Гэдэс дүүрэх мэдрэмж төрүүлдэг 10 бүтээгдэхүүн

0
103

Гэдэс дүүрэх мэдрэмж нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг болно. Амархан шингэдэггүй эсвэл хольж идвэл “цөмийн бөмбөг” үүсгэдэг хоол хүнснээс эсвэл хэт хурдан идсэнээр гэдсэнд хий орох. Хөөлтийг амьдралынхаа найз болгохгүйн тулд зөвхөн идэх хурдаа хянаад зогсохгүй идэж буй зүйлдээ ч мөн анхаарах хэрэгтэй юм. Ингээд гэдэс дүүрэх мэдрэмж авахыг хүсэхгүй байгаа бол идэхээс зайлсхийх хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг бид та бүхэндээ хүргэж байна.

1. Хийжүүлсэн ундаа

Нүүрс усаар баялаг уух зүйлс нь гэдсэнд хий цуглуулж хэдэн цагийн турш хадгалдаг байна. Хөөлт нь үргэлж бие хүнд оргих, тухгүй байдал зэрэг таагүй мэдрэмжийг дагуулдаг. Мөн хийжүүүлсэн ундаа нь сахар ихээр агуулсан амттан гэдгийг ч мартаж болохгүй. Хамгийн харамсалтай нь тэрээр 2-3 цаг болоод биеэс гарна гэж байхгүй, бэлхүүсний хаа нэгтээ үлддэг байна.

2. Жимсний чанамалтай сүү, сүүн бүтээгдэхүүн

Итгэхэд хэцүү ч энэ үнэн. Шим тэжээл авах тал дээр сүү, сүүн бүтээгдэхүүн их алдартай ч жимсний чанамал болон өөр янз бүрийн амттантай холих нь тийм ч сайхан санаа биш. Ходоодонд тань энэ төрлийн бүтээгдэхүүнийг шингээх их хэцүү байдаг. Уураг их удаан задардаг байтал жимс нь исээд эхэлчихдэг. Жимсийг гэрийн бяслагтай холиод, таргийг юм холихгүйгээр дангаар нь уух нь илүү дээр.

3. Усан үзэм

Чихэрлэг амттай усан үзэм хамгийн их калоритой жимсгэнэ төдийгүй шингээхэд ч хамгийн хэцүү нь байдаг. Энэ жимсгэнэ гэдэсний хийг ихэсгэх хөөлтийг үүсгэдэг. Алим, тоор, лийр зэрэг нь ч мөн хориглох жимсний жагсаалтад орно. Эдгээр нь шингээхэд биеэс маш их энерги болон цаг хугацаа шаарддаг фруктозыг ихээр агуулдгаас гадна ихэнх хүмүүст ноцтой асуудал үүсгэдэг энзимийг ч гэсэн шаарддаг байна. Мөн усан үзэмний хальсыг шингээх хамгийн хэцүү байдаг. Тиймээс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй.

4. Бохь

Хэрвээ та “sugar free” буюу сахаргүй гэсэн бичигтэй хүнсний бүтээгдэхүүнтэй тааралдвал хол байх хэрэгтэй. Үнэндээ үйлдвэрүүд байгалийн сахарны оронд маш хүндрэлтэйгээр шингэдэг нэмэлтүүдийг бүтээгдэхүүндээ нэмдэг. Бохинд дахиад нэг асуудал бий. Бид бохийг зажлахад гэдсэнд их хэмжээний хий үүсдэг юм.

5. Ургамалын үр

Ургамлын үр нь ходоодонд шаардлагатай энзим хангалттай байгаагүйн улмаас богино хугацаанд шингээж чаддаггүй их хэмжээний уургийг агуулдаг. Үүнээс болоод эдгээр нь гэдсэн дотор исэж тухгүй байдлыг мэдрүүлдэг. Хэрвээ үүнийг хоол хүнснээсээ хасахыг хүсэхгүй байгаа бол идэхээсээ өмнө усанд дэвтээж хэрэглээрэй. Ингэснээр үзүүлэх сөрөг нөлөө нь багасна.

6. Байцай

Байцай нь биед тустай ч хэрвээ та хамгийн сайхнаараа харагдах хэрэгтэй чухал үйл хэрэг ойртож байвал үүнээс татгалзсан нь дээр байх. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Зөвхөн түүхий байцай л хөөлт үүсгэдэг юм. Хэрвээ байцайгаа гал дээр болгочихсон бол зууш маягаар идсэн ч болно. Байцайнд хөөлт үүсгэдэг эслэг орсон байдаг. Гэхдээ гал дээр болгоход энэ нэгдэл нь устаж биед сөрөг нөлөө үзүүлэхээргүй болдог аж.

7. Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Боловсруулсан мах гэдэгт нь хиам, зайдас, бэлтгэсэн мах болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд багтана. Эдгээр бүтээгдэхүүнд хэт таргалалт болон зүрх судасны өвчний шалтгаан болдог маш их хэмжээний химийн нэгдэл болон биед хортой өөх тос агуулдаг юм. Нэмж хэлэхэд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь гэдсэнд үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог билээ.

8. Зайрмаг

Ходоод зайрмагийг шингээж дууссаны дараа сахар нь тосон дунд нуугдаж дараа нь илүүдэл жин болон гарч ирдэг байна. Үүгээр зогсохгүй их хэмжээний лактоз агуулдаг хүйтэн бүтээгдэхүүн учир шингээхийн тулд онцгой нөхцөл байдлыг шаардаж, хөөлт үүсгэдэг аж.

9. Өөх, тос ихтэй бүтээгдэхүүн

Чипс, шарсан төмс гэх мэт үйлдвэрийн нөхцөлд бэлтгэсэн түргэн хоолнууд нь их амттай ч түүнийхээ хэрээр хортой байдаг. Хүн болгон үүнийг мэддэг ч их хэмжээгээр хэрэглэсээр байдаг билээ. Үр дүнд нь хөөх, гэдэс эвгүйрхэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. Иймэрхүү бүтээгдэхүүнүүдэд давс, сахар, халуун ногоо, хугацаа уртасгагч, химийн нэмэлт зэрэг эрүүл мэндэд ашиггүй орц агуулагддаг учраас тэр.

10. Талх, нарийн боов

Хоолны дэглэм барих болон шим тэжээлтэй хоол хүнс идэх тал дээр мэргэжилтнүүд хамгийн түрүүнд талх, нарийн боовыг хоол хүнснээсээ хасахыг зөвлөдөг. Нарийн боовны үндсэн орцонд хий үүсэхэд оролцдог сахар болон исгэгч орсон байдаг. Хэрвээ талх, нарийн боов идэхгүй байж чадахгүй гэвэл хар, саарал эсвэл бүхэл үрийн гурилаар хийснийг сонгох нь дээр. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд исгэгч агуулагддаггүй учир нарийн боовон бүтээгдэхүүний хувьд тун боломжийн сонголт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу