Жүжигчин Марго Робби “Pirates of the Caribbean” киноны шинэ ангид гол дүрийг бүтээнэ

0
11

Хамгийн сүүлд 2017 онд “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” кино үзэгчдийн хүртээл болсноос хойш даруй гурван жил өнгөрчээ. Уг бүтээл нь тус гайхалтай цуврал киноны тавдах бүтээл байсан билээ. Тэгвэл зургаадах цуврал ангийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд киноны гол дүрд Жонни Деппийн хамтаар жүжигчин Марго Робби тоглохоор болжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Хоаким Роннин дахин ажиллахаар болсон байна. Харин кино зохиолыг Кристина Ходсон бичиж байгаа аж. Кристинагийн хувьд хамгийн сүүлд “Birds of Prey” киноны зохиолыг бичсэн бөгөөд энэ кино төсөл дээр жүжигчин Марго Роббитой дахин хамтран ажиллахаар болжээ.

Кино зохиолын эхний хувилбар тун удахгүй дуусах гэж байгааг продюсер мэдэгдсэн бөгөөд кинонд Марго Роббигоос гадна жүжигчин Карен Гиллан, Дэйзи Ридли болон Эмма Уатсон нар тоглохоор яригдаж байна.

2003 оноос эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан “Pirates of the Caribbean” франчайзын 6 дахь бүтээл 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу