Бодисын солилцоог хурдасгадаг 10 хүнсний бүтээгдэхүүн

0
125

Хүн бүхний бие организм дахь бодисын солилцооны хурд харилцан адилгүй байдаг. Хангалттай унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийж, ус ихээр ууж, зөв хооллож байх зэрэг нь бодисын солилцоог хурдасгадаг билээ. Дээрээс нь таны эрүүл мэнд сайжирч, илүүдэл жингээ хаядаг. Ингээд та бүхэндээ бодисын солилцоог хэд дахин хурдасгах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хүргэж байгаадаа таатай байна. Эдгээрийг хоолны цэсэндээ оруулаад таны илүүдэл жин хэрхэн багасч, та хэрхэн эрүүл болж байгаагаа анзаараарай.

1. Брокколи

Брокколи нь кальцийн чухал эх үүсвэр. Кальци нь бодисын солилцоог хурдасгадаг юм. Кальциас гадна брокколинд С, К, А амин дэмүүд агуулагддаг. Шууд л их хэмжээгээр брокколиг идэх хэрэггүй. Ердөө л өдөрт 1 порц брокколи идэхэд л хангалттай. Ингэснээр та фолат (В9 амин дэм), хүнсний эд, антиоксидант бодисуудыг авч чадах болно. Мөн брокколи нь биеийг хоргүйжүүлдэг, цэвэрлэдэг хүнсний нэг юм. Иймээс та брокколиг хоолны цэсэндээ заавал нэмээрэй.

2. Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд болох жүрж, грейпфрут буюу гоо жүрж, нимбэг зэрэг нь өөх шатаахад тусалж, бодисын солилцоог хурдасгадаг гайхалтай жимснүүд юм. С амин дэмийн өндөр агууламжаас болоод цитрусын төрлийн жимснүүд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг. Иймээс эмнэлгийн дэглэмийн хоолны цэсэнд ийм төрлийн жимснүүдийг ихэвчлэн оруулдаг юм.

3. Омега-3 агуулагдсан бүтээгдэхүүн

Омега-3 загасанд ихээр агуулагддаг боловч самар, наранцэцгийн үр, авокадод бас агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд лептин (бодисын солилцоог удаашруулдаг байгалийн химийн нэгдэл) нэртэй дааврын ялгарлыг багасгадаг учраас бодисын солилцоог хурдасдаг юм байна.

4. Халуун чинжүү

Судалгаагаар халуун чинжүү хэрэглэснээр бодисын солилцоо багаар бодоход 25 хувиар хурдасдаг гэдгийг баталсан байна. Учир нь халуун ногоотой хоол идсэнээр бид ердийхөөсөө илүү их хөлөрдөг. Энэ нь капсаицинтай холбоотой. Капсаицин нь цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр таны бие өөхийг хамаагүй хурдан шатаах болно.

5. Улаан шош

Улаан шош нь бодисын солилцоог хурдасгадаг хамгийн сайн хүнснүүдийн нэг. Найрлагандаа боловсруулагдаж, шингэдэггүй тэсвэртэй крахмал агуулдаг юм. Энэ нь гэдсийг цэвэрлэдэг. Шош идсэнээр удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх болно. Мөн шошонд цайр, В-гийн төрлийн амин дэмүүд агуулагддаг. Эдгээр нь тестостерон дааврын ялгаруулалтанд нөлөөлдөг юм. Энэ даавар нь булчингийн эд үүсэхэд чухал нөлөөтэй. Тэр дундаа эмэгтэйчүүдэд маш нөлөөтэй.

6. Лийр болон алим

Алим, лийр бол илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүмүүсийн гол туслагчид. Зөвхөн бага илчлэгтэй болохоор биш харин уг хоёр жимс бие организм дахь бодисын солилцоог хамаагүй хурдасгадаг болохоор тэр юм. Рио де Жанейрогийн их сургуульд хийсэн судалгаагаар өдөрт 3 алим юмуу лийр идсэн эмэгтэй хүн бусад судалгаанд оролцогчдыг бодвол хамаагүй их жин хаяж байжээ.

7. Кальциар баялаг хүнс

Хэрвээ та өөрийн бие организм дахь бодисын солилцоог хурдасгахыг хүсч байвал кальцийн агууламж өндөртэй хүнсийг ихээр хэрэглэх нь чухал юм. Теннесийн их сургуулийн судалгаагаар өдөрт 1200-1300 мг кальци хэрэглэдэг хүмүүс кальци бага хэрэглэсэн хүмүүсийг бодвол 2 дахин илүү жин хаяж байсан байна.

8. Амтлагчууд

Хар перец, гич (горчиц), сармис, цагаан гаа гэх мэтийн амтлагчууд бодисын солилцоог дэмждэг. Иймэрхүү амтлагчуудыг хоолны цэсэндээ оруулсан хүмүүс өдөр бүр 1000 ккал-аас ч илүү их илчлэг шатааж болно гэдэг нь батлагдсан юм.

9. Кофе болон ногоон цай

Кофе болон ногоон цай бол үр нөлөө сайтай бодисын солилцоо хурдасгагчид гэдэг нь аль хэдийн нууц биш болсон билээ. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь антиоксидант ихээр агуулдаг ба цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өөх шатаахад тусалдаг юм байна. Гол нь кофе болон ногоон цай нь чанартай байх ёстой бөгөөд эдгээрийг тохируулж хэрэглэх нь зүйтэй юм.

10. Овьёос

Эрүүл хооллолтонд янз бүрийн үр, будаа заавал байдаг. Үүнд шалтгаан бий. Улаан буудай, овъёос, цагаан будаа, эрдэнэ шиш гэх мэт бүхэл үр тарианууд нь бодисын солилцоог хурдасгаж, инсулины түвшинг хэвийн байлгадаг тэжээллэг бодис, хүнд нүүрс ус зэргийг ихээр агуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу