2020 онд зайлшгүй эзэмших ёстой 10 чадвар

0
385

Энэ шинэ арванд хүмүүс Ангараг гараг дээр өөрсдөө очиж, түүн дээр юу байгааг мэдэх хүслээ биелүүлэх, эсвэл олон арван эдгэшгүй ээдрээт өвчнүүдийг эмчлэх аргыг нээж ч магадгүй юм. Автомат роботууд олон салбарт хүний үйл ажиллагаа, үүргийг орлосоор байна.

Үүнээс цааш шинжлэх ухаан хийгээд техник технологид хэр их ололт амжилт гарахыг тааж мэдэхийн аргагүй. Мэдээж энэ бүхнээс хоцорч үлдэхийг хүсэхгүй л байгаа биз дээ? Үүний тулд танд тус болох мэдлэг чадварыг эзэмших нь хамгаас чухал. Тийм болохоор 2020 онд танд хэрэг болох 10 чадварын жагсаалтыг хүргэж байна.

1. Дижитал маркетинг

Дижитал маркетинг нь 21-р зууны бизнесийн салбарын тулгын нэг чулуу болоод байна. Ямар нэгэн бизнес эрхэлж буй компани болон хувь хүнд заавал онлайн ертөнцийн маркетинг хэрэгтэй төдийгүй ялангуяа компьютер болон ухаалаг утасны эрин үед дижитал маркетинг нь илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл.

Онлайн маркетинг нь хүмүүсийн анхаарлыг татах контент бүтээхээс эхлээд хэрэглэгчидтэйгээ харилцах гээд бүх зүйлийг хамруулна. Ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлчилгээгээ хайлтын хэсэг, вебсайт, сошиал медиа, утасны аппликейшн гэх мэт дижитал ертөнцийг ашиглан сурталчлах явдал юм. Энэ чадварыг олон талаас нь мэргэжлийн эзэмшсэн байхад ямар ч ажил олгогчийн хувьд та үнэлж баршгүй үнэ цэнэтэй ажилтан болж чадна.

2. Бүтээлч байдал

Бүтээлч байдал нь ирээдүйд хэрэг болох чадварууд дундаа гол түлхүүр нь болох гэнэ. Өөрийгөө бүтээлч биш гэж няцаахаасаа өмнө бүтээлч байна гэдэг нь заавал хөгжмийн зохиолч, зохиолч гэх мэт уран бүтээлч төрлийн онцгой авъяастан байх албагүй гэдгийг санах хэрэгтэй.

Бид бүгд бүтээлч сэтгэлгээтэй төрсөн байдаг. Харамсалтай нийгмийн амьдралын шахалт шаардлагаас болоод тэрхүү чадвараа алддаг юм байна. 2020 онд хэрэг болох бүтээлч сэтгэлгээ нь цоо шинэ зүйлийг үүсгэх гэхээсээ илүү хамааралтай болон хамааралгүй салбараас ойлголт санааг хөрвүүлэх чадвар юм.

3. Хүний нөөцийн менежмент

Хүний нөөцийн менежмент нь тавьсан зорилгоо үр ашигтай биелүүлэхийн тулд хүмүүсийг урамжуулж, хөгжиж дэвшихэд нь туслах маш чухал ажлын байр юм. Хэр их ажил автоматжих эсвэл хиймэл оюун ухаан хэр хөгжихөөс хамааралгүйгээр хүмүүс компанийн хамгийн үнэ цэнтэй нөөц байх болно. Хүмүүс илүү бүтээлч, бие биенийгээ илүү сайн мэдэрдэг, нэг нэгнийхээ санаа, эрч хүчийг дэмжих чадвартай байдаг.

Гэхдээ хүмүүс өвдөж, урам зоригоо алдаж, анхаарал сарнидаг. Тийм ч учраас менежер нь багийнхныгаа хэрхэн урамшуулж ажлын бүтээмжийг нь дээд хэмжээнд нь байлгах талаар мэддэг байх нь нэн чухал. Сайн менежер байх нь EQ-ний багийнхныгаа төлөөлж, удирдах чадварыг ихээхэн шаарддаг байна. Энэ чадвар дараагийн арванд хэмжээлшгүй үнэ цэнтэй болох чадвар юм.

4. Шүүмжлэлтэй хандах

Шүүмжлэлтэй хандах гэдэг нь логик сэтгэлгээ болон эргэцүүлэн бодох чадвараа ашиглан тодорхой асуудлын талаар шүүн тунгааж, шийдэж болох арга замуудыг нь тооцож тохиолдол бүрийн давуу болон сул талыг шинжлэх чадвар юм. Энэ чадварыг эзэмшсэн хүн шинэлэг шийдэл санаа олох, ярвигтай асуудлыг логик сэтгэлгээ болон эргэцүүлэн бодох чадвараа ашиглан баримт нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийж чаддаг.

Шүүмжлэлтэй хандаж байгаагийн анхны алхам нь олон төрлийн эх үүсвэрээс авч байгаа мэдээллийн урсгалд дүн шинжилгээ хийх явдал. 2020 онд байгууллагууд ийм чадвартай хүмүүсийг ажилд авахад тохиромжтой, ямар ч багт нэмэлтээр оруулах боломжтой гэж үзэж байна. Үнэнийг хэлэхэд яг одоо ч компаниуд ийм чадвартай хүмүүсийг шинэ санаа гаргах, хувьсгал авчрах бүтээгдэхүүн гаргах зорилгоор ажилд авдаг байна.

5. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар

Өөрийн сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, илэрхийлж чаддаг мөн бусдын юу мэдэрч байгааг мэдэж чаддаг байх нь EQ юм. Бусдыг ойлгодог, шударга үнэнч, бусадтай хамтарч ажиллаж чаддаг бол энэ чадварыг сайн эзэмшсэн гэсэн үг юм. Хүний нэг нэгэнтэйгээ холбогдож харилцах чадварыг машинаар орлуулж чадахгүй. Тиймээс EQ өндөртэй хүмүүс хэрэгцээтэй байсаар байна.

6. Код бичих

2020 онд сурахад хамгийн ашигтай хэл нь компьютерийн программчлал. Улам бүр технологид суурилсан болсоор байгаа нийгэмд компьютерийн код бичиж чаддаг байх нь үнэ цэнтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай чадвар юм. Энгийн код бичих чадвар шаарддаг ажлууд шаарддаггүй ажлаасаа илүү хурдан дэвшиж, илүү цалинтай байдаг. Ямар нэгэн сургалт дамжаанд суух шаардлагагүйгээр интернэтээс код бичиж сурах олон эх сурвалжууд байдаг.

Дижитал эрин үед компани бүхэнд сайн кодчин хэрэгтэй байдаг. Код бичих нь ярвигтай технологид суурилсан салбаруудаас гадна олон төрлийн давуу талтай. Өмнө нь дурдсанчлан бизнес бүхэн онлайн ертөнцөд оршин тогтнож байх шаардлагатай. Харин энгийн код бичих чадвар нь веб сайт эсвэл апп хөгжүүлэхийг тун амархан болгож өгдөг.

7. Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухааны салбар 2022 он гэхэд 2,3 сая ажлын байрыг үүсгэнэ гэж тооцоолоод байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хиймэл оюун ухааны мэргэжилтний ажлын байр 2 дахин нэмэгдсэн төдийгүй ажлын зар 119%-аар өссөн байна. Энэ үзэгдэл цаашдаа ч өсөх хандлагатай байна. Энэхүү эрэлтийн гэнэтийн өсөлт нь хиймэл оюун ухааны мэргэжилтний цалинг өсгөж одоо тэнгэрт хадаад байна. Энэ салбарын мэргэжилтнүүд жилд дунджаар 326,313,000 төгрөгийн цалин авдаг юм байна.

8. Хамтын ажиллагаа

Хамтран ажиллах нь хэзээ ч хоцрогдохгүй чадвар юм. Хэдий та биеэ дааж ганцаараа ажиллах дуртай байсан ч багаараа хийх үед хамаагүй амар болдог ажлууд заавал байдаг. Ердөө ажлыг чинь шүүмжлэх хэдэн нүд нэмэгдэж байгаа мэт санагдаж болох ч ажилдаа өөр хүмүүсийг оруулах нь танд өөр санаа, өөр харах өнцгийг бэлэглэнэ. Хүн бүр өөрийн гэсэн онцгой чадварыг ажилдаа шингээж байдаг. Үүнийг нь үр дүнтэйгээр нэгтгэж чадвал тэр ажилд оролцсон хүн бүрт илүү их амжилт авчирна гэсэн үг.

9. Дүгнэлт болон шийдвэр гаргах чадвар

Үнэн зөв дүгнэлт хийх болон, шийдвэр гаргах чадвар нь таны 2020 онд сурах зайлшгүй хэрэгтэй чадваруудын нэг юм. Компаниудын хуримтлуулсан мэдээллээс үзэхэд, тоонд судалгаа хийн хэрэгжүүлж болохуйц төлөвлөгөө гаргах, бизнесийн стратеги, шийдвэр зэргээ мэдээлэхдээ том хэмжээний мэдээлэл ашиглаж чаддаг ажилчдын хэрэгцээ нэмэгдэж байна.

Шийдвэр гаргах чадвараа хэрхэн сайжруулах вэ? Мэдээлэлтэй харьцаж сур. Хамгийн түрүүнд шийдлийг нь олохыг хүсч буй асуудал эсвэл асуултаа ол, тэгээд түүнийхээ талаар мэдээлэл цуглуулахад тус болох мэдээллийн хэрэгсэл болон техник технологи олохдоо цаг гарга. Энэ хоёрыг гартаа оруулсныхаа дараа танд тухайн мэдээллийг шинжлэн, хэрэгтэй бүх зүйлээ ухаж гаргах хүсэл төрөх болно.

10. Сэтгэхүйн уян хатан байдал

Сэтгэхүйн уян хатан байдал гэдэг нь оюун ухаанаа дасгалжуулна л гэсэн үг. Тархиа бэлтгэлийн заал гэж бодоод цагариг, савлуур, тэнцвэрийн мод зэрэг бусад хэрэгслүүд нь бодох өөр өөр аргууд гэж төсөөл. Сэтгэхүйн уян хатан байдал нь таны бодлын өөр өөр системүүдийн хооронд хэр амархан савлаж, дүүлж, урагшаа хойшоо эргэж байгаа чадвар юм.

Дараагийн эрин үед таныг амжилтанд хүргэж чадах олон чадварууд бий. Одоо ажиллаж буй салбартаа хэрэг болох чадваруудын тухай ном уншиж, интернэтээс хайлт хийгээрэй. Дэлхий ертөнц улам хөгжингүй болсоор байна. Түүнтэй хамт хөгжих нь амьд үлдэх гол түлхүүр юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу