Гурван үеэрээ гоо үзэсгэлэн хийгээд авьяас билгээ гайхуулж буй алдартнууд

0
233

Сэтгэл судлаачид эцэг эхийн авъяас билэг үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг гэж үздэг. Үүнийг сонсоод бидний бодол санаанд шууд л дэлхийн, тэр дундаа Холливүдын алдартай удам дамжсан алдартнууд орж ирдэг шүү дээ. Энэ удаад бид та бүхэндээ гурван үеэрээ авъяас билэг төдийгүй гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж буй алдартнуудын тухай нийтлэлийг хүргэх гэж байна.

1. Пришилла Пресли, Лиза Мари Пресли, Райли Киоу

Пришилла “Naked Gun” киногоор жүжигчнийхээ гарааг эхэлсэн ба одоогоор хуучин нөхрийнхөө үлдээсэн “Elvis Presley Enterprises” компанийг удирдан чиглүүлж байна. Охин Лиза нь эцгийнхээ авьяасыг өвлөн авч, 3 цомог гаргаж байсан бол харин Райли нь эмээгээ дуурайн дэлгэцийн урлагт хүч үзэж байгаа билээ. Тэрээр “Magic Mike”, “Logan Lucky” гэх кинонуудад дүр бүтээсэн бөгөөд “The Girlfriend Experience” цувралын дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадамд нэр дэвшиж байжээ.

2. Гейл Гастон, Робин Райт, Дилан Пенн

Хамгийн сонирхолтой нь Гейл Гастон охиныхоо дараа кино урлагт хөл тавьсан юм. Гастон анх 2011 онд жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн дүрийг бүтээгээд авсан байна. Харин охин нь 1983 онд жүжиглэж эхэлсэн ба “The Princess Bride”, “Wonder Woman”, “House of Cards”-д бүтээсэн дүрүүд нь алдартай. Харин Диланы хувьд одоо дөнгөж кареераа эхлүүлж байгаа жүжигчин.

3. Нена Вон Шлебругге, Ума Турман, Маяа Хоук

Ума Турманы ээж нь цагтаа алдартай загвар өмсөгч байсан юм. Харин одоо Нью-Йоркт Төвд сувиллын газрыг ажилуулж байгаа аж. Умагийн жүжигчний нэр хүнд Квентин Тарантиногийн хамтаар бүтээсэн “Pulp Fiction” киноны дүр мөн “Kill Bill” цувралд бүтээсэн дүрүүдээр дээд цэгтээ хүрчээ. Тэрээр одоо ч дүр бүтээсээр байгаа бөгөөд охин нь түүнийг залгамжилсан байна. Нетфликсийн “Stranger Things” цувралд дүр бүтээсэн ба өөр олон төслүүдэд тоглохоор төлөвлөгдөж байна.

4. Блит Даннер, Гвинет Палтроу, Алль Мартин

Академийн шагнал хүртэж байсан Гвинет Пэлтроу мөн кино урлагт нэртэй ээжээсээ авьяасаа өвлөн авчээ. Түүний ээж Блит Даннер нь “1776” , “The X-Files”, “Meet the Parents” (2000) гэх мэт кинонуудад тоглож байсан юм. Гвинет дэлгэцийн урлагаас гадна амьдарлын хэв маягийн “Goop” гэх компанийг удирдаж байна. Охин Апль кареераа эхлүүлээгүй ч, гэр бүлийг нь бодолцвол амжилттай байх нь аргагүй.

5. Дебби Рейнолдс, Карри Фишер, Билли Лорд

Дебби болон түүний охин Карри хоёулаа авьяастай жүжигчид байсан. Рейнолдс маш олон кино болон телевизийн цувралуудад дүр бүтээсэн. Харин Фишерийг “Star Wars” дахь Гүнж Лейагийн дүрээр нь бид сайн мэднэ. Фишерийн охин Билли мөн шинэ “Star Wars” цувралд дүр бүтээж байгаа ба “American Horror Story” цувралд тоглохоор болсон.

6. Ингрид Бергман, Изабелла Розеллинни, Элэттра Розелинни

Швед гаралтай жүжигчин Ингрид Бергман бол Оскар, Алтан Бөмбөрцөг гэх мэт маш олон шагнал хүртсэн Холливудын нэртэй жүжигчин байсан билээ. Бергманыг “Casablanca” болон “Spellbound” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Түүний охин Изабелла нь мөн кино урлагт дурласан бөгөөд “Blue Velvet”, “Crime of the Century” , “Joy” гэх мэт кинонуудад дүр бүтээж байсан. Харин Элэттра нь ээж, эмээ хоёроосоо өөр кареер болох загварын ертөнцөд хөл тавьжээ. Vogue, Harper’s Bazaar, GQ гэх мэт олон сэтгүүлийн зураг авалтад орсон байна.

7. Галина Йовович, Милла Йовович, Эвэр Габо Андерсон

Тэд ЗХУ-д амьдардаг байхад Миллагийн ээж нь жүжигчин байжээ. Энэ нь ч охиных нь кареерт эерэгээр нөлөөлсөн аж. Тэрээр “Resident Evil” киноны дүрээр олонд танигдсан. Охин Габод тэдний авьяас өвлөгдөн очжээ. Габо Миллагийн хамтаар “Resident Evil: The Final Chapter” кинонд тоглосон бөгөөд одоо “Black Widow”-ийн Наташа Романоффын дүрийг бүтээж байгаа билээ.

8. Бетти Уитерспүүн, Рийс Уитерспүүн, Ава Филипп

Одоогоор 3 бүсгүйгээс Рийс хамгийн алдартай нь ч, Ава ээжээсээ илүү нэр хүнд олох нь цаг хугацааны л асуудал. Рийсийн ээж Бетти Уитерспүүн охиддоо саруул ухаан, гайхалтай гадаад үзэмжийг өвлүүлэн өгчээ. Рийс өөрөө Алтан Бөмбөрцөг кино наадмаас шагнал хүртэж байсан амжилттай жүжигчин юм. Авагийн хувьд зурагчин ч, ямар ирээдүй хүлээж байгааг нь таамаглахаа өөр аргагүй.

9. Типпи Хедрен, Мелани Гриффит, Дакота Жонсон

Жүжигчин Типпи Хедрен нь найруулагч Альфред Хичкокийн онгод тэнгэр байгаад зогсохгүй, “Birds” кинонд бүтээсэн дүрээрээ олны анхаарлыг татаж байсан юм. Охин Мелани нь ээжийнхээ зам мөрийг дагаж, урт хөл, авьяасаараа богино хугацаанд нэрд гарсан. “Working Girl” кинонд бүтээсэн дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадмаас “Шилдэг Эмэгтэй Жүжигчин” шагналыг хүртэж байжээ. Харин одоо түүний охин болох Дакота Жонсон илүү нарийн, драма дүрүүдэд төвлөрч байгаа юм байна.

10. Бебе Буэлл, Лив Тайлор, Лула Роз Гарднер

Эцэг эх нь хөгжмийн хүмүүс учраас Лив Тайлор амжилттай байх нь гарцаагүй байсан юм. Түүний ээж Бебе Буэлл алдартай дуучин, загвар өмсөгч байсан бол харин Лив эцэг эхээсээ өөр замналаар буюу дэлгэцийн урлагт хөл тавьжээ. “The Lord of the Rings” цуврал бүтээл, “Armageddon”, “Ad Astra” кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай бөгөөд 3 хүүхдийн ээж юм. Түүний охин Лула Роз Гарднер зураг шиг хөөрхөн, авьяас ундарсан бүсгүй болж өсөх нь гарцаагүй ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу