Хомхой долоосныг нэг өдрийн дотор эмчлэх 6 арга

0
556

Бидний нэрлэж заншсанаар хомхой долоох, анагаахын хэллэгээр бол герпес нь хамгийн түгээмэл тархсан өвчнүүдийн нэг юм. Хөнгөн хэлбэрээр туслаа ч гэсэн таагүй байдаг. Уруулан дээр, уруулын ойр орчим гарсан яр таагүйгээс гадна маш муухай харагддаг шүү дээ. Бид та бүхэнд герпесийг 1 өдрийн дотор эмчлэх эмчилгээний 6 төрлийн аргыг танилцуулж байна.

1. Саримс

Хомхой долоосон үед сармис маш их тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга юм.

2. Гааны навчны эфирийн тос

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь маш сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэх ёстой.

3. Сүү

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавиарай. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүйг анхаарах хэрэгтэй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх болно.

4. Устөрөгчийн хэт исэл

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.

5. Мөс

Герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно.

6. Зуун наст

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхээрэй. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавих хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу