Бүсгүйчүүдэд таалагддаггүй ч эрчүүдийн хайрыг татдаг 10 зүйл

0
676

Бүсгүйчүүд өөрсдийгөө ямар нэгэн аргаар л өөлж гоочилдог. Жишээ нь, богинохон хөлтэй, илүүдэл жинтэй, шингэн хөмсөгтэй, сэвхтэй гэх мэт. Гэхдээ үнэн хэрэгтээ зарим тохиолдолд өөрт нь таалагддаггүй энэ зүйл нь эрчүүдийн хувьд гоо үзэсгэлэнгийн хэмжүүр, тухайн бүсгүйг бусдаас ялгарах онцлог нь болж өгдөг юм. Ингээд бүсгүйчүүдэд таалагддаггүй ч эрчүүдэд таалагддаг бүсгүйчүүдийн дутагдалтай танилцацгаая.

1. Сэвх

Зарим бүсгүйчүүд сэвхийг арьсны асуудал хэмээн хүлээн авдаг учир ямар ч аргаар хамаагүй сэвхнээсээ салахыг хүсдэг. Тэд зузаан нүүр будалтын дор сэвхээ нуудаг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь байгалийн чимэг бөгөөд таныг эмэгтэйлэг, дур булаам харагдуулна.

2. Намхан

Намхан бүсгүйчүүд өөрийн энэ байдалдаа маш ихээр санаа зовж, өндөр өсгийт болон хувцасны тусламжтайгаар байгаагаасаа өндөр харагдах гэж хичээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ “жижигхэн эмэгтэй” гэдэг нь дутагдал биш юм.

3. Эмх замбараагүй үсний засалт

Ихэнхидээ бүсгүйчүүд үсээ төгс засахын тулд урт хугацааг зарцуулдаг бөгөөд бага зэрэг салхи үлээхэд л тэд галзуурах шахдаг. Харин эрчүүд эмх замбараагүй үсэнд дуртай байдаг гэнэ.

4. Шүдний завсрын зай

Бас нэгэн гоо зүйн хэмжүүр бол Холливүд инээмсэглэл билээ. Гэхдээ төгс төгөлдрийн араас хөөцөлдөх үедээ та аливаа нэгэн төгс бус байдал нь тухайн хүнийг илэрхийлэх онцлог болдог гэдгийг санаарай. Урд талын шүдэнд байрлах жаахан зай нь шүдний эмч нарын хувьд энгийн зүйл аж.

5. Сормуус

Богино, шингэн сормуустай охид хиймэл сормуус хийлгэхийг илүүд үзэх болсон билээ. Бүсгүйчүүд энэ байдлыг цаг, мөнгө хэмнэсэн зүйл мэтээр хүлээн авдаг.

6. Нүүрний будаггүй байдал

Хэт тод нүүр будалт нь эрчүүдийг таниас түлхэх болно. Эрчүүд зөөлөн хөнгөн будалтанд дуртай байдаг гэнэ. Ихэнхи эрчүүд хэт их нүүр будалтанд дургүй байдаг. Үүнээс гадна тэд хөнгөн нүүр будалтыг, огт нүүр будаагүй байдлаас ялгаж чадахгүй.

7. Нүдний шил

Сурагч байх үед охид бусдын доог тохуу болохгүйн тулд шил зүүхээс татгалздаг байсан. Энэхүү хүүхэд насны айдас нь насанд хүрсэн ч дагадаг учир тэд шилнээс татгалзах оролдлогыг хийдэг. Гэтэл эрчүүдэд нүдний шил таалагддаг гэнэ шүү.

8. Жижиг гэдэс

Зургаан булчингаа гаргах гэдэг бол бүсгүйчүүдийн хувьд томоохон хүсэл мөрөөдөл, зорилго байдаг билээ. Тэд өөрийн төгс бие галбирыг харуулахын тулд удаан хугацааны турш фитнессээр хичээллэж, хүссэндээ хүрдэг ч эрэгтэй хүн бүр зургаан булчинд дуртай байдаггүй гэнэ. Тэдэнд зөөлөн, жижиг гэдэс таалагддаг аж.

9. Өргөн ташаа

Олон жилийн туршид өргөн ташааг хувцас болон өндөр өсгийтийн тусламжтайгаар нуух хэрэгтэй хэмээн зөвлөдөг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү хандлага өөрчлөгдөж, өргөн ташаа нь дутагдлаас давуу тал руу шилжсэн байна. Шинжлэх ухааны туршилтаар эрчүүдэд өргөн ташаа таалагддаг болох нь батлагдсан юм.

10. Язралт

Хэдийгээр язралт гэдэг байгалийн зүйл боловч бүсгүйчүүд энэ байдлаасаа маш их ичдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд энэ байдлыг төдийлөн анзаардаггүй гэнэ. Хүүхэд төрүүлсний дараах язралт бүр ч илүү үзэсгэлэнтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу