160 жилийн өмнөх аргаар гэрэл зураг авдаг Испани зурагчны бүтээлүүд

0
55

Испани зурагчин Жакелин Робертс 19-р зууны арга техникийг орчин үетэй хослуулан уран бүтээлээ туурвидаг нэгэн. Тэрээр бүтээлүүддээ хүний бага наснаас өсвөр нас хүртэл сэтгэл зүйн өөрчлөлтийг харуулахыг зорьдог юм. Уй гунигтай, хүйтэн хөндий уур амьсгалыг гаргахыг тулд тэрээр 166 жилийн настай техникийг ашигладаг байна.

Нойтон коллодийн хавтан ашиглан зураг дарах аргыг 1851 онд Фредерик Скотт Арчер, Густав ле Грей нар анх боловсруулж байж. Гэрэл зургийн ертөнцөд хувьсгал хийсэн энэхүү төвөгтэй аргыг өнөө цагт Жакелин Робертс ашиглаж байна.

Тэрээр хөрөг чиглэлээр гэрэл зургуудаа дардаг бөгөөд ихэвчлэн хүүхдүүдийг өөрийн бүтээлдээ оруулдаг юм байна.

Жакелин Робертс нь 1969 онд төрсөн. Тэрээр гэрэл зурагчин болохоосоо өмнө олон улсын байгууллагад ажилладаг байжээ.

Тэрээр одоо нөхөр, гурван хүүхдийнхээ хамтаар Герман улсад ажиллаж, амьдардаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу