Шинэ хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах вэ?

0
56

Хэдий савлагдсан бүтээгдэхүүнүүдийг дуусах хугацаагаар нь сонгоод хэрэглэж болох ч гэсэн тарвас, амтат гуа, тахианы мах, бяслаг, гадил гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаархи нийтлэлийг бэлдлээ. Өнөөдрөөс эхлэн хамгийн амттай бүтээгдэхүүнээр хамгийн амттай хоолыг хийгээрэй.

1. Бяслаг

Гадна талын давхарга зузаан байвал удаан хадгалагджээ гэсэн үг. Бяслаг чийгтэй нөхцөлд сайн хадгалагддаг тул гадна давхарга тэр бяслаг хэр удаан хадгалагдсан талаар маш их зүйлийг таньд хэлж чадна. Хэрвээ тосон давхаргатай байвал олон янзын температурт хадгалсныг илтгэж байна. Энэ нь шинэ биш байгааг илтгэнэ.

2. Лаазалсан бүтээгдэхүүнүүд

Үйлдвэрийн алдаагүй савлагаатайг нь сонгон хэрэглээрэй. Лаазалсан хүнсний хувьд бид шалгах боломжгүй тул савлагаанд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

3. Цэцэгт байцай

Нүхгүй, цоороогүй, үзүүр нь борлоогүй цэцэгт байцааг сонгоорой. Өнгө нь цайвар эсвэл гүн ногоон байдаг бөгөөд зөөлөн, өнгө нь муудсан байвал битгий аваарай.

4. Зөгийн бал

Цайвар, тунгалаг зөгийн бал сайн гэсэн үг бас биш. Зөгийн балны өнгө тунгалаг биш байх тусмаа илүү байгалиараа байгааг илтгэнэ. Дулаан буурахад зөгийн бал талсжидаг юм. Зөгийн бал нь өндөр нэгдэлт сахрын уусмал тул усанд уусах чадвар буурч, талсжидаг. Ёроолдоо тунасан байвал шинэ байгаагийн шинж.

5. Гадил

Ногоондуу туяатай иштэй гадилын багцыг сонгох хэрэгтэй. Борлож, цоохортсон байвал дэндүү удсан байна. Шууд идэхгүй л бол багцаар нь аваарай. Учир нь тусдаа хадгалсан гадил хурдан мууддаг юм.

6. Зуккини

Хэмжээ нь том байх тусмаа гашуун амттай байдаг. 15-20 см урттай байвал үр багатай, амттай байдаг. Иш нь ногооноороо байвал шинэ гэсэн дохио.

7. Загас

Нүд нь хэлбэрээ алдаагүй, хүүхэн хараа нь хараараа байвал шинэ загас авчээ. Хайрс нь гялалзсан, гөлгөр байвал сайн. Загасыг базахад гарны тань ором үлдэхгүй байвал шинэ байгаа юм.

8. Чинжүү

Өнгө нь толботоогүй, бага зэрэг жинтэй байвал сайн. Мөн доод талыг нь харахад 2 эсвэл 3 бондгортой байвал 4 бондгортойгоосоо илүү гашуун байх болно. 4 бондгортой чинжүү мөн илүү бага үртэй байдаг. Иш нь ногоон, хатуу байвал шинэ байгаагийн шинж.

9. Амтат гуа

Ногоон биш шар өнгөтэй гуаг сонговол илүү чихэрлэг байх болно. Сонгосон гуагаа чихэндээ ойртуулаад үзээрэй. Ус сонсогдож байвал муудсан гэсэн үг. 2 үзүүрт нь гараа байршуулаад бага зэрэг шахаад үзээрэй. Зөөлөн байвал чихэрлэг байна. Гуагаа тогшиж үзэхэд чичирч байвал боловсорч гүйцсэн байна.

10. Улаан лооль

Савласан улаан лооль авахгүй байхыг хичээгээрэй. Учир нь шинэлэг байдлыг нь сонгох боломжгүй байдаг. Хальс нь гөлгөр, хатуу байдаг. Мөн гарт тань жин мэдрэгдэж байвал сайн. Бүрэн боловсорсон улаан лооль боловсорч амжаагүйгээ бодвол 2 дахин хүнд байдаг.

11. Тарвас

Ишийг нь хараарай. Хэрэв иш хатсан бор байвал идэхэд бэлэн болсон гэсэн үг. Шар толбыг шалгаарай. Толбо том, бараан байх тусам илүү чихэрлэг байна. Тогшиж үзэхэд цуурайтаж буй мэт байвал түүхий бол, хөндий, чанга сонсогдож байвал бүрэн ургаж дууссан байгааг илтгэнэ.

12. Тахианы мах

Өнгө нь их чухал. Шинэ тахианы махны арьс махнаасаа цайвар байдаг. Хэрэв өнгө нь шар эсвэл боровтор бол битгий худалдаж аваарай. Мах хүрэхэд зөөлөн биш, цайвар боргол, чийглэг, цусгүй байвал сайн. Хэрвээ үзүүрнүүд нь хатсан байвал удсан болохыг илтгэнэ. Мөн дуусах хугацааг биш, савласан хугацааг шалгаарай. Савлаад 2 хоносон байвал авахгүй байхыг зөвлөж байна.

13. Талх

Орцыг нь хараарай. Бүхэл үрийн гурил гэсэн байвал та зөв сонголт хийжээ. Бүхэл үрийн талх бусад талхыг бодвол шим тэжээлээр баялаг байдаг. Мөн талхаа зөөлөн дараад үзээрэй. Буцаж хэвэндээ орвол сайн чанарын талх бол хэвэндээ орохгүй байвал чанар муутай эсвэл өмнө нь хөлдөөсөн байх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу