Хөнжилтэй унтахын 5 давуу тал

0
79

Шөнөжингөө эргэж хөрвөөгөөд байх үед тус болдог ганц зүйл бол халуун дулаан хөнжил л байдаг шүү дээ. Хөнжлөө нөмрөх үед яг л ид шидийн ховсонд орсон мэт илүү хурдан бөгөөд тухтай унтчихдаг. Бүгчим халуун шөнө ч ялгаагүй. Юм бүхэнд учир шалтгаан бий. Харин бид яагаад хөнжлөөсөө салах дургүйн шалтгааныг одоо та бүхэнд хүргэе.

1. Биеийн дулааныг тогтворжуулдаг

Бид бол халуун цустай амьтад. Тиймээс бидний бие дотоод дулаанаа хадгалж биднийг дулаахан байлгадаг. Гэхдээ хүн унтаж байх үедээ бүх удирдлагаа алдаж эргэн тойрноосоо тусламж хайж эхэлдэг. Харин хөнжил бидэнд биеийн дулаанаа хадгалж, зохицуулахад тусалдаг юм.

2. Хөнжил түгшүүр болон стрессийг бууруулдаг

Серотонин бол биднийг жаргалтай, тайван байхад томоохон нөлөө үзүүлдэг гормон. Мэдээж стрессдсэн эсвэл сэтгэл санаа түгшүүртэй үед унтана гэдэг хэцүү шүү дээ. Гэвч хөнжил нөмрөх үед энэхүү гормоны ялгарал нэмэгдэж тэрхүү мэдрэмжүүд алга болдог байна.

3. Аюулгүй хамгаалагдсан мэт санагддаг

Хөнжил нь бидний аюулгүй тайван байх мэдрэмжийг өдөөж өгдөг байна. Учир нь хүн бүр хүүхэд байхдаа харанхуйгаас айх айдастай байдаг. Энэ айдас мэдрэгдэх үед бид өөрсдийгөө битүү хучдаг. Ингэх нь бидний хувьд айдсаасаа салж аюулгүй байдлыг мэдрэх шидэт арга байсан билээ. Тэр үед мэдэрсэн мэдрэмж тань одоо ч мэдрэгддэг гэсэн үг юм.

4. Унтахад тусладаг

Хөнжил нь дулааны өөрчлөлт бараг гардаггүй бичил орчин үүсгэдэг. Үүний ачаар эргэн тойронд буй биеийн дулааныг бууруулах хүчин зүйлс бидэнд хүчтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Тиймээс бид илүү хурдан, бөх нойрсож чаддаг байна.

5. Унтах үед зайлшгүй хэрэгтэй зүйл

Бидэнд хөнжил зайлшгүй хэрэгтэй байдгийн гол шалтгаануудын нэг нь хүн бол “зуршлаар” амьдардаг болохоор тэр. Заавал аюулгүй байдлаа хамгаалахын тулд биш ч гэсэн бид бүхэл амьдралынхаа туршид хөнжлийг ашигласаар ирсэн. Энэхүү зуршил нь бидний амьдралд сийлэгдчихсэн байгаа гэсэн үг. Тиймээс бид орондоо ороод хөнжлөө нөмрөхөд бидний бие унтах цаг боллоо гэсэн дохио авдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу