Кинон дээр сайн найзууд ч бодит амьдрал дээр нэгнээ үзэж чаддаггүй жүжигчид

0
603

Дургүй, үзэн яддаг хүнтэйгээ хамт нэг газар байхын тулд асар их тэвчээр шаардагддаг. Кино урлагт нэг нэгэндээ дургүй хүмүүс ч гэсэн хамгийн сайн найзуудын дүрийг бүтээх хэрэг гардаг тохиолдлууд бий. Мэдээж уг тохиолдолд хэний ч тэвчээр барагддаг учир заримдаа зураг авалтын талбай дээр үл ойлголцол, маргаан үүсдэг юм байна. Ингээд кинонд сайн найзын дүр бүтээсэн ч бодит амьдрал дээр нэг нэгнээ үзэн яддаг одуудтай танилцацгаая.

1. Терренс Ховард болон Роберт Дауни Жуниор

“Iron Man”-ий нэгдүгээр анги гарсны дараа Тони Старкын хамгийн сайн найз Ахмад Родесын дүрийг бүтээж байсан Ховардыг жүжигчин Дон Чидлээр сольсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ явдлыг хоёр жүжигчний үл ойлголцлоор тайлбарлаж байжээ. Эцэст нь бүх зүйлийг тодорхой, ойлгомжтой болгохын тулд Ховард энэ талаар “Bravo” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

Ховард тухайн үед өөрийн сайн найз Даунид “Iron Man” кинонд дүр авахад нь туслаж байв. 2006 оны үед Дауни Холливудын шилдэг жүжигчдийн тоонд багтдаггүй байсан ч маш их амбицтай нэгэн байсан. Тэрээр, туслах дүрийг бүтээж буй Терренс Ховардын цалин өөрийнх нь цалингаас их байгааг мэдсэнээр түүнд муу санасан ч, эцсээ хүртэл түүнийгээ нуужээ. Гэхдээ Дауни “Iron Man”-ий дүрийг гайхалтай бүтээсэн учир дараа дараагийн ангиуд түүнгүй байх боломжгүй байсан гэнэ.

2. Харрисон Форд болон Жош Хартнетт

Харрисон Форд болон Жош Хартнетт нар хоорондоо гар зөрүүлээгүй ч “Hollywood Homicide” киноны зураг авалт нэлээд халуухан үйл явдал болж өнгөрсөн аж. Жүжигчдийн дунд хүйтэн хөндий уур амьсгал ноёрхож байжээ. Найруулагч Рон Шелтоны өгсөн “хамтдаа зугаалах, шар айраг уух, ярилцах” зөвлөгөө ч тэдэнд огт туслаагүй байна. Ингээд зөвхөн Шелтон наргиж, ярьж байсан бол Хартнетт болон Форд нар нэг нэгнийгээ зэвүүн харцаар л харж байсан гэнэ. Зураг авалтын завсарлагааны үеэр ч тэд хоорондоо ярихгүй, харьцахгүй байхыг илүүд үзэж байсан гэдэг.

3. Леа Мишель болон Ная Ривера

Жүжигчин Ная Ривера болон Леа Мишель нар “Glee” кинонд хамтдаа дүр бүтээсэн бөгөөд камер асаах үед л нэг нэгнийгээ үзэн ядсан харцаар харахаа больж байсан гэдэг. Ривера болон Мишель нар эцсээ хүртэл хэн нь төгсгөл хүртэл явахаа үзэх гэж байгаа мэт тэмцэж байсан бөгөөд эцэст нь Леа ялсан бололтой 5-р улирлын сүүлийн анги болон 6-р улирлын бүх кинонд Ривера тоглоогүй юм.

4. Жим Керри болон Томми Ли Жонс

“Batman Forever” кинонд Жим Керри болон Томми Ли Жонс нар хүчээ нэгтэж, Бэтмений эсрэг дүрийг бүтээдэг. Гэхдээ зураг авалтын талбайгаас бусад газар тэд төдийлөн нөхөрлөдөггүй байжээ. Томми Ли Жинс яагаад ч юм Керрид маш дургүй учир тэд огтхон ч найзууд болж чадаагүй гэдэг. Тухайн үед Жим Керри “та яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ?” гэж асуухад тэр “Би чиний галзуу байдлыг үзэн яддаг” хэмээн шуудхан хариулж байсан удаатай.

5. Том Харди болон Шаиа Лабюф

Бие биенээ үзэн яддаг Том Харди болон Шаиа Лабюф нар “Lawless” кинонд төрсөн ах дүүгийн дүрийг бүтээсэн. Жүжигчин Лабюф нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ түүний зураг авалтын хэсэг явагдаж байх үед хажууд нь зогсож байсан Харди түүнийг шоолж байсан учир бухимдсан тэрээр Хардиг нэг сайн болгож өгсөн гэдэг.

6. Кенни Бейкер болон Энтони Дэниелс

R2D2 болон C3PO роботын цаана нуугдах жүжигчин Кенни Бейкер болон Энтони Дэниелс нар зураг авалтын талбай дээр л давгүй харилцаатай байсан гэдэг. Харин бусад үед тэд яг л хонь чоно мэт байдаг байжээ. Бейкерийн хэлж байгаагаар түүний хамтрагч хэтэрхий их зантай нэгэн байсан учир түүнд энэ байдал огт таалагдахгүй байсан гэжээ.

7. Роберт Шау болон Ричард Дрейфус

Найруулагч Стивен Спилбергийн “Jaws” кино гайхалтай зохиолтойгоос гадна зураг авалтын хувьд төгс гэхэд болно. Гэхдээ загасчны дүрийг бүтээж байсан Роберт Шау болон далай судлаач Ричард Дрейфус нарын харилцаа тийм ч таатай байгаагүй бөгөөд тэд 7 метрийн урттай аварга загаснаас болж л хамтрагчдын дүрийг бүтээх хэрэгтэй болсон юм. Тэдний нэг нэгэндээ дургүй байдал нь киноны үйл явдалд ихээр тохирч байсан бөгөөд зураг авалтын завсарлагааны үеэр тэд бараг л зодолдох шахдаг байжээ. Ихэнхидээ Роберт Шоу хүн бүрийн дургүйг хүргэдэг байсан бөгөөд Спилбергийн уурыг хүртэл хүргээд амжсан гэдэг.

8. Ким Кэтролл болон Сара Жессика Паркер

“Их Хотын Секс” кинонд бүсгүйчүүдийн нөхөрлөлийн нарийн нандин зүйлсийг харуулсан мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ зураг авалтын хөшигний цаана бүх зүйл эсрэгээрээ байсан гэдэг. Жүжигчин Сара Жессика Паркер болон Ким Кэтролл нарын хооронд дахь маргааны талаар киноны 2-р улирлын зураг авалтын үеэс эхлэн ярьж эхлэжээ. Нэг өдөр тэдний дунд өрнөсөн санхүүгийн маргаанаас болоод зураг авалт хүртэл зогсож байсан аж.

9. Билл Мюррей болон Люси Лью

Хэдийгээр “Charlie’s Angels” кинонд Люси Лью болон Билл Мюррей нар хамтрагчдын дүрийг бүтээсэн ч Мюррейг киноны эсрэг дүр болвол Люси ихээхэн баярлах байсан гэнэ. Билл Мюррей болон Люси Лью нарын хоорондох үл ойлголцол зохиолыг уншиж байх үеэс эхэлсэн бөгөөд Мюррей уг төслийг утгагүй зүйл хэмээн үзэж, бэлтгэл хийхээс ч хүртэл татгалзаж байжээ. Үүнээс гадна тэрээр Дрю Бэрримор болон Кэмерон Диаз нарт жүжиглэх авъяас байдаг бол зураг авалтын талбай Льюгийн байх ёстой газар биш гэдгийг хүртэл дурдаад амжжээ.

10. Ченнин Татум болон Алекс Петтифер

“Magic Mike” киноны зураг авалтыг Ченнинг Татумын тайчих урлагийн авъяасаас сэдэвлэсэн байна. Уг киноны гол дүрүүд хоорондоо төдийлөн сайн найзууд байгаагүй гэнэ. Жүжигчдийн хоорондын маргаан зураг авалт эхлэхээс өмнө үүссэн учир Татум найруулагч Стивен Содербергт кинонд Петтиферийг битгий тоглуул хэмээн ятгасан байдаг. Бүх зүйл 2008 онд эхэлсэн бөгөөд тэд анх хамтдаа нэг өрөө байр түрээслэж, ээлжилж төлбөрөө төлдөг байжээ. Гэтэл Татумыг зураг авалттай байх хоёр сарын хугацаанд Петтифер түрээснийхээ мөнгийг төлөхгүйгээр байрнаасаа гарч, баахан хог үлдээсэн байсан гэдэг. Байрны эзэн Татумын хувцсыг гаргаж хаянгаа алдсан бөгөөд орон гэргүй үлдэхгүйн тулд тэр мөнгө зээлж түрээсийн төлбөр болон торгууль төлсөн түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу