Өөрийнхөө ухамсрын урхинд унахаас зайлсхийх 10 зөвлөгөө

0
439

Заримдаа бидний амьдрал үргэлж тэмцэл мэт санагдах нь үе бий. Сэтгэл санаа, залхуу, шунал хүсэл гээд тэр болгонд бид ялан дийлэхгүй. Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр энгийн зөвлөгөөний ачаар та залхууг даван дийлж чадах болно. Та бүхэнд өөрийгөө илүү таньж мэдэх, амьдралаа хянахад туслах сэтгэлзүйн энгийн 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Өөрийгөө хүндэлж сур

Өөрийнхөө алдааг уучил, амжилтыг тэмдэглэ, өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөр, өөрийгөө хүндэлж сураарай. Бидний тархи “эзнийхээ” эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй сэтгэл санааг ч хамгаалах үүрэгтэй. Өөрийгөө буруутгаж сэтгэл санаагаар унаж байх тэр үед таны тархи сэтгэл санааг тань сэргээх арга зам хайн зогсоо зайгүй ажиллаж байдаг юм. Өөртөө хориг тавьсан байсан аливаа зүйлээс зугтааж чадсанаар та урам зориг орох болно шүү.

2. Ном унших цагаа хэмнэ

Та ном унших дуртай юу? Даанч цаг хугацаа тань хүрэлцэхгүй байна уу? Өдөрт хэдэн хуудас унших цаг зав заавал гаргаарай. Уншилгын явцад таны тархи ямар нэгэн аймшиг мэдэрч эхэлдэг. Жишээ нь, олон хуудасны айдас. Тархи ийм айдсанд дургүй, яагаад гэвэл үүнд маш их хүч зардаг юм. Тэгэхээр өдөр болгон богино хугацаанд ном уншихыг зөвлөж байна.

3. Бэлтгэлийн дараа дэмий яриа бүү ярь

Биеийн тамирын дасгал болон онцгой байдлын дараа хүн энгийн үеэсээ илүү яриа болдог байна. Ингэснээр бусдад ярих ёсгүй өөрийн нууцыг дэлгэн ярих нь бий. Бэлтгэл хийхэд зүрхний цохилт нэмэгдэж, амьсгаа түргэсэж эхэлдэг. Энэ үед тархи учирч буй аюулд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг аж. Ингээд л та ярих ярихгүй бүх зүйлээ дэлгэж орхидог байна.

4. Хэцүү үүрэг даалгаварыг хувааж хийж гүйцэтгэ

Хэрвээ таны өмнө хэцүү даалгавар байгаа бол хэд хэдэн дэд даалгавар болгон хуваа. Ингэснээр таны тархи том давааг олж харах бус нэгээс нөгөө рүү шилжих жижиг даваануудыг олж харах болно.

5. Цадталаа бүү ид

Энэ нь таныг хоол хэтрүүлэн идэх муу зуршлаас хамгаалах болно. Цадсан л бол өөрийн хараанаас хол эсвэл дээрээс нь цаасан алчуур тавьж нүднээс хол байлга. Нүдэнд үл харагдах болсон тул таны “хүслийн гормон” ялгарахаа больж эхэлнэ. Хоолны сайхан үнэр үнэртэхээр таны тархи шагнал мэт хүлээн авдаг болно.

6. Бүтэн нойр авахын тулд бүүдгэр гэрэлтэй оронд ор

Нойрсохоос нэг цагийн өмнө гэрлүүдээ бууруулж байгаарай. Таны шөнийн нойр тайван, эрүүл байх болно. Бүүдгэр гэрэл нь нойрны цаг ойртож байгаа дохиог тархинд хүргэж тархи мелатониныг ялгаруулж эхэлдэг ажээ. Бодисын солилцоо удааширч, сэтгэл зүй “нойрны дэглэм”-дээ бэлдэж эхэлдэг байна.

7. Төлөвлөөгүй худалдан авалтаас татгалз

Дэлгүүрээр хэсэх дуртай юу, төлөвлөгдөөгүй худалдан авалтаас өөрийгөө хязгаарлах гэж хичээж байсан удаа байгаа л болов уу. Үүний шалтгаан нь дофамин гэх “хүслийн гормон”-д байгаа юм. Энэхүү гормон нь таны нүдэнд сонирхолтой зүйл тусангуут ялгарч эхэлнэ. Сонирхсон бараандаа хүрэнгүүт гормоны ялгаралт улам нэмэгдэж өөрийн мэдэлгүй хэнд ч хэрэггүй “зүйл”-ийг сагсанд хийнэ. Ийм нөхцөлд гараа халаасандаа хийж нуугаад хажуугаар нь өнгөр. Танд илүү зарлага хэрэггүй биз дээ?

8. Видео тоглоомноос зайлсхий

“Тархи толгой хөгжүүлдэг” гэсэн нэртэй видео, утасны тоглоомоос зайгаа барь. Тархиа ажиллуулахыг хүсэж байгаа бол спортоор хичээллэ эсвэл байгальд гар. Дасгалын үед тархины цусан хангамж нэмэгдэж элдэв тоглоом тоглосноос ч илүү үр дүнд хүргэнэ.

9. Биеийн булчингаас илүү тархины булчингаа ажиллуул

Өөрийнхөө хүсэл зорилгыг төсөөлөн харж бай. Гэхдээ тодорхой объект дээр бус, үйл явдал эсвэл ур чадварыг төсөөл. Унтахаасаа өмнө төсөөлж байх хэрэгтэй. Төсөөлөн бодох нь таны булчинг чангалахгүй ч гэлээ таны хүсэл эрмэлзлийг өдөөж өгөх юм. Ингээд л таны мөрөөдөлдөө хүрэх зам ойртож эхэлнэ.

10. Элдэв урхинд бүү ор

Дэлгүүр, салон, клуб зэрэг газрууд үнэгүй бэлэг, үйлчилгээ санал болгодог. Илүү мөнгө төлөхийг хүсэхгүй л байгаа бол үнэгүй зүйл авахгүй байхыг зөвлөж байна. Үнэгүй зүйл авсан бол тархи хүссэн хүсээгүй үүрэг хүлээдэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу