Та ямар ч тохиолдолд дараах 8 зүйлсээс ичих ёсгүй!

0
920

Тогтмол ямар нэг зүйлээс ичиж, бусдаас санаа зовдог хүмүүс сэтгэл зүйн төдийгүй бие махбодын хувьд үргэлж тайван бус байдаг. Тогтмол судасны лугшил нэмэгдэж, нүүр улайж, нуруу нь бөгтийдөг.

Өмнө нь бүсгүйчүүд аливаа зүйлд маш ихээр санаа зовдог гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаанаас харахад сэтгэл зовнилд хүйсийн ялгаа байхгүй гэж тогтоогджээ. Иймд дараах 8 зүйлээс хэзээ ч ичих хэрэггүй гэж зөвлөж байна.

1. Санхүүгийн байдал

Таны санхүүгийн зуршил бол таны л асуудал, өөр хэний ч биш. Хэрвээ хэн нэгэн кафед орох, кино үзэх гэх мэт зүйл дээр хэмнэлт гаргах гэж байвал түүнийг шоглох хэрэггүй. Энэ бол түүний асуудал.

  • Мөнгө хэмнэх эсвэл тухтай амьдрахын тулд эцэг эхтэйгээ амьдрах
  • Бага хэмжээний мөнгө зээлэхгүй байх
  • Өндөр цалинтай ч оффисын бус ажил хийх
  • Өөрийн гараар ямар нэг зүйл хийж мөнгө хэмнэх гэх мэт зүйлс нь орчин үед энгийн зүйл гэдгийг санах хэрэгтэй.

2. Эрхэлж буй ажил

Худалдаа, түргэн хоол болон энэ төрлийн чиглэлээр ажилладаг хүмүүс өөрийн ажлаасаа маш ихээр ичдэг гэсэн судалгаа бий. Тиймээс ч заримдаа шинэ ажил хайх үедээ өөрийн эрхэлдэг байсан ажлаа анкетандаа бичихгүй нуудаг. Энэ нь хөдөлмөрийн үнэ цэнийг унагаж байгаа хэрэг юм.

  • Бүх төрлийн үйлчлүүлэгчтэй ажиллах нь “офисын ажилтны” хэзээ ч олж авахгүй харилцааны туршлагыг танд өгөх болно.
  • Дургүй ажилдаа өдөр бүр ирж, хийх ёстой ажлаа хийх нь хамгийн чухал чадваруудын нэг юм. Үүний ачаар та өндөр шаардлагатай захиралын даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх чадварт суралцана.
  • Хүнд хэцүү хөдөлмөр гэдэг бол ичих биш харин бахархах зүйл юм.

3. Ядуу тарчиг байдал

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бид хэдий чинээ ядуу байдлаасаа ичнэ, төдий чинээ ядуурлыг өөртөө татаж дууддаг гэжээ. Энэхүү зарчим нь маш энгийн. Тухайн хүн тодорхой хэмжээний мөнгөтэй болмогцоо хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл цуглуулахын оронд үнэтэй зүйл худалдан авч, дотоод ичгэвтэр байдлаа дарахыг хичээдэг гэнэ.

Хямд ухаалаг гар утас, хямд гоёл чимэглэл зүүх нь тийм ч ичгэвтэр хэрэг биш гэдгийг санаарай. Үүнээс гадна ихэнх хүмүүс өөрөөсөө илүү амжилттай явж буй хүмүүстэй найзлахаас татгалздаг бөгөөд энэ нь өөрийг нь доош татаж буй хэрэг юм. Тиймээс боломжтой бол өөрөөсөө бага зэрэг дээгүүр хүнтэй найзлахыг эрхэмлэх нь зүйтэй.

4. Боловсролын ялгаа

Дэлхийн ихэнх улс орнуудын хувьд боловсрол гэдэг чухал зүйлийн жагсаалтад байсаар л байгаа. Гэтэл цахим сүлжээнд нэвтрэх, нөүтбук худалдаж авах боломжгүй хүн багагүй бий. 2018 оны судалгаанаас харахад дэлхийн хүн амын 14% нь буюу ойролцоогоор 1 тэрбум хүн гэсэн үг юм.

Тухайн хүнийг дипломтой эсвэл дипломгүй гэдгээр нь дүгнэхдээ бид түүний мэдээллийг хүлээж авах чадварыг бус, харин олонхийн бодлыг л дагадаг. Өөрийн мэдлэггүй байдлаас ичиж их сургууль, эсвэл коллежид суралцсанаар ангийнхаа хамгийн хөгшин оюутан гэдгээс ичих болно.

5. Гэр бүлийн салалт

Зарим хүмүүсийн хувьд салалт гэдэг байж боломгүй зүйл мэт санагддаг. Тиймээс ч хүмүүс ямар нэг аргаар боломжгүй ч гэсэн гэрлэлтээ авч үлдэх гэж хичээдэг. Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ салалтад өөрийн гэсэн давуу талууд хүртэл байдаг гэнэ шүү.

Гэр бүлийн амьдрал үгүй болно гэдэг нь “хайр сэтгэлийн харилцаа” үгүй болсныг илэрхийлнэ. Засварлах боломжгүй зүйлийг засварлах гэж оролдохын оронд аль аль талдаа давуу талтай шийдвэрийг гаргаж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэн нь илүү их анхаарал хандуулах талаар ярилцсан нь зүгээр.

6. Ганцаардал

Ганцаардал гэдэг зүйлийг өндөр настай хүмүүс мэдрэх нь энгийн үзэгдэл мэтээр хүмүүс ойлгох болсон. Харин залуу хүний хувьд энэ нь утгагүй зүйл мэт санагдана. Гэр бүл, найз нөхөдтэйгөө авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтлэх нь эргэн тойрныхоо хүмүүст би ганцаараа биш гэдгийг харуулах нь зарим хүмүүсийн хувьд томоохон асуудал болох магадлалтай.

Гэхдээ ганцаардлыг ганцаараа байх хүслээс ялгах хэрэгтэй. Хэрвээ танд ганцаараа байх нь илүү амар санагдаж байвал та энэ байдлаасаа огт ичиж болохгүй.

7. Нүүр будалт

Зарим хүмүүс огт нүүр будалтыг дэмждэггүй бол, эсрэгээрээ их хэмжээний нүүрний будаг ашиглах дуртай хүмүүс гэж бий. Тэд бусдын анхааралд өртөхгүйн тулд нүүрээ буддаггүй бол, зарим нь эдгээр хүмүүстэй уусахаас сэргийлж буддаггүй. Эрчүүд нүүрээ тод будсан бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, нэр хүндтэй гэж хүлээж авдаг бол бүсгүйчүүд тэднийг замбараагүй, аальгүй нэгэн мэтээр хүлээж авдаг байна.

8. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх

Хүүхэдтэй болох хүсэлгүй байх нь таныг муу нэгэн болгохгүй. Хэрвээ хүүхэдтэй болж, сайн эцэг эх болно гэдэгтээ итгэлгүй байвал энэ нь таны ухаалаг, хариуцлагатай нэгэн болохыг харуулах бөгөөд та аливаа чухал шийдвэрийг сайн эргэцүүлж бодсоны үндсэн дээр гаргадаг болохыг илэрхийлнэ. Харин заримдаа хүмүүс энэ зүйлийг мөн л санаанд оромгүй, байж боломжгүй зүйл мэт хүлээж авдаг.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар: дэлхий дээр гэр бүлийнхнийхээ дарамт шахалтаар, эцэг эх болсон тохиолдол багагүй байдаг гэнэ. Дээр үед олон хүүхэд төрүүлэхийг эрмэлздэг /гэр орон, газар тариалан, мал аж ахуйдаа туслуулах зорилготой/ байсан бол орчин үед энэ бодол өөрчлөгдсөн. Гэхдээ заримдаа хүмүүс сүйрэх гэж буй гэрлэлтээ аврахын тулд олон хүүхэд төрүүлэх үзэгдэл одоо ч гэсэн бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу