Япончуудын дээд өвөг болох Айнү хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

0
43

Айнү хүмүүс бол Японы уугуул иргэд. Тэд баавгайн тахин шүтдэг бөгөөд дэлхийд хамгийн анх самурайн соёл уламжлалыг таниулсан ард түмэн юм. Эрдэмтэн судлаач нар тэднийг одоо болтол яг ямар угсаа гарвалаас үүдэлтэйг нь олж тодорхойлоогүй л байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн учир битүүлэг хүмүүс хэмээн нэрлэгддэг Айнүчүүдийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • Айнүчүүдийн түүх МЭӨ 13-р зуунаас эхлэлтэй бөгөөд Орос болон Японы нутаг дэвсгэрээр амьдарч байсан юм. Хамгийн анхны пирамидын гурвалжин гэхэд л МЭӨ 27-р зуунд баригдаж байсан гэж бодохлоор тэд яалт ч үгүй эртний хүмүүс.
  • Классик Айнү хүмүүс Монголчуудтай төстэй гэхээсээ илүү Европ дүр төрхтэй.
  • Тухайн цаг үед Япончууд тэднийг ялга варлан гадуурхдаг байсан.

  • Тэдний гарал угсааг одоо болтол нарийн тодорхойлж чадаагүй байгаа. Гэхдээ хэд хэдэн онол бий. Айнүчүүдийг Кавказ, эсвэл Жомон, Охоцкуудтай холбоотой гэж таамаглаж байгаа юм байна.

  • Эртний Айнү хүмүүс Оросжуу дүр төрхтэй байсан болохыг та доорхи Лев Толстойтой харьцуулсан зургаас харж болно.

  • Айнү эрчүүд одоо болтол үс болон сахлаа огт авдаггүй гэнэ.

  • Айнү эмэгтэйчүүд 6, 7 настайгаасаа эхлэн уруул амаа тойруулан шивээс хийлгүүлдэг бөгөөд энэ нь муу муухай энергиэс хамгаалдаг гэж үздэг аж.
  • Тэдний шүтээн амьтан бол баавгай.

  • Тэд “chise” хэмээх овоохойд амьдардаг бөгөөд уг овоохой нь дунджаар 35 м2 хэмжээтэй.
  • Айнүчүүд он удаан жилийн хугацаанд Хоккайдо арал дээр төвлөрөн амьдарч байсан бөгөөд улмаар 19-р зуунаас эхлэн салж бутарч, тархан нүүсэн юм.

  • Япон хэлний маш олон үгс Айнү хэлнээс өвлөгдөн үлдсэн.
  • 2008 онд Японы засгийн газар Айнү бол бидний өвөг дээдэс хэмээн тунхаглан зарласан.

Одоогийн байдлаар Айнү хүмүүс өөрсдийн өв уламжлал, соёл, зан заншлаа сэргээж байгаа бөгөөд өөрсдийн гэсэн үндэсний далбаатай болсон байна. Цэнхэр дэвсгэр нь бол тэнгэр болон усыг билэгдэж байгаа, цагаан дүрс нь бол цасыг болон Айнү анчин хүний агшдаг сумыг билэгдэж байгаа бол харин тэрхүү улаан дүрс нь Япон болон Айнү хоорондын үл ойлголцлын билэгдэл аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу