Анхаарал тавихгүй бол таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэр ахуйн 10 зүйл

0
47

Гэр ахуйн эд зүйлсдээ зохих ёсны анхаарал тавьж, тогтмол цэвэрлэж эсвэл сольж өөрчилж байхгүй бол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Ингээд эрүүл амьдралын хэв маягт дуртай хүн бүхэндээ зориулан гэр ахуйн зарим эд зүйлсийг хэрхэн арчлах, ашиглах талаар нийтлэлийг хүргэж байна.

1.  Аяга

Аяга, таваг бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг маш чухал зүйл. Бид ариун цэврээ сайтар сахихгүй бол гараар дамжиж олон төрлийн н я н бак тери аяганд хуримтлагддаг. Хэрвээ бид хэрэглэсэн аяга тавгаа нэн даруй угааж цэвэрлэхгүй бол, 45 минутын дараа хөгц шиг өв чин үүсгэгч жижиг организм үүсэж эхлэдэг аж.

2. Матрасс

Цаг хугацаа өнгөрөх тусам хачиг, тоос тоосонцор гээд олон зүйлс бидний матрассанд хуримтлагддаг бөгөөд энэ нь ялангуяа харшилтай эсвэл амьсгалын замын өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Мөн зүрх болон бөөрний асуудал үүсэж болзошгүй. Ерөнхийдөө матрассыг 8 жил тутамдаа сольж байхыг зөвлөж байна.

3. Дэр

Зарим эх сурвалжын мэдээллэж буйгаар бид дэрээ 1-2 жил тутамдаа солихыг зөвлөдөг бол бид танд 6 сар тутамдаа сольж байхыг зөвлөж байна. Мөн дэр болон дэрний уут хоёрын хоорондох хамгаалалтын хучилт ашиглах хэрэгтэй.

4. Алчуур

Хэрвээ та гар нүүр болон биеийн алчуураа зөв арчлахгүй бол таны арьсанд маш сөрөг нөлөө үзүүлэх болно. Таны алчуур чийгтэй байх үед олон төрлийн мик роб, бак тери үүсэх төгс үржлийн голомт болдог аж. Тиймээс алчууруудыг гурван удаа хэрэглэх тутамдаа угаах хэрэгтэй. Мөн хамгийн багадаа хоёр жил тутамдаа алчууруудаа сольж байх хэрэгтэйг анхааруулж байна.

5. Угаалгын өрөөний банны хөшиг 

Банны хөшгийг долоо хоногт нэг удаа угааж цэвэрлэж байх ёстой. Ингэснээр хөшгинд хуримтлагдсан бак тери, хөгц, тоос шорооноос салах боломжтой.

6. Роутер төхөөрөмж

Айл өрх бүрт л интернет эсвэл телевизийн роутер төхөөрөмж байдаг. Тухайн хүлээн авагч төхөөрөмжүүдийг 3-4 жил тутамдаа сольж байхыг зөвлөж байна. Эс тэгвээс сүлжээний удаан холболтын асуудалтай нүүр тулгарах болно.

7. Хуучин хувцас хунар

Хуучин хувцаснуудаасаа салах нь жил бүр бидний хийх ёстой чухал зүйл. Энэ нь хувцасны шүүгээгээ эмх цэгцтэй байлгах маш сайн арга юм. Хуучин хувцас хунараа хаях цаг болсныг илтгэх шинж тэмдгүүд:

  • Засаж янзлахаас нэгэт өнгөрсөн
  • Та тухайн хувцсыг нэг жилийн турш огт өмсөөгүй
  • Сэтгэлд нийцдэггүй, таалагддаггүй хувцас
  • Өмсөхөд биед тав тухгүй

8. Ор хөнжлийн дэвсгэр даавуу

Элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та ор хөнжлийн дэвсгэр даавуугаагаа долоо хоног бүр угаах ёстойг анхаараарай.

9. Бие угаагч

Ариун цэврийн дэглэм сахих, арьсны дерматологийн асуудлаас зайлсхийхийн тулд та бие угаагчаа сардаа нэг удаа сольж байх хэрэгтэй.

10. Хуучин цахилгаан хэрэгсэл

Ихэнх цахилгаан бараанууд 10-15 жилийн зохих ёсны дагуу ажилладаг. Үүнээс олон жил хэрэглэсэн тохиолдолд эвдрэх асуудал гардаг бөгөөд засаж янзлуулсан ч алдаа гарах өндөр магадлалтай байдаг. Тиймээс 10 жил тутамдаа чухал цахилгаан хэрэгслүүдээ шинэчилж өөрчлөж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу