцааж цэвэрлэх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа давтаарай.

2. Нүдний үрэвслийн үед соданы уусмалыг хөвөнд шингээж байгаад нүдээ байн байн угаавал нэн тустай. Хөвөнг нэг удаа хэрэглэх ёстойг анхаараарай.

3. Цээж хорсох үед сода хэрэглэж үзээгүй хүн ховор байх. Ходоодны илүүдэл хүчлийг дарж, хормын дотор хорсолтыг намдаадаг юм. Иймээс ч олон жилийн турш хамгийн сайн эм байсаар иржээ. Гэвч үргэлж уугаад байвал сөрөг нөлөөтэй.

Хүчил ялгарах нь улам ихэсдэг юм. Хүчил, сода хоёр нэгдэхэд нүүрсхүчлийн хий ялгарч, улмаар ходоодны шарх сэдрэх аюултай. Зөвхөн гарын дор зориулалтын эм бэлдмэл байхгүй тохиолдолд сода уугаарай.

4. Содыг мөн зүрхний хэм алдагдахад ууж хэрэглэдэг. Зүрх гэнэт дэлсээд эхэлбэл тал цайны халбага сода усанд хутгаад уугаарай.

5. Цусны даралт ихсэх үед сода хэрэглэнэ. Биеэс шингэн, давсыг сайн гадагшлуулдаг тул артерийн даралтыг бууруулдаг. Тал цайны халбага содыг даралтны эмтэйгээ хамт уувал маш тустай.

6. Сүүнд сода уусгаж цэртэй ханиалгыг эмчилдэг арга өнөө болтол үр дүнтэй хэвээр байгаа билээ. Буцалсан 1 аяга сүүнд 1 цайны халбага сода хийж халуунаар нь уугаад унтахыг эмч нар зөвлөж байна.

7. Сүүнд дургүй, сүүний харшилтай хүн 1 литр буцалсан усанд 1 хоолны халбага сода хийгээд утаж болно.

8. Хоолой өвдөхөд нэг аяга бүлээн усанд хоёр цайны халбага сода хийж уусгаад хоолойгоо зайлаарай. Өдөрт 5-6 удаа зайлах хэрэгтэй. Сода нь хоолойн салстыг чийгшүүлж, хатгаж өвдөхийг намдаана.

9. Машинд явахад дотор нь муухайрдаг хүмүүст ч мөн тустай.

10. Хүчилд түлэгдвэл тэр дор нь соданы уусмалаар арчаарай.

11. Шүд цайруулагч оог содаар орлуулж болно. Хөвөнд түрхэж шүдээ үрээд шар толбыг арилтал арчина. Ганц удаа цэвэрлэхэд ч үр дүн гардаг юм шүү.

12. Хөлсний хүчиллэг орчинг саармагжуулна. Хүчиллэг орчинд нян үржиж муухай үнэр гаргадаг. Иймээс соданы уусмалд норгосон хөвөнгөөр сугаа арчвал бүтэн өдөржингөө хөлсний эвгүй үнэрээс ангижирах болно.

13. Шумуул, шавьжинд хазуулсан бол соданы уусмал түрхээрэй. Загатнаж хавдсан газраа өдөрт хэд хэдэн удаа шавшиж арчихад загатнахаа болино. Үүнээс гадна нян орохоос сэргийлдэг юм.

14. Ядаргаа тайлж, хөлний хаванг буулгана. 10 литр усанд 5 хоолны халбага сода хийж, 15 минут хөлөө дүрээрэй. Ингэвэл өглөө болтол бүжиглэсэн ч дажгүй.

15. Хүнд гэмтэл, цус их алдах, хордлогын улмаас гүйлгэж бөөлжих, хөлс цутгаж удаан хугацаагаар халуурахад мөн хэрэглэдэг. Шингэнээ нөхөхийн тулд сода давсны уусмал бэлтгэж уугаарай. 1 литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сода, 1 цайны халбага давс хийж уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уух хэрэгтэй.

16. Ганц хуруудахад соданы уусмал хэрэглэнэ. Лугшиж өвдөөд эхэлмэгц хагас литр халуун усанд 2 хоолны халбага сода хийж, хуруугаа 20 минут дүрэх хэрэгтэй. Өдөрт 3 удаа давтахад үрэвсэл намддаг.

17. Шүд өвдсөн бол амаа соданы уусмалаар зайлна. Ялангуяа ясны хальс үрэвссэн үед илүү тустай. Халуун усанд сода уусгаж, өдөрт 5-6 удаа амаа зайлна. Мэс хүргэхгүй эмчлэх боломжтой арга юм.

18. Сода бол гоо сайхны хэрэгсэл. Савангийн үртэстэй хольж 7 хоногт 2 удаа нүүрээ үрж угаана. Батга цэвэрлэж, үхмэл арьсыг гуужуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу