Насанд хүрсэн ч гэсэн оюун санаа нь хүүхэд хэвээрээ байгаа хүний хэлдэг 10 үг

0
544

Дэлхийн ихэнх улс оронд 18 хүртэлх насны хүмүүсийг хүүхэд хэмээн үздэг. Гэвч зарим хүмүүс 18 хүрсэн ч хүүхэд насаа орхихыг хүсэхгүй өөрийн сонирхол, бодол, харилцааны хүрээгээ өөрчлөхөд бэлэн биш байдаг. Нялх хүүхэд, хүүхэд хэвээрээ байгаа насанд хүрсэн хүнийг түүний ярианаас нь л таних боломжтой байдаг аж. Ингээд энэ төрлийн хүмүүсийг хэрхэн таниж мэдэх талаар хүргэе.

1. Би өөрийгөө олоогүй байна, юу хийх ёстой гэдгээ мэдэхгүй явна

Өөрийгөө хүүхэд мэтээр хүлээж авдаг хүмүүстэй тулгардаг томоохон асуудлуудын нэг нь тэд амьдралаас юу хүсэж байгаагаа мэддэггүйд оршино. Учир нь үүнээс өмнө бүх тохиолдолд шийдвэрийг хэн нэгэн түүний өмнөөс гаргаж байсанд оршино. Ихэнхидээ л насанд хүрсэн ч өөрийн сонирхлыг олж чадахгүй байгаа нь улмаас жилээс жилд дургүй ажилдаа явах хэрэг гарна.

2. Би тэгж хэлээгүй

Бусдын үгийг хүлээж авдаггүй, амлалтаа биелүүлдэггүй хүн өөрийнхөө бие хүн болж төлөвшөөгүй байгаагаа харуулна. Тэдний хувьд юу ч ойлгоогүй мэт аашлах нь дараа нь буруугаа хүлээх, уучлалт гуйхаас илүү хялбар байх болно.

3. Чи надаас тусламж хүсээгүй шүү дээ

Тогтмол өсвөр насандаа байдаг насанд хүрэгч аливаа асуудал өөрийнхөө оролцоогүйгээр шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Орчин үеийн нийгэмд хосууд хамтдаа асуудлыг ярилцаж, шийдвэрлэснээр аз жаргалтай гэр бүлийн эхлэл тавигдах болно. Тэд хамтдаа хүүхдээ асарч, гэрийн ажлаа хийх хэрэгтэй.

4. Би чамаас ёстой залхаж байна

Тэд хайр сэтгэлийн харилцаанаас ихэнхидээ асар их сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсдэг бөгөөд хэрвээ түүнд энэ мэдрэмжийг өгч чадахгүй бол тэр хэд хэдэн хамтрагчтай болоход ч бэлэн байдаг. Гэрлэлтээ батлуулсан байсан ч энэ түүнийг зогсоохгүй. Тэд тогтмол шинэ хамтрагч хайдаг бөгөөд одоогийн хамтрагчтайгаа үлдвэл насан туршийнхаа хайрыг олохгүй байх магадлалтай гэж айх нь ч бий.

Энэ төрлийн хүмүүст үргэлж адреналин, шинэ мэдрэмж хэрэгтэй. Үүнээс гадна тэд бусад хүмүүс түүнийг байгаа чигээр нь хүлээж авах ёстой гэдэгт итгэлтэй байдаг юм. Тиймээс хэрвээ хамтрагч нь ямар нэг гомдол гаргавал тэр түүнийг явж болно гэж хэлдэг аж. Энэ нь үнэхээр амиа хичээсэн явдал бөгөөд тухайн хүн сэтгэл зүйн хувьд насанд хүрээгүй болохыг илэрхийлнэ.

5. Би лав тэгээгүй шүү

Энэ төрлийн хүмүүс өөрийн азгүйтэл, бүтэлгүйтэлд ихэнхидээ өөрөөсөө бусад бүх хүмүүсийг буруутгадаг. Тиймээс түүнтэй аливаа чухал асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдаг. Тэдний хувьд нөхцөл байдал болон бусад хүмүүс л эерэг тал руугаа өөрчлөгдөх хэрэгтэй байдаг. Өөрсдийнхөө алдааг үргэлж гадны ямар нэгэн хүчин зүйлтэй холбож тайлбарладаг. Ямар ч тохиолдолд эцсээ хүртэл тэд зөвхөн өөрсдийгөө л өмөөрнө.

6. Тэгж хэлснээ ерөөсөө санахгүй байх юм

Сэтгэл зүйн хувьд насанд хүрээгүй хүмүүс хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй бөгөөд хэзээ ч хамаагүй бүх зүйлийг орхиход бэлэн байдаг. Тэд төлөвлөгөөгөө гэнэтхэн өөрчилж, хамтрагчаа маш олон асуудалтай үлдээх нь энгийн үзэгдэл. Хүүхэд зантай хүмүүс амархан аз жаргалд хүргэх, амархан зүйлд дуртай байдаг. Энэ төрлийн хүмүүстэй ямарваа нэгэн чухал ажил хийх гэдэг хүндрэлтэй.

7. Чи намайг ойлгохгүй байна

Тэрээр гэр бүлээ дааж явах ёстой гэдгээ ойлгодоггүй. Тиймээс ч тэр өөрт нь таалагдаж байвал гэр бүлээ үл хамаарч цаг хугацааг өөртөө зориулах болно. Бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийлгэхийн тулд түүнийг тогтмол татаж чангааж байх хэрэгтэй. Эс тэгвээс тэр бүх зүйлийг мартаж, өөрийн ертөнцөд амьдрах болно. Тэр өөрийн хоббиг чухал зүйл хэмээн хүлээн авч эргэн тойрны хүмүүс түүний сонирхлыг ойлгохгүй байгаа мэт санагдана.

8. Би гэр бүлтэй болмооргүй байна

Энэ төрлийн хүмүүс гэр бүлийг өөрт нь саад болж буй зүйл мэт хардаг. Орчин үеийн залуус өөрийгөө бүрэн олох хүртэл ганц бие амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг болсон билээ. Гэхдээ энэ бол зүгээр л орчин үеийн хэв маягаар эсэргүүцэл илэрхийлж буй хэлбэр юм. Энэ нь түүнийг хариуцлагатай зүйлд бэлэн биш байгааг илэрхийлнэ.

9. Чи өөрөө л сонгочих

Энэ төрлийн хүмүүс санаачлага гаргахдаа муу бөгөөд заримдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс ч зайлсхийдэг. Тэр өөрийн мэдрэмжинд итгэлгүй байдаг учир бусдын үгээр явахыг эрмэлздэг. Хэрвээ хэн нэгэн онигоо ярьж, бусад хүмүүс инээж байвал тэр дуурайж ирнэ.

10. Тэгвэл яаж байна?

Тэд ихэнхдээ мөнгөө зөв хуваарилж чаддаггүй бөгөөд үнэндээ өөрийнхөн санхүү хүрэхгүй зүйлд мөнгө зарцуулдаг байна. Тиймээс тэр тогтмол санхүүгийн асуудалд ордог аж. Мэдээж, энэ бүхнээ тэр гэр  бүл ойр дотны хүмүүсийнхээ нуруунд ачаа болгож өгнө.

Орчин үеийн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхэд байхдаа эцэг эхийн хатуу хяналтан дор өссөн хүмүүс ихэнхдээ насанд хүрснийхээ дараа биеэ дааж чаддагүй. Гэхдээ хүүхэд байхад нь бүх зүйлийг зөвшөөрөх гэдэг зөв сонголт бас л биш. Хүүхэд насандаа асар их хариуцлагыг үүрсэн хүмүүсийн хувьд сэтгэл зүйгээрээ насанд хүрэх гэдэг төвөгтэй байдаг. Хамгийн гол нь хүүхдэд буруу зүйл хийсэн бол үүнийгээ хүлээн зөвшөөрч засах хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал. Хүүхдэд итгэж жижиг алдааг өөрөө засахад нь туслаж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу