Нэг өдрийн үйл явдлыг харуулсан хамгийн сонирхолтой 10 кино

0
165

Ихэнхдээ кино гэдэг цаг хугацааны аялал байдаг учир киноны үйл явдал олон сар, жил, бүр заримдаа зууныг ч хамарсан байдаг. Гэхдээ ердөө 24 цагийн турш бүх үйл явдал нь өрнөдөг киног найруулагчид үе үе хийдэг. Иймэрхүү сонирхолтой кино нь үзэгчдийн илүү ихээр татаж чаддаг юм. Ингээд бид та бүхэндээ нэг өдрийн дотор бүх үйл явдал нь өрнөж дуусдаг хамгийн сонирхолтой 10 киног танилцуулж байна.

1. Run Lola Run (1998)

Том Тыкверийн кинонд хайртай залуу Маннигаа аврахын тулд 20 минутын дотор 100000 ширхэг герман марк олох хэрэгтэй Лола бүсгүйн талаар гардаг. Найруулагч бүсгүйн 20 минутын гүйлтийг 3 төрлөөр харуулдаг бөгөөд төрөл бүр өөрийн гэсэн онцлогоор гол дүрийн жүжигчдийн хувь тавиланг харуулсан байдаг.

2. Irreversible (2002)

Гаспар Ноэ найруулагчийн хамгийн ширүүн киноны нэг бол “Irréversible”. Маркус болон Пьер нар клубт ирж, тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй эмэгтэйг хүч инд эж, зодс он залуугаас өшөөгөө авахын тулд түүний эрэлд гарах үйл явдлыг харуулдаг. Тэд уг залууг өмнө нь хэзээ ч харж байгаагүй ч юунд ч шантрахгүйгээр түүнийг хайх болно.

3. Groundhog Day (1993)

Цаг агаарын хөтлөгч Фил Коннорс жил бүрийн 2-р сарын 2-нд Панксатони хотод ирж “Groundhog” өдрийг тэмдэглэдэг. Фил өөрийн ажлыг үзэн яддаг хэдий ч хувь тавилан түүгээр тохуурхаж тэрээр 2-р сарын 2-ны өдөрт гацах түүхийг өгүүлэх кино маш сонирхолтой шүү.

4. Magnolia (1999)

Сан-Фернандогийн тохойд нэгэн бороотой өдөр 10 гаруй хүмүүсийн түүх давхцах болно. Пол Томас Андерсоны энэхүү кинонд санаандгүй зүйл бүхэн өөрийн гэсэн үр дүнг дагуулна.

5. Clerks (1994)

Жижиг дэлгүүрийн худалдагчдын ажлын нэгэн өдөр хэрхэн өрнөж буй талаар өгүүлэх бөгөөд тэд өнгөрснөө дурсаж, ирээдүйнхээ талаар ярилцана. Уг киног найруулагч Кевин Смит бичсэн юм.

6. The Stroll (2003)

Киноны бүх үйл явдал нэг хоногийн дотор бус харин 1,5 цагийн дотор өрнөдөг. 1,5 цагийн турш та бүхий л сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Киноны гол дүр болох Оля санаандгүй танилцсан хоёр танилынхаа хамтаар Питерийн гудамжинд жижиг амьдрал өрнүүлнэ.

7. Dog Day Afternoon (1975)

Нэгэн хотын жирийн нэг өдрийн амгалан тайван байдлыг төлөвлөгөөний дагуу явагдаагүй банк дээр эм дэлт алдагдуулах бөгөөд гэ мт хэрэг олныг хамарсан үймээн болж хувирна. Үйл явдал өрнөж буй хэсэгт цагдаагийн газар, зурагтынхан ирэх бөгөөд гэмт хэр эгтнүүдийн хувьд гол зорилго нь мөнгө бус харин энэхүү холион бантангаас цэвэрхэн гарах явдал юм.

8. Reservoir Dogs (1991)

Квентин Тарантиногийн дебют киноны үйл явдал нэг хоногийн дотор үргэлжилдэг. Энэ бүх хугацаанд 6 гэмт хэрэгтэн тэдний үнэт эдлэлийн дэлгүүр дээ рэмдэх үйл ажиллагааг хэн нураасан талаар олохыг хичээнэ.

9. Training Day (2001)

Уг кинонд муу залуугийн дүрийг бүтээсэн Дензел Вашингтон “Оскар”-ын шагнал хүртэж байжээ. Түүний дүр нь авилгал хахууль авахаас огт татгалздаггүй бөгөөд үүнийхээ хариуд хар та мхи борлуул агчдад төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна. Ингээд тэрээр өөрийн шинэхэн хамтрагчтайгаа 24 цагийн дотор гудамжийг цэгцлэж, бүхий л муу залуусын учрыг олох хэрэгтэй болдог аж.

10. A Single Man (2009)

Том Фордын уг кинонд амьдралынхаа сүүлийн өдрийг өнгөрүүлж буй их сургуулийн профессорын нэг өдрийн талаар гардаг. Жорж Фальконер өөрийн амрагийн нас баралтыг маш хүндээр хүлээн авч, цаашид түүнгүйгээр амьдарч чадахгүй болохоо ойлгоно. Ингээд тэрээр нэгхэн өдрийн дотор амьдралаа цэгцлэж, ирээдүйд амьдрах хэрэгтэй юу гэсэн асуултын хариултыг өөртөө өгөх гэж хичээх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу