Өвчин зовиурыг анагаах шидтэй хөлийн иллэг

0
96

Өдрийн турш хөл маш их ачаалал авдаг. Орой ажлаа тараад гэртээ ирэхэд хөл хөөж ядарч байгааг мэдэрдэг. Ялангуяа өндөр өсгийтэй гутал өмсдөг бүсгүйчүүд илүү их өвчин мэдэрнэ. Хөлийн иллэг нь өвчнийг намдааж тайвшруулахаас гадна таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг энэхүү мэдээллээр хүргэж байна.

Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг юм. Иймд хөлийн улыг зөөлөн илэх нь таны биеийн хаа нэгтээ өвдөж байгаа өвчнийг мартахад туслана. Иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг аж.

Өмнөдийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөн ашигладаг болохыг та мэдэх биз. Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгддэг юм. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх аж. Энэхүү видеогоор хөлийн иллэгийг хэрхэн зөв хийхийг танилцуулсан юм. Эрүүл мэндэд ашигтайгаас гадна танд маш их таашаал авчрах болно.

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд:

  • Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна.
  • Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй.
  • Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог.
  • Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.
  • Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана.
  • Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу