Нэг сургуульд хамт сурдаг байсан алдартнууд

0
70

Зарим алдартнууд нэгнийгээ алдартай болохоосоо ч өмнө удаан хугацаанд таньдаг байх тохиолдол бий. Үүний шалтгаан нь их энгийн. Тэд нэг сургуульд сурч байсан болохоор тэр. Тэдний дундаас одоо ч сайн найзууд хэвээрээ үлдсэн алдартнууд ч бий.

1. Камерон Диаз болон Снүүп Догг

Камерон Диаз болон Снүүп Догг нар нь Калифорнийн “Long Beach” политехникийн сургуульд хамт суралцаж байжээ. “The Mask”-ын жүжигчин бүсгүй “Тэр надаас нэгээр ах байсан. Би түүнийг санаж байна. Тэр их өндөр, туранхай байсан.” гэжээ. Алдартай реппэр ч мөн жүжигчин бүсгүйн байдаг хөгжөөн дэмжигчдийн багийн охидтой нийлдэг байснаа санасан байна.

2. Рэми Малек, Кирстэн Данст, Рачель Билсон

Рэми Малек болон Кирстэн Данст нар нь Калифорнийн “Notre Dame” ахлах сургуульд нэг ангид суралцаж байжээ. “Bohemian Rhapsody” болон “Mr. Robot”-ын од тэр үед аль хэдийнэ “Interview with the Vampire” болон “Jumanji” бүтээлүүдэд тоглоод байсан жүжигчин бүсгүйд сайн байснаа санасан байна. The O.C-гийн од Рачель Билсон ч мөн ижил сургууль төгссөн байна.

3. Адам Левин болон Жона Хилл

“Maroon 5”-ын гоцлол дуучин Жона Хиллээс бараг 5 жилийн өмнө төрсөн. Гэсэн хэдий ч тэд хүүхэд байхдаа хөршүүд байсан бөгөөд Лос Анжелест адилхан сургуульд сурдаг байсан нь адил тээврийн хэрэгслээр явах шалтгаан нь байсан байна. Үүнээс сайхан нөхөрлөл үүсчээ. Тэдний нөхөрлөл нэг нэгнийхээ хуримыг зохион байгуулж өгөхөөр хэмжээний дотно ажээ.

4. Роберт Дауни, Шон Пенн, Чарли Шин

80-аад оны эхээр хэд хэдэн өсвөр үеийнхний кинонд тоглосон алдартай залуу жүжигчид байсан билээ. Тэднээс Роберт Дауни, Шон Пенн, Эмилио Эстэвэз нар Санта Моника ахлах сургуульд байхаасаа л хамт жүжиглэж эхэлсэн байна. Мөн ижил сургууль төгссөн Эмилио Эстэвэзийн ах Чарли Шин болон Роб Лов гэх мэт хэд хэдэн алдартнууд байдаг байна.

5. Вал Килмер болон Кевин Спэйси

Кевин Спэйси нь Вал Килмерээс 5-хан сараар ах юм. Тэд Лос Анжелесийн Chatsworth ахлах сургуульд нэг анги байжээ. Top Gun-ы жүжигчин залуу Спэйсид Нью-Йоркын Juilliard сургуульд орж жүжигчний карьераа хөгжүүлэхийг санал болгосон байна.

6. Наоми Ваттс болон Николь Кидман

Николь Кидман Хавайд төрж 4 настайдаа гэр бүлийн хамт Австрали руу нүүжээ. Тэр Хойд Сиднейн Охидын ахлах сургуульд Наоми Ваттстай уулзжээ. Тэр үеэс хойш тэдний нөхөрлөл одоог хүртэл үргэлжилж байгаа билээ. Кидман Ваттсыг Холливүүдийн гараагаа эхлүүлэхэд нь их тус болжээ.

7. Том Хиддлестон, Эдди Редмэйн, Ханхүү Виллиам

Том Хиддлестон болон Эдди Редмэйн нар нь жил ч хүрэхгүй насны зөрүүтэй бөгөөд Этон хөвгүүдийн Коллежид нэг анги байжээ. Marvel Cinematic Universe-д Локи, The Theory of Everything-д Стефен Хоукингийн дүрийг бүтээсэн жүжигчид маань мөн Ханхүү Виллиамтай ч нэг ангид суралцаж байжээ.

8. Нэйл Патрик Харрис болон Фреди Принс Жр.

Нэйл Патрик Харрис болон Фреди Принс Жр. Нар ямар ч кино эсвэл цувралд хамтраагүй ч тэд Альбукерк хотын La Cueva ахлах сургуульд сурч байсан байна. Мэдээж тодорхой насны зөрүү бий. How I Met Your Mother киноны од 1991 онд төгссөн бол Scooby Doo-д Фред Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин маань 1994 онд сургуулиа төгсжээ.

9. Гвенет Пэлтрөү, Жек Блак, Лив Тайлэр, Кэйт Хюдсон

Калифорнийн Санта Моникад байрлах Crossroads сургууль нь олон алдартнуудын уурхай байдаг. Олон жилийн турш коллежийн бэлтгэл сургууль нь Гвенет Пэлтрөү, Жек Блак, Лив Тайлэр, Кэйт Хюдсон нарыг төгсгөжээ. Найруулагч Майкл Бэй, Эмили боло Зое Десшанел ч мөн энэ сургуульд сурч байсан юм.

10. Бэн Афлек болон Матт Дэймон

Харвардын их сургуулиас хэдхэн алхмын зайтай “The Cambridge Rindge and Latin” сургууль нь орчин үеийн кино урлагийн ертөнцийн хамгийн гайхалтай нөхөрлөлийн гэрч болсон юм. Бэн Афлек болон Матт Дэймон нар нь тэнд уулзсан бөгөөд тэд аль хэдийнээ жүжигчин болох гэсэн ижил мөрөөдлийг хуваалцсан байж. Тэд Good Will Hunting киноны зохиолыг хамтдаа бичсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу