2021 оны Оскарын шагнал гардуулах ёслолы ажиллагаа хойшлогдож магадгүй

0
10

Академийн шагнал гардуулах ёслолын ажиллаагаа ирэх жил буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд болохоор төлөвлөгдсөн байсан боловч хойшлуулах талаар хэлэлцэж байгаа тухай “Variety” сайт албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ одоогоор арга хэмжээг хойшлуулах талаар ямар нэгэн баттай шийдвэр гараагүй байгаа бөгөөд энэ талаар Америкийн кино академийн гишүүд тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн кино академийн ерөнхийлөгч Дэвид Рубин цар тахал Оскарын наадмын зохион байгуулалтад нөлөөлнө гэж хэлэхэд эрт байгааг онцолж байсан юм. Тухайн үед зохион байгуулагчид наадамд өрсөлдөх бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулж, кино театрт танилцуулагдаагүй, онлайнаар нээлтээ хийсэн кинонуудыг нэр дэвшүүлэхээр болсон.

Эргэн сануулахад “COVID-19” цар тахлын улмаас Каннын кино наадам, Coachella хөгжмийн наадам зэрэг энэ жил зохион байгуулагдах байсан маш олон арга хэмжээ, фестиваль тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу