Эрдэмтэд хөгшрөлтийн 4 хэлбэр байдаг болохыг тодорхойлсон, та өөрийн насжилтын хэлбэрийг олж тогтоосноор хөгшрөлтийн явцыг удаашруулж болно

0
145

Судлаачдын үзэж байгаагаар 2050 он гэхэд 60 болон түүнээс дээш настай дэлхийн хүн амын тоо ойролцоогоор 2 тэрбум болох юм байна. Хэдийгээр нэг үеэ бодвол дэлхий даяар хүмүүс харьцангуй урт удаан насалж байгаа ч, хэрхэн эрүүл амьдарч, хэрхэн залуу насны дүр төрхөө хадгалах вэ гэдэг хамгаас чухал асуудал болоод байгаа юм.

Эрдэмтэн судлаачид 29-75 насны 106 эрүүл хүний цус болон өтгөнөөс нь дээж авч, шинжилгээ хийсэн бөгөөд хөгшрөлтийн хэлбэрүүд хүн бүхэнд өөрөөр явагддаг болохыг олж тогтоожээ. Тэд хөгшрөлтийн 4 хэлбэр байдаг илрүүлсэн байна. Үүнд: бодисын солилцооны, дархлааны, бөөрний болон элэгний хөгшрөлтийн хэлбэр багтана.

Судлаачид тухайн 4 хэлбэр нь хүний биеийн өөр өөр хэсэгт нөлөөлж, улмаар эрүүл мэндийн асуудал үүсгэдэг болохыг тогтоосон байна.

  • Бодисын солилцооны насжилтын хэлбэртэй хүмүүсийн дунд чи хрийн ши жин үүсэх хандлагатай байдаг
  • Дархлааны насжилтын хэлбэртэй хүмүүсийн дунд элдэв өв чний үр эвсэл болон дархлааны систем тогтолцооны эм гэг үүсэх хандлагатай байдаг
  • Бөөрний насжилтын хэлбэртэй хүмүүсийн дунд бөөрний янз бүрийн эм гэг үүсэх хандлагатай байдаг
  • Элэгний насжилтын хэлбэртэй хүмүүсийн дунд элэгний өв члөл үүсэх хандлагатай байдаг

Та өөрийн насжилтын хэлбэрийг олж тогтоосноор хөгшрөлтийн явцыг удаашруулж болно

Уг насжилтын хэлбэр нь зүгээр нэг судалгаа, оношлогоо биш бөгөөд таны эрүүл мэнд эрсдэлт хүчин зүйлийг багасгахад нөлөөлөөд зогсохгүй, хөгшрөлтийн явцыг удааршуулж болохыг батлажээ.

Та өөрийн насжилтын хэлбэрийг олж тогтоохын тулд эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамрагдаж, биеийн аль хэсэг илүү өв члөлтэй байгааг олж мэдэх боломжтой. Хэрвээ та тухайн хэлбэрээ зөв тодорхойлоод, тухайн эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавьж чадвал, та залуу насны дүр төрхөө удаан хадгалж чадна.

Зарим тохиолдолд хоёр насжилтын хэлбэр нэгдсэн байх боломжтой

Судлаачид магад таны насжилтын хэлбэр нэгээс олон байж болзошгүйг анхааруулж байна. Уг тохиолдолд дээр дурдсан 4 насжилтын хэлбэрийн хоёр эсвэл гуравтай нь нүүр тулгарна гэсэн үг юм. Хэрвээ та эрүүл мэндийн аливаа асуудлаас ангижирч, эрүүл хийгээд залуу байхад бүрэн анхаарлаа төвлөрүүлвэл амьдрал тань хэрхэн хялбар хийгээд аз жаргалтай болох болно.

Эх сурвалж: Brightside

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу