Алдартнуудын тайзны нэрний утга болон түүх

0
72

Та мэдний сайн мэдэх алдартай одууд өөртөө тайзны нэр гэж өөр нэр хайрладаг. Энэ нь зөвхөн илүү дээр сонсогдож байгаагаас шалтгаалдаггүй. Үүнийх нь ард их сонирхолтой түүхүүд байх нь ч бий.

1. Пинк

Alicia Beth Moore буюу дуучин “Pink” тайзны нэрээ зохиохдоо “Reservoir Dogs” кинон дээр гардаг Ноён Pink-ын нэрнээс санаа авсан байна. Учир нь тэрбээр Ноён Pink-ын дүртэй ухаалаг мөртлөө сахилгагүй зан аашаараа ижилхэн байсан гэнэ.

2. Charlie XCX

Шарлотте Эмма Аичисон гоё тайзны нэр бодож олж чадаагүй тул “MSN” дээр нээсэн “Charlie XCX” гэх аккоунтын нэрээ сонгожээ.

3. Кэти Перри

Кэти Перригийн жинхэнэ нэр Кэти Хадсон бөгөөд тэрээр жүжигчин Кейт Хадсонтай андуурагдахыг хүсээгүй учир нэрээ сольсон байна.

4. Алиша Кез

Alicia Keys найзынхаа цоожтой цүнхийг онгойлгох гэж оролдож байсан зүүднийх нь талаар сонсоод Keys гэдэг нэрээ бодож олжээ. Тэрээр “Би Keys гэдгийг сонсоод би төгөлдөр хуур тоглодог, тэр нь түлхүүртэй холбоотой, бас түлхүүрээр хаалгыг онгойлгодог, би тэр хаалгыг нь онгойлгомоор байна гэж бодсон” гэжээ.

5. Майли Сайрус

Miley Cyrus-ын жинхэнэ нэрийг Destiny Hope Cyrus гэдэг бөгөөд хүүхэд байхдаа байнга инээдэг байсан учир түүнийг Smiley гэж хочилдог байжээ. Яваандаа Smiley нь Miley болж өсвөр насандаа энэ нэрээ өөрийн хууль ёсны нэр болгосон байна.

6. Ники Минаж

Ники Минажийн жинхэнэ нэрийг Оника Мараж гэдэг. Найзууд нь түүнийг Ники гэж дууддаг байсан ба карьераа эхлүүлж байхад нь компани нь овгоо соль гэж шаардсан байна. Тэр одоо ч үүндээ дургүй гэнэ.

7. Игги Азалеа

Iggy гэдэг нь түүний нохойны нэр бөгөөд Azalea нь ээжийнх нь амьдарч байсан гудамжны нэрээс гаралтай юм.

8. Пост Малоне

Хэрэглэгчдэд дурын тайзны нэр зохиож өгдөг “myrapname” сайт түүнд Post Malone нэрийг өгчээ. Ингээд л Остин Пост олон юм бодолгүй шууд Post Malone нэртэй болсон байна.

9. Карди Би

“Cardi B” буюу Белкалис Алманзарыг вискиний брэндийн нэрээр “Bacardi” хэмээн хочилдог байжээ. Учир нь түүний эгчийг “Hennessy” хэмээн бас нэгэн вискиний нэрээр дууддаг байсан аж. Тэрээр инстаграм хаягаа энэ нэрээрээ нээсэн ч устгагдаад байсан тул “Cardi B” болгож өөрчилсөн нь хожим тайзны нэр нь болжээ.

10. Лорде

Бидний Lorde нэрээр нь сайн мэдэх Ella Yelich-O’Connor нь багаасаа язгууртны эд зүйлсэд дуртай байсан бөгөөд тайзны нэрээ Lord гэж өгөх нь тун боломжийн санагдсан байна. Тэр илүү эмэгтэйлэг сонсогдуулахын тулд араас нь “е”-г залгажээ.

11. The Weeknd

The Weeknd тайзны нэрээ найзтайгаа цуг гэрээсээ зугтаж байсан үеэс санаа авч зохиожээ. Тодруулбал тэр амралтын өдрүүдээр зугтаж байсан аж. Гэхдээ “The Weekend” гэдэг нэртэй Канад хамтлаг байдаг учир е-г нь хасч The Weeknd болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу