Зуны улиралд залуучуудын хувцаслалтандаа гаргадаг 8 алдаа

0
172

Зуны улирал бол цоо шинэ хувцас загварын хослолыг туршиж өмсөж үзэх гайхалтай улирал. Гэхдээ эрчүүд энэ тал дээр туршлага муу. Тэд жижигхэн алдаанаасаа болоод өөрийн стил имижээ үгүй хийдэг. Ингээд та бүхэндээ зуны улиралд эрэгтэй хүмүүс хувцаслалтандаа ямар ямар алдаа гаргадаг болохыг хүргэх гэж байна.

1. Тэд үргэлж богинохон ханцуйтай футболк сонгож өмсдөг

Богино ханцуйтай футболк нь эрчүүдийн бие галбирыг төгс харагдуулж чаддаггүй. Таны сонгосон футболк тохойноос мөр хүртэлх хэсгийн талаар нь татахуйц ханцуйтай байх ёстой.

2. Тэд байнга жинсэн өмд байнга өмсдөг

Жинсэн өмд ямар ч гутал болон цамц, футболктой гайхалтай зохицдог. Гэхдээ жинсэн өмд зуны улиралд тийм ч тохиромжтой сонгол биш. Учир нь жинсэн өмдний материал нь агаар нэвтрүүлэхдээ тун муу аж.

3. Тэд хурц тод өнгийн хувцас өмсдөг 

Хэт олон өөр өнгийн хувцаслалт бол тийм ч сайхан харагддаггүй. Хурц тод өнгийн хувцаслалтын оронд та дан өнгийн цэвэрхэн хувцсаар хэв маягаа бүрдүүлээрэй.

4. Тэд хэт бариу хувцас өмсдөг

Бариу хувцас нь таны хөдөлгөөнд саад учруулахаас гадна амархан хөлөргөдөг. Тийм учраас зуны улиралд илүү биед эвтэйхэн, чөлөөтэй загварын хувцас сонгоорой.

5. Тэд үргэлж буруу урттай шорт өмсдөг

Өвдөг шүрэсэн эсвэл өвдөг давсан загварын шорт аль хэдийн моодноос гарсан болохыг экспертууд зөвлөж байна. Хэрвээ та шорт өмсөх гэж байгаа бол богино шорт өмсөөрэй.

6. Тэд шортон дээр урт оймс өмсдөг

Хэдийгээр өнгө өнгийн тод өнгөтэй болон хээтэй оймс тренд болж байгаа ч гэсэн зуны улиралд шортон дээр урт оймс өмсөх нь тун зохимжгүй. Урт оймсны оронд богинохон, шагайн хэмжээтэй оймс өмсөхийг зөвлөж байна.

7. Тэд өвөл, намрын хүрмээ өмсдөг

Зуны улиралд зөвхөн шаардлагатай хурал цуглаан, албан ёсны уулзалт гэх мэт зүйл дээр л хүрэм өмсөж байгаарай. Үнэхээр хүрэм өмсмөөр санагдаад байвал зуны улиралд таарч тохирсон материалтай, хөнгөн хүрэм өмсөөрэй.

8. Тэд үргэлж буруу гутал, пүүз өмсдөг

Эрчүүд зун ихэвчлэн буруу гутал, пүүзний сонголт хийдэг. Тэд үргэлж л битүү загварын пүүз, арьсан гутал өмсдөг. Үүний оронд та агаар сайн нэвтрэхүйц, хөнгөхөн гутал, пүүз өмсөж байгаарай.

Эх сурвалж: Brightside

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу