Жоан Роулинг “The Ickabog” нэртэй хүүхдийн номоо онлайнаар үнэ төлбөргүй нийтлэв

0
49

“Харри Поттер” номын зохиолч Жоан Роулинг 10 гаруй жилийн өмнө бичсэн “The Ickabog” нэртэй хүүхдийн номоо хэсэгчлэн үнэ төлбөргүй онлайнаар нийтлэхээр болжээ.

Тэрээр зохиолын үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Харри Поттер”-ын ертөнцтэй холбоогүй бөгөөд “шударга үнэн болон эрх мэдлийг урвуулан ашиглах талаар өгүүлсэн түүх” хэмээн тодорхойлсон байна.

“King Fred the Fearless” болон “The Ickabog” нэртэй эхний хоёр бүлгийг яг одоо төслийн албан ёсны вебсайтаас унших боломжтой юм. Харин номын бусад бүлгүүд долоо хоног бүр нийтлэгдэх болно. Мөн Жоан Роулинг 2020 оны арваннэгдүгээр сард тус номыг цаасан, аудио болон цахим хэлбэрээр хэвлэн гаргахаар төлөвлөөд байна.

“Би энэ номыг үргэлж хэвлэн гаргахыг хүсдэг байсан. Харри Поттерын сүүлчийн номыг гаргасны дараа би томчуудад зориулсан дахин хоёр ном бичсэн. Удаан эргэлзсэний эцэст тэдгээр бүтээлүүдийг хэвлэн гаргах шийдвэрт хүрч байна. Харин Икабогийн түүхийг одоогоор манай хоёр бага хүүхэд л уншсан байгаа” гэж алдарт зохиолч хуваалцжээ.

Тэрээр энэхүү номыг хөл хорионы үеэр тусгаарлалтад байгаа бяцхан хүүхдүүдэд бэлэг болгон нийтэлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу