Тархины цусан хангамж сайжруулах ардын уламжлалт эмчилгээний арга

0
942

Тархины цусан хангамж доголдох нь хараа муудах, ой санамж бүдгэрэх, хөдөлгөөн саармагжих, цус харвах, саажихад хүргэдэг аюултай. Тархины судасны эмгэг харьцангуй удаан явагддаг учир анхны шинж тэмдэг илрэхэд хүмүүс анзаарахгүй өнгөрөх явдал байдаг. Мартаж санадаг, анзаарга муутай болсон зэргээ огт өөр зүйлтэй холбож бодсоор явтал өвчин улам газар авсаар байдаг аж.

Ядах юмгүй хийдэг байсан ажлаа гүйцэтгэхэд бэрхшээлтэй болоод ирвэл шууд эмчид хандах хэрэгтэй. Тархины судасны гэмтлийг цагт нь эмчлэхгүй бол хожим нөхөж баршгүй хохирол авчирдгийг ойлгож авах ёстой. Ой ухаан самуурахаас эхлээд хүний гарт ортлоо биеэ дордуулах хэрэг байна уу?

Түүнчлэн хөдөлгөөний доголдолд орж, алхаж чадахаа ч болих эрсдэлтэй. Хөлөө зөөж ядан хүчилж алхах нь зөвхөн хөгшрөхөд илэрдэг эмгэг биш юм. Тархины цусан хангамж муудсан залуу хүн ч яг ингэж явдаг болно. Хөл өвдөхгүй, үе мөч саажаагүй хэрнээ биеийн тэнцвэр алдагдаж, алхаа доголдоод эхэлбэл онош нь бараг тодорхой гэсэн үг.

Цусны даралт ихсэх болсноор артерийн жижиг судаснууд хатуурч, улмаар тархины цусан хангамж жигд явагдахаа больдог. Тамхи татах, өөхлөх, цусан дахь холестериний хэмжээ ихсэх нь эрсдэл дагуулдаг тул яаралтай арга хэмжээ авах нь чухал юм.

Судасны үйл ажиллагааг дэмжих бэлдмэл

Судасны хана бэхжүүлж, ой ухаан сэргээх, тархины цусан хангамжийг нөхөн сэргээх, дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

500 гр цангис (хөлдүү байж болно) жимсийг буталж, 350 гр сайн чанарын зөгийн балтай холиод, тунхууны (хрен) багавтар үндэс (ойролцоогоор 150 гр) үрж хийнэ. Үүнийгээ миксердэж шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална. Хоол идсэний дараа, өдөрт 3 удаа 2-3 халбагыг халуун цайгаар даруулж ууна. Илүү чихэрлэг амттай болгоё гэвэл зөгийн балаа 500 гр хийсэн ч болдог.

Цусны эргэлт сайжруулах барвинок

Энэ ургамал нь артерийн судасны цусны эргэлт, тархины судасны цусны бага эргэлтийг сайжруулж, судасны хананд атеросклерозын товруу үүсэхээс сэргийлнэ. Паркинсоны өвчин, энцефалит үрэвслийн дараах үр дагавар, толгой өвдөх, толгой эргэх зэрэгт энэхүү ургамлын хандыг хэрэглэнэ. Барвинок нь судасны хатуурлаас сэргийлэх, судас тэлэхээс гадна тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй ургамал юм.

Барвинокоор гэрийн нөхцөлд дараах бэлдмэлийг хийж болно. 100 гр хатаасан барвинок, 1 л спирт (70%-ийн) холино. 20 хоног тасалгааны хэмд харанхуй газар хадгалаад өдөрт 2 удаа (өглөө, өдөр) 10 дуслыг 1/3 аяга усанд хийж ууна. Эмчилгээний нэг курс нь 5-6 сар байна. Эсвэл барвинок болон бусад “тархины” ургамлын хандтай “Склеровиш” бэлдмэлийг хэрэглэж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу