TikTok-ийн дүрэмт хувцас: 6 загварын тренд

0
94

TikTok ертөнцөд тодорхой хэдэн дүрэмт хувцас байдаг нь хэдэн бичлэг гүйлгэж үзэхэд л илт ажиглагдана. Ихэнх тиктокерууд хоорондоо ижил байдлаар хувцасладаг төдийгүй уг апп дотор өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгал, трендүүд ноёрхдог. Тодруулбал TikTok-д бүжгийн хөдөлгөөнүүд давамгайлдаг учир контент бүтээгчид хөдөлгөөнд саад болохгүй, сул, тухтай атлаа галбир тодотгох загваруудыг илүүд үздэг.

1. Tie-Dye эффекттэй хувцас

Тиктокерууд tie-dye эффекттэй бүхий л зүйлсэд дуртай ба ихэнх нь гэрийн нөхцөлд энгийн хувцаснууддаа tie-dye эффект оруулах заавар бичлэгүүдийг оруулдаг.

2. Кроп Поп

Кроп топ буюу богино топ нь тиктокеруудын хайртай бас нэгэн тренд юм. Кроп топ нь бидний бэлдсэн энэхүү жагсаалтад орсон леггинс, өндөр суудалтай жийнсэн өмд зэрэг бусад хувцаснуудтай төгс зохицдог тул TikTok дээрх бараг бүх бичлэг дээр кроп топ үзэгддэг байгаа.

3. Том сул бэлтгэлийн цамц

Бэлтгэлийн цамцны хувьд тиктокерууд аль болох том, сул загварыг сонгодог. Сул цамц нь мэдээж биед эвтэйхэн байдгаас гадна бүжгийн үеэр анхаарал татаж, гоёмсог харагддаг онцлогтой юм.

4. Өндөр суудалтай уранхай жийсэн өмд

Жийнсэн өмд нь хэзээ ч, хаана ч тренд хэвээр байсаар ирсэн, одоо ч байгаа, бүх цаг үеийн сонгодог загвар мөн хэдий ч тиктокерууд ялангуяа дуртай билээ. Өндөр суудалтай, уранхай дизайнтай бол бүр ч төгс.

5. Өндөр суудалтай леггинс

Кроп топ + леггинс, сул бэлтгэлийн цамц + леггинс, цээживч + леггинс гээд өндөр суудалтай леггинстэй бүх төрлийн хувцас зохицдог төдийгүй хүссэн хөдөлгөөнөө хийх бүрэн боломжтой байдаг тул тиктокерууд дурлах нь аргагүй биз ээ.

6. Хоёр өнгийн хувцас

Энэ нь маш хачирхалтай тренд хэдий ч TikTok ертөнцөд яагаад ч юм өргөн дэлгэрсэн байдаг. Хоёр өөр хувцсыг нийлүүлээд оёчихсон мэт харагдах ийм төрлийн загвар нь хүний анхаарлыг нэн даруй татдаг тул ийнхүү тренд болсон байх магадлалтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу