Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин

0
208

Солонгос улсын кино урлаг аль хэдийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр ч утгаараа жүжигчид нь маш их алдар нэрийг олох болсон. Ялангуяа тодоос тод гялалзах энтертайнмент ертөнцөд жүжигчний мэргэжил нь хамгийн өндөр цалинтай мэргэжил юм. Ингээд та бүхэндээ өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчдийг танилцуулах гэж байна.

Чүэ Жиү (Choi Ji Woo) – 1 ангид 116.6 сая төгрөг

Түүнийг бид “Диваажингийн шат”-ын Хан Жонсогийн дүрээр нь сайн мэдэх билээ. Саяхан тэрээр “Twenty Again” гэх бүтээлд тоглохоор гэрээ хийсэн бөгөөд найруулагч нь түүнийг тоглуулахын тулд 100 гаран сая төгрөг хайран санагдахгүй байгаа гэнэ.

Сун Хэгю (Song Hye Kyo) – 1 ангид 120 сая төгрөг

Сун Хэгю нь Хятад болон бусад Азийн орнуудад их алдартай бөгөөд “Autumn in my heart”, “Full House”, “That winter” болон “All in” гэх мэт киногоороо алдаршсан. Хамгийн амжилттай цуврал нь 2016 онд хийгдсэн “Нарны үр сад” бүтээл. Тэр нэг ангид ойролцоогоор 120 сая орчим төгрөгөөр дүр бүтээдэг байна.

Ха Живон (Ha Ji Won) – 1 ангид 125 сая төгрөг

Инээдмийн, романс, адал явдалт гээд тоглосон кино бүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг жүжигчин маань маш олон шагнал авч байсан. Тэрээр 1 ангид 125 орчим сая төгрөгөөр тоглодог байна.

И Мину (Lee Min Ho) – 1 ангид 163 сая төгрөг

Тэрээр модель болон дуучнаар зогсохгүй хамгийн алдартай солонгос жүжигчдийн нэг билээ. F4-ийн Кү Жүнпюгийн дүрээр жүжигчний гараагаа эхлүүлж шилдэг шинэ жүжигчин шагналын эзэн болсон . Мөн “Хотын ангууч”, “Өв залгамжлагчид” гэх мэт киноны дүрүүдээрээ алдартай.

Со Жисоб (So Ji Sub) – 1 ангид 187 сая төгрөг

“Хааны нар”, “Oh My Venus”, “Би чамд хайртай”, “Намайг уучлаач” гэх мэт олон кинонд гол дүрийг бүтээсэн ч “Хааны нар” киногоороо карьерийнхаа оргилд хүрсэн юм. Тэрээр анги бүрт ойролцоогоор 187 сая төгрөгөөр тоглодог байна.

Жу Инсон (Jo In Sung) – 1 ангид 187.3 сая төгрөг

Жу Инсоб нь хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд That Winter, Зүгээр дээ энэ бол хайр, Балид болсон явдал гэх мэт кинонуудаараа алдартай билээ. Чадварлаг, алдартай жүжигчин залуу маань 1 ангид ойролцоогоор 187 гаруй сая төгрөгөөр дүр бүтээдэг байна.

И Ёнэ (Lee Young Ae) – 1 ангид 233 сая төгрөг

Бидний сайн мэдэх Дэ Жангум “ордны эрдэнэс” хочтой бөгөөд 1 ангид л гэхэд ойролцоогоор 233 сая төгргөгөөр тоглодог байна. Үзэсгэлэнт жүжигчин маань 2011 онд хоёр ихэр хүүхдээ угтан авсан билээ. Хэдийгээр урлагийн ертөнцөөс хол байсан ч үнэлгээ нь буурахгүй байсаар байгаа бөгөөд удахгүй дахин дэлгэцнээ дүр бүтээх цуурхал гарсан нь үнэлгээг нь улам өсгөж байгаа билээ.

Хён Бин (Hyun Bin) – 1 ангид 234 сая төгрөг

Хён Бин нь хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтад зүй ёсоор багтана. Тэрнийг “Secret Garden” кино нь алдар нэрд хүргэсэн юм.

Жон Жихён (Jun Ji-hyun) – 1 ангид 235 сая төгрөг

“Одноос ирсэн миний хайр” кино нь амжилтад хүрснээс хойш тэрээр солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчин болсон юм. Тэрээр “Зурагт номын охин”, “Миний дүрсгүй охин” зэрэг кинонуудаараа алдартай билээ. Жон Жихён нь зөвхөн нэг ангиас л 234 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Ким Сүхён (Kim Soo Hyun) – 1 ангид 235 сая төгрөг

Ким Сүхён нь “Мөрөөдлөөс ч илүү”, “Одноос ирсэн миний хайр”, “Нар сарны тэврэлт”, “Продюсерууд” гэх мэт олон киногоороо алдартай билээ. Тэрээр нэг ангид 240 гаруй сая төгрөгөөр дүр бүтээдэг гэнэ шүү.

Эх сурвалж: Wonderslife

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу