Гэртээ кино үзэх 10 шалтгаан

0
58

Та магад яагаад заавал гэртээ кино үзэх ёстой юм бэ гэж гайхаж байж мэдэх юм. Тэгвэл бид яагаад гэдгийг нь одоо тайлбарлах гэж байна.

1. Тав тухтай орчин

Дулаахан гэртээ зөөлөн буйдан дээрээ тухлалж хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ тэвэрч суугаад гоё романтик хайр дурлалын эсвэл гэр бүлийн кино үзэх шиг жаргал бий гэж үү?

2. Хүссэн үедээ зогсоож, ухрааж үзэх боломж

Гэртээ кино үзснээр яаралтай, гэнэтийн ажил гарсан үед киногоо зогсоогоод, дараа нь ухрааж, нөхөж үзэх боломжтой байдаг. Тухайлбал, кино театрт кино үзэж байтал гэнэт бие засмаар санагдаж тухгүй оргиод сууж болохгүй байвал юу нь сайхан байх билээ.

3. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал

Хөөрхөн үрсээ өвөр дээрээ суулгаад, хайртай ханиа налан сууж “Араатны хаан арслан” (Lion King), “Сайн үлэг гүрвэл” (Good Dinosaur), “Диваажингаас илгээсэн гайхамшиг” (Miracles from Heaven) зэрэг гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн хайр, үр хүүхдийн элбэрэл журмыг харуулсан сэтгэл хөдөлгөм кино үзэж, аз жаргалтай хором мөчийг бүтээгээрэй.

4. Найзуудын өдөр

Галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгүй “галзуу” хэдэн найзаа гэртээ дуудчихаад, гарынхаа хоолоор дайлангаа “Найзууд” (Friends) цувралаа үзэж суувал ямар вэ? Охидоороо цугласан үед “Нархан бүлэг” (Sunny), хөвгүүдээрээ цугласан үед “Америкт нэг удаа” (Once Upon a Time in America) үзвэл “найзуудын өдөр” тань хэзээ ч мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрөх болно.

5. Цаг бол алт

Кино театрт очих гэж замдаа түгжирч, хамаг уураа барж байхын оронд гэртээ тухлан суугаад нэг бүтэн кино үзчих боломжтой.

6. Хямралын үеийн зөв сонголт

Хямралын үед их мөнгө заралгүй цагийг хөгжилтэй өнгөрөөж болох “супер” арга бол мэдээж гэртээ кино үзэх. Сүүлийн үед кино театруудын дэлгэцнээс буугаад удаагүй байгаа зэрэг цоо шинэ кинонуудыг телевизийнхээ кино сангаас хямд үнээр сонгон үзэх боломжтой болсон юм.

7. Сонголт зөвхөн таны гарт

Заримдаа кино театрт зорин байж үзсэн кино таалагдахгүй үе байдаг шүү дээ. Цаг зав, мөнгөө үрж үрчихээд сэтгэл ханамж авч чадахгүй байна гэдэг харамсалтай. Харин гэртээ кино үзэж байгаа тохиолдолд ийм зүйл хэзээ ч болохгүй.

8. Нэг сумаар олон туулай

Гэртээ кино үзвэл нэг сумаар хэдэн ч туулай буудах боломжтой. Кино үзэнгээ хоолоо хийж, хувцсаа индүүдэж, оёж хатгасан ч болно.

9. Урам зориг ус агаар мэт хэрэгтэй

Яах ёстой вэ гэж үү? Ердөө амархан. Гэртээ суугаад кино үз. Сайхан кино үзчихэд аяндаа л эрч хүч, урам зориг ундраад ирдэг шүү дээ. “Аз жаргалын эрэлд” (In Pursuit of Happiness), “Хязгаар үгүй” (Limitless), “Төгс оюун ухаан” (A Beautiful Mind) шиг кинонууд тэр бүр кино театрын дэлгэцнээ гараад байдаггүй юм шүү.

10. Хэлтэй бол хөлтэй

Хэл сурах хамгийн өгөөжтэй, хялбар аргуудын нэг бол яах аргагүй кино үзэх. Гэхдээ хүн бүр үргэлж кино театрт очиж кино үзэх боломжгүй шүү дээ. Харин гэртээ бол өдөр болгон үзсэн ч болно. Англи хэл суралцаж байгаа хүмүүс “Тэжээвэр амьтдын нууц амьдрал” (The Secret Life of Pets), “Алис нөлөөт толины орноор” (Alice Through the Looking Glass) сонирхолтой кинонуудыг хадмалтай нь үзэж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу