Үе мөчний өвчнийг анагаагч 5 хүнс

0
46

Өвдөгний үе, хуруу, гар, хөлийн үеэр өвдөх таагүй мэдрэмжээ багасгахын тулд хүмүүс ургамлын гаралтай эм уухыг хичээдэг. Үе мөчний ү рэвслийн эсрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн бий. Хамгийн гол нь та эмчлэгч эмчийн зөвлөгөөг дагах нь чухал гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ яаралтай өв чин намдаах хэрэгтэй болбол та дараах байгалийн гаралтай хүнсийг хэрэглээд үзээрэй.

1. Розмарин

Анхилуун үнэртэй ургамал нь анагаах чадалтай ажээ. Хоолоо амтлахаас гадна гэрийн нөхцөлд өв чин намдаах эм хийхэд хэрэглэдэг байна. Урьд өмнө нь розмариныг байгалийн гаралтай анальгин гэдгийг та мэддэг байсан уу? Үе мөчний ямар ч өвчнийг хэсэгтээ дарж чадна гэдэгт та итгэлтэй байгаарай. Розмарины ид шидийг мэдрүүлэх жорыг танилцуулая.

Орц:

  • 20 г розмарин
  • 2 стакан буюу 400 мл ус

Бэлдэх арга: Усаа буцалгаад хандлана. Буцалж байгаа усандаа ургамлаа хийгээд 20 минут хандлаарай. Цаг болоод ирэхээр халуун зуухнаас авч хэсэг хөргөнө. Өдөрт 2 аягаар ууна.

2. Хээрийн шивлээ

Хээрийн шивлээг эмийн сангуудаар борлуулдаг. Ү рэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна өв чин намдаана. Мөн маш их төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг.

Хэрхэн хэрэглэх вэ? Хандлаад л өдөрт 2 аягаар ууна. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү.

3. Куркума

Азиас гаралтай уг амтлагчийн анагаах чадлыг бид бүгд мэднэ. Хэрвээ таны үе мөчөөр өвдөөд байвал өв чин намдаах эмийн оронд куркума хэрэглээд үзээрэй. Ү рэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна өв чин намдаах, гэ мтсэн эд эсийг сэргээх, биеийг хо ргүй жүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Куркумагийн анагаах шидийг өөр дээрээ мэдрэхийг хүсвэл та дараах байдлаар хэрэглэнэ.

Орц:

  • 1 хоолны халбага куркума (20 г)
  • 3 аяга буюу 750 мл ус
  • 3 хоолны халбага зөгийн бал (60г)

Бэлдэх арга: Гал дээр усаа тавина. Буцалж эхлэнгүүт нь куркумагаа хийхэд ус шаргал өнгөтэй болж анхилуун үнэртэнэ. 10 минут зөөлөн буцалгаад галаас авч хөргөнө. Хөрсний дараа 3 х.х зөгийн балаа хийж сайтар хутгана. Ингээд л таны амттай ундаа бэлэн боллоо. Өдрийн турш бага багаар нь хувааж уух бөгөөд үе мөчөөр өв дөх өв чин аажимдаа багассаар байх болно.

4. Цагаан гаа

Орц:

  • 20 г үрж жижиглэсэн цагаан гаа
  • 2 стакан буюу 400 мл ус
  • 2 хоолны халбага зөгийн бал

Бэлдэх арга: Дээрх бусад тохиолдлуудын адил ханд бэлдэнэ. Усаа буцалгаад үрж жижиглэсэн цагаан гааг хийж 20 минут хандлана. Хөргөж шүүгээд дээрээс нь зөгийн балаар амтлаарай. Амтны хувьд үнэхээр сайхан бөгөөд үе мөчний өв чнийг үр дүнтэйгээр дарна. Өдөрт хоёр аяга ууж байгаарай.

5. Маалингын үр

Уг үрэнд агуулагдах Омега-3 нь дархлааны системийг дэмжиж өгөх бөгөөд бие эрхтнийг өв чинтэй тэмцэхэд тусалдаг. Тосны хүчил Омега 3–ын тухайд ярихад ургамлын гаралтайг нь сонгохыг зөвлөж байна. Хэрвээ амьтны гаралтай Омега 3 бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг та мартаж болохгүй.

Маалингын үрийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Өдөрт танд 40 г үр байхад л болно (2 хоолны халбага). Шууд идэж болно эсвэл салатаа амтлаарай. Маалингын үрийг халаахгүй байх нь зүйтэй, учир нь халаах явцад тосны хүчил алдагдаж шим тэжээл нь мууддаг байна. Тэгэхээр та үрийг байгаагаар нь идэх нь илүү үр дүнтэй буюу таны биед илүү шим тэжээлтэй байх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу