Алдартай эмэгтэй жүжигчдийн төрсөн эгч, дүү нар нь ямар дүр төрхтэй, ямар ажил хийдэг болохыг нь олж мэдэцгээе

0
52

Гэр бүл гэдэг хүн бүхний амьдралд хамгийн чухал ач холбогдолтой зүйл билээ. Аливаа гэр бүлийн хүүхдүүдийн ​​ирээдүй олон янзын хүчин зүйлээс хамаарч, тэр ч утгаараа бүгд өөр өөр амьдралын замыг сонгодог. Бид өнөөдрийн нийтлэлдээ алдартай эмэгтэй жүжигчдийн эгч дүүсийн дүр төрх хийгээд тэдний юу хийдэг болохыг олж мэдэх болно.

Мишель Пфейффер болон түүний дүү Деди Пфейффер

Деди Пфейффер эгчийнхээ адил жүжигчний мэргэжлийг сонгосон. Гэхдээ эгч шигээ нэр алдартай болж чадаагүй юм. Түүний хувьд Холливүдийн томоохон уран бүтээлд хараахан тоглоогүй байгаа. Деди телевизийн цуврал кино болон B зэрэглэлийн кинонд тоглодог аж.

Николь Кидман болон түүний дүү Антония Кидман

Антония бол Николийн цорын ганц төрсөн эмэгтэй дүү. Тэрээр Австрали улсдаа аж төрөн амьдардаг бөгөөд нилээдгүй алдартай сэтгүүлч, телевизийн хөтлөгч юм. Антония хоёр амьдрал зохиож байсан бөгөөд нийт 6 хүүхэдтэй гэнэ.

Летиция Каста болон түүний дүү Мари-Анж Каста

Франц жүжигчин бүсгүйн төрсөн дүү Мари-Анж эгчтэйгээ адилхан зам мөрийг сонгож, загвар өмсөгч, жүжигчин мэргэжлийг эзэмшсэн. Тэрээр өдгөө 29 настай бөгөөд “Mango” болон “Vichy” брэндийн нүүр царай юм байна. Жилийн өмнө Мари-Анж францын хошин шогийн жүжигчин Марк-Антуана Ле Брэтэй гэрлэсэн.

Анита Экберг болон түүний эгч Инга Экберг

Шведийн алдарт жүжигчин Анита эхээс долуулаа аж. Түүний төрсөн эгч дүүс, болон ах нарынх тухай дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Уг зурган дээр жүжигчин бүсгүй маань эгч Инга болон нөхөр Антони нарын хамт.

Катрин Денев болон түүний эгч Франсуаза Денев

Францын үзэсгэлэн гоо, жүжигчин Катрины эгч мөн адил жүжигчин мэргэжилтэй. Түүний эгч Франсуаза нь дотооддоо алдартай жүжигчин байсан бөгөөд дэлхийн од болно хэмээн олон хүмүүс түүнд итгэж найдаж байсан. Гэвч тэрээр Холливүдийн кино ертөнцөд хөл тавиад удаагүй байхдаа, золгүй явдлаар таалал төгссөн юм.

Ава Гарднер болон түүний эгч Беатрис Гарднер (зүүн гар талд)

Холливүдийн домогт жүжигчин, дуучин бүсгүй болох Ава Гарднер дөрвөн эгчтэй байсан бөгөөд хамгийн том эгч болох Беатристэйгээ маш дотно холбоотой байсан гэдэг.

Ванесса Паради болон түүний дүү Элиссон Паради

Францын алдартай жүжигчин Ванессагийн дүү бас л жүжигчин мэргэжилтэй. Гэхдээ Элиссон Ванесса шиг алдар нэрд хүрээгүй.

Пенелопа Крус болон түүний дүү Моника Крус

Жүжигчин Пенелопагийн төрсөн дүү Моника нь эгчтэйгээ адилхан жүжигчин мэргэжилтэй бөгөөд түүнийг дэлхий дахинд таниулсан кино нь “Pirates of the Caribbean: On Stranger Tides” юм.

Софи Лорен болон түүний дүү Мария Шиколоне

Нэрт жүжигчин Софи Лорены дүү Мария олон арван хоолны ном бичсэн бөгөөд телевизийн нэвтрүүлэгт байнга зочноор оролцдог нэгэн юм.

Орнелла Мути болон түүний эгч Клаудия Ривелли

Орнеллагийн төрсөн эгч Клаудия жүжигчин болохыг маш ихээр хүсдэг байсан. Түүний хувьд ямартай ч хүслээ биелүүлж нэг л кинонд дүр бүтээсэн юм. Тэрээр Итали улсын ерөнхийлөгч асан Жованни Леоногийн хүүтэй гэр бүл болж, хувийн амьдралдаа бүхнээ зориулахаар шийджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу