Бөөрөнд муу 10 зуршил

0
317

Бөөр бол хүний биеийн хамгийн чухал хос эрхтэн билээ. Бөөр нь шүүх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорт бодис, нян, халдварыг шүүж цусыг цэвэршүүлдэг бөгөөд биеийн ус болон давсны тэнцвэрийг барьж, цусны даралтыг зохицуулж, улаан эсийн төлжилтөд оролцдог эрхтэн юм. Үүрэг, үйл ажиллагааг нь дурдаад байвал дуусахгүй.

Гэхдээ бид уг эрхтний үйл ажиллагааг үнэлдэггүй нь тун харамсалтай. Бидний ихэнхид нь дараах зуршлууд танил санагдах бөгөөд заримыг нь бид муу зуршил гэдгийг нь анзаараа ч үгүй явдаг. Өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд дараах зуршлуудаас салахыг хичээгээрэй. Бөөр эрүүл бол хүн та ч бас эрүүл байх болно.

1. Дутуу нойр

Бөөрний эд эс шөнө л шинэчлэгддэг. Хэрвээ та байнга дутуу нойртой явдаг бол бөөрний эргэн сэргэх үйл явц бүрэн явагдахгүй байна гэсэн үг. Ингэснээр бөөрний үйл ажиллагаанд саатал гардаг юм.

2. Амьдралын идэвхигүй байдал

Суугаа ажил эрхэлдэг хүмүүст ихэвчлэн бөөрний зогсонги байдал үүсдэг. Цусны эргэлтийг сайжруулахын тулд цаг тутамд бага зэрэг сунгалт эсвэл дасгал хийж байгаарай. Тогтмол дасгал хөдөлгөөн нь бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг юм.

3. B6 амин дэмийн дутагдал

Бөөр үйл ажиллагаагаа сайн явуулахад өдөр бүр дунджаар 1,3 мл В6 амин дэмийг хэрэглэж байх хэрэгтэй. Энэхүү амин дэм нь шувуу, загас, төмс болон цитрусын төрлийн жимснүүд болон бусад олон төрлийн жимснүүдэд агуулагддаг юм байна.

4. Буруу хоолны дэглэм

Биед хуримтлагдсан өөх тосыг шатаадаг хоолны дэглэм нь бөөрний хамгаалалтыг устгадаг. Үр дүнд нь бөөр хоёр том хүнд цохилтыг авна: нэг талаас цусыг тэнцвэргүйгээр шүүнэ, нөгөө талаас шим тэжээлийн бодисоо авч чадахгүйд хүрнэ.

5. Хангалттай ус уухгүй байх

Бөөрний үйл ажиллагааг хэвийн явуулахад хангалттай хэмжээний ус уух шаардлагатай байдаг. Ус нь шууд утгаараа бие доторх бүх бохир зүйлсийг урсган гаргадаг юм.

6. Уургийн илүүдэл

Уураг нь өөх тос шиг биед хуримтлагдаж болдоггүй. Тиймээс илүүдэл уураг болон задралын эцсийн бүтээгдэхүүн нь бөөрөнд хэт ачаалал өгдөг юм. Хэрэв бөөр эдгээр бүтээгдэхүүнүүдийг биеэс гадагшлуулж чадахгүй бол бөөрөнд чулуу үүсэх болно.

7. Натрийн илүүдэл

Хүнсний давс нь натрийн гол эх үүсвэр юм. Хэрэв та давсыг их хэмжээгээр хэрэглэдэг бол таны бөөрний ус-давсны тэнцвэрийг хадгалах үйл ажиллагаа саатна. Насанд хүрсэн хүний давсны өдрийн хэрэглээ нь 5-6 грамм байдаг. Зөвлөгөө: хоолондоо давсаа бага зэрэг хийж байгаарай. Та үүнд хурдан дасах бөгөөд хоолныхоо амтыг сайн мэдрэх болно.

8. Давсгаа суллахгүй удаан байх

Шээсээ үргэлж удаан барьснаас болж бөөрний дутагдал эсвэл шээсний задгайралтай болж болно. Тиймээс “Шээс хүрмэгц шууд шээх хэрэгтэй” гэдэг дүрмийн санаж яваарай.

9. Кофейн их хэмжээгээр хэрэглэх

Кофе болон зарим ундаанд агуулагддаг кофеин нь их хэмжээгээр биед орвол нийт бие организмд муугаар нөлөөлдөг, ялангуяа бөөрөнд. Кофеин нь шээс хөөх хүчтэй шинж чанартай байдаг ба биеэс усыг гадагшлуулж бөөрийг хоосон ажиллуулж хэт ачаалал үүсгэдэг юм байна.

10. Архи болон тамхи

Тамхи болон согтуу руулах ундааны хэрэглээ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг эртнээс маш олон удаагийн судалгаагаар нотолсон билээ. Архи тамхины хор уршгаар бөөрөнд их хэмжээний хорт бодис орж ирдэг бөгөөд улмаар ачааллаа дийлэхгүй бөөрний үйл ажиллагаа алдагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу