Арьсаа хурдан хугацаанд цайруулах энгийн 10 арга

0
324

Зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн арьсаа хэрхэн цайруулах вэ гэж боддог шүү дээ. Тэгвэл энэ удаа та бүхэндээ хамгийн хурдан хугацаанд арьсаа цайруулах энгийн 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Тараг бол хамгийн сайн цайруулагч

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дасул нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар сайн угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү үр дүнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2. Эмчилгээний эмульс

Энэ аргыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зүйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.

3. Нимбэгний шүүс

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй холиод, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина. Хатсаных нь дараа бүлээн усаар угаагаад үр дүнг нь мэдрээрэй.

4. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавиарай.

5. Улаан лоолийн шүүс

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болох болно.

6. Лууван

Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамалын тос нэмж, маск бэлтгээд нүүр хүзүүндээ 20 минут бигнүүр тавиарай. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй юм.

7. Цөцгий

Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчаарай.

8. Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэнэ. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг хийгээрээй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт нэг удаа усанд ороход хангалттай.

9. Ус их уух

Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

10. Төмс

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь хоёр хоолны халбага сүү, нэг ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

Анхаарах зүйлс:

  • Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй.
  • Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд солих нь муу шүү.
  • Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтай юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу