Цагаан гааны ашиг тус болон сөрөг нөлөө

0
379

Одоо үед цагаан гаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн болсон. Цагааг гаа ази хоолнуудад түлхүү ашигладаг. Цагаан гаан дээр суурилсан, бодисын солилцоо сайжруулах, тураах дэглэм олон байдаг.

Цагаан гаа олон ач тустай боловч бусад эмийн бодисуудын адил эерэг болон сөрөг талуудтай. Тэгвэл танд цагаан гааны сөрөг нөлөөтэй болон ашиг тустай талуудыг танилцуулж байна.

1. Цагаан гааны ашиг тус

1. Цагаан гаа нь ханиаданд тустай. Яагаад гэвэл цагаан гаа нь үрэвслийн эсрэг, хөлөргөх үйлчилгээтэй учир өвчтөний эдгэрэх явцыг хурдасгадаг юм. Үүнээс гадна цагаан гаа дулаацуулах чанартай учир хоолойны өвчнийг анагаахад тусалдаг аж.

2. Цагаан гааны үндсийг хоолны дуршил буурсан үед болон хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн цагаан гааг цээж хорсох юмуу хэхрэх үед хэрэглэвэл нэн тустай.

3. Цагаан гааны тусламжтай илүүдэл жинтэй тэмцэж болно. Цагаан гааг хэрэглэснээр таны биед хуримтлагдаж асуудал үүсгэдэг калорийг бие организм тань урьдынхаасаа их хэмжээгээр зарцуулах болно.

4. Цагаан гаа нь харшлын эсрэг шинж чанартай. Мөн цагаан гааг арьсны цочрол юмуу тууралттай тэмцэхэд ашиглаж болдог. Багтраа өвчтэй хүний биеийн байдлыг сайжруулахад ч цагаан гааг ашигладаг юм байна.

5. Цагаан гааг гоо сайханд ч өргөнөөр хэрэглэдэг юм. Цагаан гаа нь арьсны ерөнхий байдал болон харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг эерэг нөлөөтэй. Цагаан гаа нэмсэн маск батгатай тэмцэхэд ч тусална.

6. Мөөг түүх, идэх дуртай хүмүүст дуулгах сайн мэдээ байна. Мөөгөнд хордсон тохиолдолд мөөгөнд агуулагдах хорыг саармагжуулахын тулд цагаан гааны үндэс хэрэглэж болдог аж.

7. Цагаан гаанд их хэмжээний антиоксидант (үл исэлдүүлэгч бодис) агуулагддаг. Цагаан гааг халуун цай, ундаа бэлтгэхэд ашиглаж болох ба энэ нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж, биеийг эрүүлжүүлдэг болно.

2. Цагаан гааны сөрөг нөлөө

1. Цагаан гааг хоол боловсруулах замын өвчний хурц сэдрэлийн үед хэрэглэж болохгүй. Ийм үед цагаан гаа хэрэглэснээр биеийн байдал улам л дордоно.

2. Хэрвээ хүний биеийн хэм өндөр байвал цагаан гааг ямар ч хэлбэрээр хэрэглэж болохгүйг анхаараарай.

3. Зүрхний дутагдалтай, цөсний замын болон элэг, бөөрний өвчтэй хүмүүс цагаан гаа хэрэглэж болдоггүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу