Хараагаа сайжруулах энгийн бөгөөд үр дүнтэй 8 алхам

0
271

Хараа муудах асуудал нь өнөө үед хүн бүрт тулгараад байгаа асуудлуудын нэг. Бидний нүд их хэмжээний ачааллыг тэсвэрлэх чадваргүй байдаг юм. Хэрвээ та дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрүүлдэг бол нүднийхээ эрүүл мэндэд одооноос анхаарах хэрэгтэй шүү. Нүдний шил эсвэл контакт линз зүүдэг байсан ч дараах зөвлөгөөнүүд хараа сайжруулахад туслах болно.

Хамгийн чухал зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Компьютерийн ард сууж байгаа бол нүдний цагаан хальсаа зөөлрүүлэхийн тулд аль болох нүдээ их анивч. Цагаан хальс хуурайшсанаас болж нүдний төрөл бүрийн өвчин үүсдэг юм байна. Хараагаа хамгаалах болон сайжруулах аргуудыг оролдож үзээд үр дүнг нь мэдрээрэй. Нүдээ амрааснаар зарим хүмүүсийн толгойн өвдөлт арилдаг аж.

1. Нүдээ амраах

Өдөрт хэдхэн хором нүдээ аньж амраадаг зуршилтай болох хэрэгтэй. Нүдний булчинг амраахад 2 минут хангалттай. Цаг тутамд 2 минут нүдээ аньснаар нүдээ амраахаас гадна мэдрэлийн тогтолцоогоо ч амраагаад авах болно.

2. Хэрвээ та нүдний шил зүүдэг бол

Хараа муутай байлаа гээд линз эсвэл нүдний шилийг байнга зүүж явах шаардлагатай гэсэн үг биш юм. Өдөрт ядаж хагас цаг ч болтугай нүдний шилээ тайлж байгаарай. Ингэснээр та илүү сайн хардаг болж байгаагаа анзаарах болно. Нүдний шилийг тогтмол зүүснээр хараа муудаж эхэлдэг юм.

3. Нүдний иллэг

Өдөрт дор хаяж нэг удаа нүдэндээ иллэг хийж бай. Нүдний иллэгийн ачаар цусны эргэлт сайжирч нүд бүрэн амардаг. Эцэст нь хараа илүү хурц болно.

4. Тогтмол завсарлага

Нүдээ үргэлж хэт ачаалалтай байлгаж болохгүй. 20 минут тутамд ажлаасаа түр холдоод алсыг ширт. Энэ зөвлөгөө нь холын хараа муутай хүмүүст хамгийн чухал юм шүү.

5. Харааны дасгал хийх

Дараах амархан дасгалуудыг өдөрт дор хаяж 1-2 удаа хийж байгаарай. Хараагаа зурган дээрх сумын дагуу хөдөлгөөрэй. Энэ дасгалууд нь нүдний булчинг ажиллуулж үр дүнтэйгээр амраах болно. Дасгалуудыг нүдээ нээлттэй эсвэл хаалттайгаар хийж болно.

6. Бүлээн жин тавих

Хэрэв нүд тань ядарсан бол хөвөн дискээр бүлээн жин тавь. Бүлээн жин тавьснаар нүдний ядаргаа арилж, хуурайшилтаас сэргийлэхээс гадна толгойн өвдөлтийн үед үр дүнтэй байдаг.

7. Хоолны дэглэм

Лууван, цөцгийн тос, загасны тос, ногоо, самар: хоолондоо эдгээр хүнснээс түлхүү хэрэглэж бай. Эдгээр хүнс нь харанхуйд сайн харахад туслах ба эдгээр хүнсэнд агуулагдах А амин дэм нь хараанд маш сайн байдаг.

8. Байгальд гар

Байгалийн гэрэл болон цэвэр агаар нүдэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бүх биед тустай. Аль болох гадуур их алх – энэ бол эрүүл мэндээ дэмжих хамгийн сайн арга юм! Нүд болон хараанд тань анхаарал халамж хэрэгтэй. Хэрэв таны найз нөхдийн дунд хараа муутай хүн байдаг бол энэ мэдээг хуваалцаарай! Эдгээр алхамууд нь харааг сайжруулж нүдээ хамгаалахад тань туслах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу