Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ?

0
435

Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд харьцангуй ойлголт. Нэг хүнд хамгийн үзэсгэлэнтэй санагддаг төрх өөр нэгэнд үзэшгүй муухай харагдаж болно. Гэхдээ энэ ойлголт нь бодит байдал дээр худлаа байх нь элбэг хэмээн судлаачид дүгнэжээ.

Тэдний үзэж буйгаар ихэнх хүмүүст таалагдах нийтлэг дүр төрхүүд байдаг аж. Ингээд бид та бүхэндээ хүмүүсийг өөртөө татах увидастай онцлог дүр төрхүүдийг танилцуулж байна.

1. Хүүхэн хараа

Хүний хүүхэн хараа нь баяртай байх үед томрох гэх мэтээр тухайн үеийн мэдрэмжээс хамаарч хэмжээгээ өөрчилдөг. Зарим судалгааны үр дүнгээс үзвэл том хүүхэн хараатай хүн бусдыг татах нь хурдан байдаг бөгөөд учир нь тэр хүн өөрийг нь мөн адил сонирхож байгаа мэт харагддагтай холбоотой.

2. Бэлхүүсний харьцаа

Бэлхүүс болон ташааны харьцаа нь эмэгтэй хүний хамгийн чухал хэсгүүдийн нэг байсаар иржээ. Элсэн цаг мэт нарийн гуалиг бэлхүүстэй эмэгтэй хэзээд үзэсгэлэнтэйд тооцогддог байна.

3. Нүүрний харьцаа

Нүүрний тэгш хэмтэй хүнээс илүүтэй тэгш бус хэмтэй хүмүүсд бид илүү их сэтгэл татагддаг юм байна. Уг нүүрний тэгш болон тэгш бус хэмжээ нь генеес дамжигдан ирдгийг судлаачид батлажээ.

4. Хоолны дэглэм

Хоолны сонголтууд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдэд илүү сэтгэл татам харагдуулдаг гэнэ. Талх болон гоймон идсэн үнэрээс илүү жимс ногооны үнэр тааламжтай байдаг байна.

5. Дуу хоолой

Бүдүүн хоолойтой эрчүүд аливаад буурь суурьтай нэгэн мэт санагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг татах үзүүлэлт болдог байна.

6. Үнэр

Эмэгтэй хүний үнэр эрэгтэйчүүдэд дур булаам санагдахад нөлөөлдөг байна. Oвульяцын үе буюу мөчлөгийн дунд үед даавар ялгаралт ихсэж, эмэгтэйн үржих чадварыг илтгэдэг бөгөөд энэ нь эрчүүдийг татах бас нэгэн хүчин зүйл болдог аж.

7. Амт

Бид үнсэлцэх үед их хэмжээний нянг солилцдог байна. Энэ нь биднийг тэр хүнтэйгээ тохирох эсэхийг олж мэдэхэд тусалдаг. Тийм учир тухайн хүний өвөрмөц ‘амт’ бидний тэдэнд татагдах эсэхэд нөлөөлдөг байна.

8. Ерөнхий төрх

Бидний тархи нийтлэг төрхийг илүүд үздэгтэй холбоотойгоор эсвэл биологийн давуу байдлыг бодолцож, бид илүү энгийн төрхийг илүүд үздэг гэх судалгаа гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу