Сансар огторгуйн үнэрийг мэдрүүлэх “Eau de Space” сүрчиг удахгүй худалдаанд гарна

0
16

Хүн бүхэн сансар огторгуйн ертөнц ямар байдаг бол, очиж үзэх юмсан, тэр бүү хэл ямар үнэртэй байдаг бол хэмээн гайхаж, төсөөлөн боддог. Тэгвэл одоо бид бүхэн сансар огторгуйн үнэрийг мэдрэх бүрэн боломжтой болсон бөгөөд уг үнэрийг мэдрүүлэх “Eau de Space” сүрчиг энэ 10 сард худалдаанд гарах гэж байна.

“Omega Ingredients” байгалийн болон органик бүхий л орц найрлагыг үйлдвэрлэгч компанийн химич Стив Пирс энэхүү сүрчиг дээр тусгайлан ажилласан аж. 2008 оноос эхлэх НАСА-тай хамтран ажиллаж, олон зуун удаагийн туршилтын үр дүнд сансар огторгуйн үнэрийг гаргаж авсан байна.

Сансар огторгуйд гарч үзсэн бүхий л сансрын нисгэгчид тухайн сүрчигний үнэр яг л “озон хийгээд халуун металл” шиг бөгөөд яг л сансрын үнэрийг мэдрүүлж байна сэтгэгдлээ хуваалцсан байна. Стив Пирс тухайн үнэрийг бөөрөлзгөнө болон ром дарсны үнэртэй хослуулан найруулжээ.

“Eau de Space” сүрчиг 20 долларын үнэтэйгээр худалдаалагдах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу