Роберт Паттинсон ‘GQ’ сэтгүүлийн нүүрэнд зориулан гэртээ өөрөө зураг авалт хийжээ

0
71

“GQ” сэтгүүлийн шинэ дугаарт Английн жүжигчин Роберт Паттинсон ярилцлага өгчээ. Тэрээр хөл хорионоос болоод сэтгүүлийн нүүрэнд тавигдах зургаа өөрөө авсан байна. Гэртээ тусгаарлалтанд байхдаа юу хийж байгаа, мөн Бэтмэний дүрд хэрхэн бэлдэж байгаа тухайгаа ярьжээ.

Тэрээр зургууддаа өөрийнхөө этгээд байдлыг сайн харуулжээ.

Роберт Паттинсон Лондон хотод найз бүсгүйн хамт амьдарч байгаа юм.

Жүжигчин Роберт Паттинсон 5-р сарын 13-нд 34 нас хүрсэн билээ.

Цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг анзаарч чадахаа больсон гэж хэлсэн аж.

Зургаа авах нь зугаатай байсныг Роберт хэлсэн бөгөөд тус сэтгүүлтэй чатаар холбогдон ярилцлага өгчээ.

Роберт Бэтмэний дүрд тоглож байгаа бөгөөд киноны зураг авалт цар тахлаас болж хойшлоод байгаа юм. Тус кино 2021 онд нээлтээ хийх төлөвтэй байна. Найруулагч Мэтт Рийвз өөрийн бүтээл нь өмнөх Бэтмэний кинонуудаас илүү хүнд сэдэвтэй байгаа гэжээ.

Үүний хажуугаар Роберт Бэтмэний дүрд тоглохын тулд хөл хорионд байхдаа ч биеийн галбираа хадгалах хэрэгтэй гэж хэлсэн ч хоолны дэглэм болоод дасгалаа хийхгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Роберт мөн найруулагч Кристофер Ноланы шинэ кино “Tenet”-ийн гол дүрийг бүтээсэн. Тус кино нь нийт 500 уран бүтээлчийн хүчээр бүтсэн бөгөөд үйл явдал нь олон газарт зэрэг өрнөдөг тул тэдний тал нь байнга аялах шаардлагатай байсан аж. Паттинсонд “Tenet”-ийн тусгай эффект нь таалагдсан ч аль хэдийн кино зохиолоо мартсан гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу