Нөхөрлөлөө дуусгах цаг болсныг илтгэх 6 шинж

0
482

Хэдийгээр нөхөрлөл гэдэг маш нандин, үнэ цэнэтэй зүйл хэдий ч заримдаа цаг нь болохоор энэхүү зүйлийг дуусгавар болгох хэрэгтэй байдаг. Найз нөхдөө хардах, үргэлж өрсөлдөх гэдэг нь ерөнхийдөө нөхөрлөлд ан цав үүссэн болохыг илэрхийлнэ. Ингээд бид та бүхэндээ нөхөрлөлөө дуусгах цаг болсныг илтгэх 7 шинжийг танилцуулж байна.

1. Танд болзол тавьж, бусадтай харддаг

Та хэнтэй ч хамаагүй найз нөхөд, хайр сэтгэлийн холбоотой болох боломжтой бөгөөд хэрвээ найз тань үүнийг ойлгохгүй бол та хоёрын нөхөрлөл удахгүй дуусах болов уу.

2. Таныг сонсохоос татгалздаг

Хэрвээ уулзалтын үеэр найз тань таныг сонсохоос татгалзаж, зөвхөн өөрт сонирхолтой байгаа зүйлийн талаар ярьж байвал түүний хувьд та “сэтгэл зүйч” харин найз тань таны хувьд найз биш харин “үйлчлүүлэгч” болж байгааг илтгэнэ.

3. Таны нөхцөл байдлыг анхаарч үздэггүй

Уулзалтын үеэр тэр таныг огт бодохгүй байгаа бөгөөд зөвхөн өөрийн сонирхлыг л хөөдөг. Жишээлбэл: та поп хөгжимд дуртай байхад тэр тогтмол хип-хоп хөгжим таны хажууд сонсдог гэх мэт.

4. Та хоёр байнга хоорондоо өрсөлддөг

Нэг нэгэндээ өөрийнхөө амжилтыг ярьж, бие биенийхээ амжилтанд бахархах нь хэвийн үзэгдэл хэдий ч та хоёрын уулзалт хэн нь илүү вэ гэсэн байдлаар төгсөх ёсгүй. Хэрвээ найзтайгаа уулзахын өмнө та түүнд гайхуулах зүйлээ бэлдэж байвал та хоёрын харилцаа биш болсон бололтой.

5. Таны найз үргэлж хов жив ярьдаг

Найз нөхдийгөө шүүмжлэх эсвэл бусдыг дээрээс нь доош хүртэл муулж ярих хоёр нь тэс өөр ойлголт юм. Хэрвээ найз тань бусдын талаар хов ярих ихээхэн дуртай, бусдаас өө хайж байвал энэ анхааралдаа авах зүйлсийн нэг шүү.

6. Танд ярилцсаны дараа хоосон мэдрэмж өгнө

Найз нөхдийн харилцаа төрөл бүрийн хэв маягтай байдаг хэдий ч ихэнхидээ танд аз жаргалыг мэдрүүлэх ёстой. Хэрвээ та зөвхөн дурсамжинд хөтлөгдөж нөхөрлөлөө хадгалж байгаа бол энэ нөхөрлөлийг дуусгах цаг нь болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу