Хэвлийн өөхийг маш хурдан арилгах Япон арга

0
263

Японы жүжигчин Мики Реосуке нь саяхан нэгэн аргыг ашиглан хэдхэн 7 хоногийн хугацаанд 13 кг-аар турж, бэлхүүсний тойргоо 12 см-ээр нарийсгаж чаджээ. Нуруу нь өвддөг хүмүүст тохирсон энэхүү аргыг түүний эмч санал болгосон байна. Энэхүү дасгалыг хийхийн тулд өдөрт ердөө л 2 минут зарцуулна. Ингээд энэхүү аргыг та бүхэндээ хуваалцая.

Мики Реосуке нь энэхүү аргыг уртаар амьсгалах дэглэм гэж нэрлэсэн. Үүнийг хийхийн тулд зогсож байгаад 3 секунд амьсгал авна, дараа нь 7 секундын турш амьсгалаа маш хүчтэй гаргана.

Европын ихэнх эмч нар энэхүү амьсгалын дасгалыг турахад үр нөлөөтэй гэж үздэг бөгөөд энэхүү дасгал нь дараах зарчмаар үйлчилдэг. Өөх нь хүчилтөрөгч, устөрөгч, нүүрстөрөгчөөс бүрддэг. Харин амьсгалах үед хүчилтөрөгч нь өөхний эсэд хүрч устөрөгч болон нүүрстөрөгч болгон хуваадаг. Тиймээс хэр их хүчилтөрөгч амьсгална тэр хэмжээгээрээ өөхийг шатааж чадна.

Энэхүү дасгалыг өдөр бүр 2-10 минут хийнэ. Зогсож байгаад нэг хөлөө урагшлуулна. Харин нөгөөг нь хойно тавина. Өгзөгөө суллан бүх жингээ хөл дээрээ төвлөрүүлнэ. 3 секундын гүн амьсгаа авах ба ингэх үедээ гараа толгой дээрээ өргөнө Дараа нь 7 секундын турш амьсгалаа гаргах ба энэ үедээ биеийн бүх булчинг суллана.

Үүнээс гадна энэхүү дасгалыг хийснээр биеийн булчин чангарч, бодисын солилцоо нэмэгдүүлдэг гэж шинжээчид үздэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу