Эзэгтэй нарын ердөө 3% нь сонгины ашиг тусыг мэддэг

0
93

Би хоол хийх дуртай ч саяхнаас л хальстай ягаан сонгиныг таллаж, буцалж буй тахианы цээж маханд нэмбэл мах маань илүү гоё ягаан өнгөтэй болдог юм байна гэдгийг мэдэж авсан. Ер нь сонгины хальсыг мөөгтэй цуг чанавал шөл их амттай болдог. Гэхдээ ингээд ч дуусахгүй, сонгино үнэхээр ашигтай ногоо юм.

Сонгины ашиг тус

Сонгино нь төмөр сав, суулга, гриль төмрийн үнэрийг маш сайн арилгадаг. Хэрэв та бохирдсон саваа цэвэрлэхийг хүсвэл сонгиноор арчихад л хангалттай. Сонгины шүүс нь муухай үнэрийг сайн арилгахаас гадна бохирдлыг цэвэрлэнэ.

Таллаж зүссэн сонгино хатах гээд байвал та зүссэн талаар нь харуулж тавган дээр тавьж хөргөгчинд хадгалаарай. Дээрээс нь сонгины шүүс хувцасны толбыг сайн арилгадаг. Та толбон дээрээ хэсэг хугацаанд сонгино байлгаж байгаад дараа нь хувцсаа угаахад толбо арилчихсан байх болно. Сонгино бас ялаа, шумуул болон бусад шавьжнаас сэргийлдэг. Та саванд ус хийгээд дээр нь хэдэн зүсэм сонгино нэмэхэд л тэр хавиар шавьж огт нисэхгүй.

Сонгино танд гутлан дээрх бохирдлыг цэвэрлэхэд тусална. Тиймээс та арьсан, хилэн гээд ямар ч гутлаа арчиж болох нь. Бактерийн эсрэг үйлчилгээтэй болохоор та шумуул хазсан хэсэг дээрээ сонгино тавих юм бол загатнаа багасаж, хурдан эдгэрнэ.

Сонгины хальсыг усанд зөгийн балтай цуг буцалгах юм бол хоолойны өвдөлтийг намдаана. Сонгино үнэхээр гайхалтай эмчилгээний увдистай. Сонгины зутан шөлөөр тослог арьсанд маск тавих нь танд сайн үр дүн үзүүлнэ.

Сонгины хальсыг буцалгаад усаар нь үсээ угаавал хаг арилгаж, өтгөрүүлж, үсний ургалтыг дэмжинэ. Та дараа нь энгийн шамьпунаар үсээ угаахад л хангалттай. Олон хүмүүс сонгино муухай үнэртэй гээд хэрэглэх дургүй байдаг. Харин хушга, газрын самар эсвэл хуш модны самар идэх нь сонгино сармисны хурц үнэрийг дардаг гэнэ шүү. Амны хөндийг цэвэрлэхээс гадна эрүүл мэндэд их тустай.

Хэрэв сонгиныг хэрчээд хатаавал түүнийг байгалийн үнэр оруулагч болгон хэрэглэж болно. Гурил дотор хатаасан сонгино хийвэл гуриланд сонгины үнэр шингэж таны тэр гурилаар барьсан талх анхилам үнэртэй болно. Та энэхүү мэдээг найзууддаа хэлж сонгино хэмээх энгийн хэрнээ агуу ногооны ач тусыг хуваалцаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу