Оскарын шагналт, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд

0
97

1931-1932 онуудад гарсан кино болон хүүхэлдэйн кинонуудад зориулагдсан “Шилдэг богино хэмжээний бүтээл” төрлийг тав дахь удаагийн Оскарын үед гаргаж байв. Тэр үед бүхий л том студиуд анимейшн төрлөөр бүтээл туурвидаг байсан бөгөөд уг төрөл нь Оскарын наадмыг эхний 30 жил давамгайлж байсан юм.

10. The Wrong Trousers (1993)

1989 онд гарсан “Wallace and Gromit” цуврал анимейшний бүрэн хэмжээний анхны кино “A Grand Day Out” болон “The Wrong Trousers” бүтээл нь хүүхэлдэйн киноны хамгийн сайн хоршил.

Уг хүүхэлдэй дээр хорон санаат оцон шувуу Федэрс Макграу хэрхэн Громитын механик өмдийг ашиглан ховор үнэт эрдэнийг хулгайлж буй талаар гардаг. Громитын царайны хувирлуудаас авахуулаад бүтэлгүй Уоллес энэ киног мартахын аргагүй хөгжилтэй болгодог.

9. The Cat Concerto (1946)

Том Жерриг танихгүй хүн бараг үгүй гэвэл хилсдэхгүй. Энэхүү кинонд Листийн “Hungarian Rhapsody No.2”-ийг тоглож буй Том, төгөлдөр хуурыг гэрээ болгосон Жерри хоёрын тухай гарна.

8. The Man Who Planted Tree (1987)

“Crac!”- ийг найруулсан Фрэдрик Байк нь амьдралынхаа туршид мянга мянган модыг тарьсан байгаль орчныг хамгаалагч байсан нь Жийн Жионо-гийн “The Man Who Planted Trees” богино хэмжээний кинонд тохирох хамгийн төгс дүр болжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм бүтээлд эх нутаг болсон зэлүүд газарт мод тарихаар бүхий л амьдралаа зориулсан нэгэн залуу болон ядуу фермерийн нөхөрлөлийн талаар өгүүлнэ.

7. Gerald McBoing Boing (1950)

Алдарт 1941 оны ажил хаялтын үеэр Дисней студийг орхисон Жон Хаблий, Стив Босустов, болон бусад залуу анимейшн хийгчид United Productions of America-г үүсгэн байгуулжээ. Студи 1940 оны туршид ажилласан хэдий ч зөвхөн дуу чимээгээр ярьж чадах бяцхан хүүгийн талаарх Dr.Seuss ийн “Gerald McBoing-Boing”-ийг кино болгон өөрчлөхөөс өмнө олонд танигдаагүй байжээ.

Киноны фон алгуурхан солигдож, Жералдыг баяртай байхад дэлгэц болон тэр тод шар өнгөтэй болж, гуниглах үед хар хөх болон хар өнгүүд голлох гэх мэт өнгийн солигдол нь жирийн анимейшнд гарах өхөөрдөм амьтад, хүчирхийлэл, бодит бус байдлааc таныг салгаж байгаа юм. Гарснаасаа хойш 70 жилийн дараа ч “Gerald McBoing-Boing” бүтээгдэж байсан хамгийн нөлөө бүхий хүүхэлдэйн кинонуудын нэг болон үлджээ.

6. Ryan (2004)

Аньаис Нин “Бид юмсыг байгаагаар нь хардаггүй, өөрсдийн байгаагаар хардаг” гэж байжээ. Крис Ландретын хийсэн 1970-аад оны үед “Street Musique”, “Walking” гэх богино хэмжээний кинонуудаараа алдаршсан Канадын анимейшн хийгч Раян Ларкиний баримтат кино “Ryan”-ын гол зүрх нь энэ хэлц билээ.

Дүрүүдийн хөдөлгөөн яг л жинхэнэ юм шиг мөртлөө хүний хөдөлгөөнийг бичиж анимейшн хийгээгүй нь маш том амжилт болжээ. Ландретийн кино Ларкиныг аварч, Канадын анимейтор маань 2007 онд нас эцэслэхийн өмнө 30 гаруй жил ажилласан анхны анимейшн “Spare Change”-ээ хамтрагч Лаури Гордонгийн туслалцаатайгаар дуусгажээ.

5. The Old Man and The Sea (1999)

Эрнист Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужаас сэдэвлэгдсэн 20 минут үргэлжлэх Александр Петровын энэ бүтээл гарах хүртэл ямар ч Оросын анимэйшн уран бүтээлч Оскарын шагналыг хүртэж байгаагүй байна. Тэрээр өөрийн хүүтэйгээ хамтарч шил болгон дээр өөрсдийн гараар тосон будгаар 29,000 хүрээг будаж, хүрээ болгоныг тусгай IMAX камераар авч, дарах болгондоо зураг болгоныг хөдөлгөсөөр хоёр жил хагас бүтээл дээрээ ажиллажээ.

4. The Hole (1962)

Жон Хаблий өөрийн улс төрийн чөлөөт сэтгэлгээнээс хэзээ ч ичиж байгаагүй. Тэрээр энэ үзлээ 1962 онд жүжигчин Жеорж Матиус, жазз уран бүтээлч Диззи Гиллеспиегийн дуу оруулсан хоёр барилгын ажилчид осол хүний алдаанаас эсвэл хувь заяаны алинаас үүдэж болдог талаар мэтгэлцэх анимейшндээ шингээн бүтээжээ.

3. The Ugly Duckling (1939)

“The Ugly Duckling” нь Silly Symphony хүүхэлдэйн киноны сүүлийн анги бөгөөд Ханс Кристианы үлгэрт дөхөм 1931 оны хүүхэлдэйн киног шинээр хийсэн анимейшн юм. Хөгтэй түүхийг нь үзүүлсэн тэр кинотой харьцуулахад энэ хувилбарт шүүмжлэгдэхгүйн тулд тоглоомон галуутай тоглож буй нугасны муухай дэгдээхийн гунигтай хэсгүүдийг үзүүлнэ.

2. Mona Lisa Descending A Staircase (1992)

Пикассо маягаар зурсан охиноос, Маанчын “The Scream” рүү хувирах гэх мэт хорьдугаар зууны алдарт уран зургууд нэгэндээ хувирахыг Жөүн Грацын долоон минутын анимейшн үзүүлнэ. Энэ уран зургуудыг хажууд хажууд нь тавьснаар, бүтээлүүд нь ямар ч нийтлэг зүйлгүй мөртлөө зураачид яаж нэг нэгэндээ нөлөөлдөг талаар Грац бидэнд харуулахыг зорьжээ.

Анимейшн бүхэлдээ тосон будгаар бүтсэн нь хамгийн сонирхол татам юм. 1933 оны “King Kong”-ийн үс хөдөлж байгаа мэт эффект өгсөнтэй адил, түүний хурууны хээ энэхүү амьд чанарыг мөн өгсөн байна. Грац 8 жил төлөвлөж, хоёр жил хагас кино зургаа авснаар бидэнд энэ бүтээл хүрсэн билээ.

1 . The Critic (1963)

1962 онд анимейтор Норман Маклорены абстракт хүүхэлдэйн киноны нээлтэд Мэл Брүүкс оролцох үедээ үзэгчдийн нэг өөрөө өөрийгөө шоолон шүүмжлэхийг сонсжээ. Тэр дараагаар нь анимейтор Эрнест Пинтоофоор 3 минутын турш абстракт зураг зуруулахаар ажилд авч, өөрөө 71 настай үзэгчийн өнцгөөс санаа бодлоо илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу