Далайн гаралтай хоол хүнс бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

0
166

Хагас боловсруулсан, түүхийгээр нь даршилсан эсвэл түүхий далайн гаралтай бүтээгдэхүүнийг идсэнээр бидний биед нян хуримтлагдах магадлалтай байдаг. Олон нийтийн цахим сүлжээгээр хялбар аргаар загасны түрс давслах, амьд далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийх гэх мэт аргуудыг зааж өгдөг ч энэ нь хэр аюулгүй бол?

Эдгээр хорт нянгаас хэрхэн биеэ аврах вэ? Энэ талаар эрдэмтдийн хийсэн мэдээлэллийг хүргэх гэж байна.

Загас бол шимэгч хорхой халдварлах эх үүсвэр

Вашингтоны далай, нуур судлаач эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад далайн гаралтай бүтээгдэхүүн дотор 300 гаруй төрлийн хүний эрүүл мэндэд хортой шимэгч хорхой байдгийг тодорхойлжээ. Эрдэмтэд мал амьтны гаралтай та хал, шимэгчээр дамжин амьтнаас хүнд халддаг халдв арт өвчин тархалт их байгааг далайн усан дахь шимэгч хорхой ихэссэнтэй холбон судалсан байна.

Судалгааг ХХ зууны 1970-аад оны үед хийсэн бөгөөд уг туршилтад Анисакис болон Псеудотерранова хоёр төрлийн шимэгч хорхойг ашигласан аж. Хүмүүс ихэнхдээ энэ төрлийн шимэгч хорхойгоор халдварладаг юм байна. Шимэгч хорхой халдварлах нөхцөл: хулд, сагамхай, сардин болон бусад төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс халдварлаж байжээ.

Асуудал юунд байна вэ?

Эцэст нь судлаачид шимэгч хорхой тархах нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үзжээ. ХХ зууны дунд үед хүн төрөлхтөн геологийн шинэ эрин үе болох антропоценд орсон. Үүнээс хойш хүний үйл ажиллагаа байгалийн эко системд нөлөөлж эхэлсэн юм.

Харин Вашингтоны их сургуулийн эрдэмтэд, ажилчдын хийсэн судалгаанаас харахад шимэгч хорхой их хэмжээгээр тархаж байгаа нь хүний оролцоо ихэссэнтэй бус харин багассантай холбоотой гэжээ.

1982 онд халимны наймаа хийхийг хойшлуулж, зогсоосон учир үүнтэй холбоотойгоор их хэмжээний далайн жижиг биетүүдийн тоо ихээр нэмэгдсэн бөгөөд энэ нь Анисакис шимэгч хорхойн тоог нэмэгдэхэд хүргэсэн байна.

Май загасанд эрүүл мэндэд аюултай шимэгч хорхой бий

Анисакис шимэгч хорхой нь хүний биед хэдэн долоо хоног, хэдэн сар, хэдэн жилийн турш амьдрах чадвартай бөгөөд энэ хугацаанд маш их сөрөг нөлөө учруулдаг. Хамгийн анх 1955 онд хүний биеэс май загасны шимэгч хорхойг олсон байна.

Нидерландын нэгэн иргэн хагас давсалсан май загас идсэний дараа биеийн байдал нь муудлаа хэмээн эмнэлэгт ханджээ. Үүнээс өмнө далайн гаралтай шимэгч хорхойг эрүүл мэндэд хоргүй гэж үзэж байсан юм.

Харин ХХ зууны хоёрдугаар хагасаас эхлэж, энэ төрлийн хорхойг оношилж, эмчлэх болсон аж. Анизакидоз төрлийн хорхой нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг гэнэ.

Уг хорхойгоор халдварласан бол яах вэ?

Ихэнхдээ энэхүү шимэгч хорхойгоор халдварласан болохыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Ерөнхий шинж тэмдэг нь гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих бөгөөд энэ нь хоолны хордлого, олгой, ходоодны шарх зэрэг өвчинтэй ижил юм.

Тиймээс хэрвээ таныг далайн гаралтай бүтээгдэхүүнээр хооллосны дараа энэ төрлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ таны бие бага хордоно гэдгийг санаарай. Өөрөө дур мэдэж эмчилгээ хийх боломжгүй.

Хүмүүс шимэгч хорхойн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд шимэгчийн эсрэг эм уухад л хангалттай гэж үздэг ч энэ үнэн хэрэгтээ тийм биш. Бүх төрлийн шимэгч хорхойд нөлөөлөх супер бэлдмэл байхгүй гэдгийг санаарай.

Ялангуяа шимэгч хорхойг биеэс гаргахад мэс засал хийх хэрэгтэй байдаг. Тиймээс далайн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд 2 долоо хоногийн турш хөлдөөх хэрэгтэй. Харин шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүнийг чанах, шарах гэх мэтээр боловсруулж идэх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу