Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй “BLACKPINK”

0
163

Тэдэнтэй “Chanel” болон “Prada” брэндүүд хамтран ажиллаж, Эди Слиман болон Энтони Ваккарелло нар тэднийг урлагийн тэнгэрээ болгож, Vogue “Blackpink” гэх нэр дурдагдсан дугаар бүрээ дөрөв дахин их тоогоор хэвлэх шаардлагатай болсон юм. Өмнөд Солонгосын “Blackpink” нь яг одоо орчин цагийн хамгийн алдартай охидын хамтлагаар нэрлэгдэж, олон сая шүтэн бишрэгчдийн зүрхийг булааж, хит жагсаалтуудыг тэргүүлж байна.

Олон улсад гаргасан амжилтуудаас нь дурдвал, “Coachella” хөгжмийн наадам дээр дуулсан анхны K-pop хамтлаг, YouTube тавцанд тэрбум гаруй үзэлт цуглуулдаг олон нийтийн сүлжээн дэх хамгийн алдартай хамтлаг гэх мэт. Тэр ч бүү хэл “Kill This Love” дуу нь сонсолтын тоогоороо Гиннессийн рекорд эвдсэн гээд энэ бүгдийг тэд үүсгэн байгуулагдсанаасаа хойших дөрөвхөн жилийн хугацаанд амжуулсан юм.

Үүнээс гадна Женни, Жису, Розэ болон Лиса нар “Chanel”, “Louis Vuitton”, “Adidas”, “Dior” зэрэг хамгийн нэр хүндтэй брэндүүдтэй хамтран, яг одоо дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулж байна. “Chanel” брэндийн албан ёсны төлөөлөгч болох Женни загварын шоунуудын эхний эгнээнд Cardi B-гийн дэргэд сууж, “Gentle Monster” брэндтэй хамтарсан цуглуулга гаргаж байна.

Розе Энтони Ваккареллогийн урилгаар Saint Laurent брэндийн төлөөлөгч болсон. Харин Лисаг Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман өөрийн урлагийн тэнгэрээр нэрлэснээс гадна залуу бүсгүй энэ оны хоёрдугаар сард Prada брэндийн загварын шоуны эхний эгнээнд уригдсан билээ.

“Blackpink” хамтлагтай хамтран гаргасан аливаа төсөл нэн даруй амжилт олдог юм. Америкийн “Vogue” сэтгүүлийн хэлснээр сэтгүүлүүд “Blackpink”-ийг дурдсан дугаар бүрээ дөрөв дахин их тоогоор хэвлүүлэх шаардлагатай болдог гэнэ. Хамтлагийн тоглолтын тасалбарууд хэдхэн секундийн дотор зарагддаг бөгөөд хамтлагийн аль нэг гишүүн тодорхой брэндийн хувцсыг өмсөн тайзнаа гарах үед тэрхүү брэндийн цуглуулга шууд л борлуулагдаж дуусдаг байна.

Тэдний Instagram дээрх өмсөж, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд ч мөн бүгд солд-аут болдог. “Celine”-ий цамц болон “Bottega Veneta”-гийн клачаар гоёсон Лисагийн зураг таван сая лайк цуглуулсан байх жишээтэй.

“Blackpink” хамтлагийн амжилтын нууц маш энгийн. Тэд цээжлэхэд хялбар дуунууд бүтээж, girl crush концепцын тусламжтай асар олон шүтэн бишрэгчтэй болсон. Яг л олдскул “Spice Girls”, “Destiny’s Child” зэрэг хамтлагуудын адил. Гэхдээ тэд эдгээр барууны хамтлагуудтай харьцуулбал бие биедээ тодорхой дүр оноолгүйгээр хамтлагтаа ардчиллын орон зай үлдээдэг онцлогтой.

“Аль нэг гишүүн бусдаасаа илүү их бүжиглэж, эсвэл дуулах ёстой гэж бид боддоггүй. Blackpink-ийн амжилт гишүүн бүрийн энергиэс шалтгаалан бүрддэг” хэмээн Женни Vogue Korea-д ярьж байсан билээ.

Энэ зургадугаар сард “Blackpink” жил чимээгүй байсны эцэст шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Тэд мөн дуучин Леди Гагатай хамтран түүний “Chromatica” цомогт зориулан “Sour Candy” синглийг хамтран бичсэн бөгөөд энэ эрчээрээ Барууныг байлдан дагуулсан анхны K-pop хамтлагаар өргөмжлөгдөхөд тун ойр байна. Харин загварын ертөнцийн хувьд тэд аль хэдийнэ байлдан дагуулчихсан байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу