Урьд өмнө нь бидний огт анзаарч байгаагүй алдартай кинонуудын нууцлаг зүйлс

0
36

Кино найруулагч, зохиолч нар өөрийн уран бүтээлдээ ямар нэгэн утга санаа агуулсан бяцхан нууцыг эсвэл далд илгээмжийг үзэгч олондоо үлдээдэг. Кино сонирхогчид бид бүхэн тэрхүү нууцлаг зүйлсийг заримдаа огт анзааралгүй хөнгөж үзэж орхидог. Ингээд энэ удаагийн нийтлэл дээрээ урьд өмнө нь бидний огт анзаарч харж байгаагүй алдартай кинонуудын нууц зүйлсийг хүргэж байна.

“Бөгжний Эзэн” киноны “close-up” (ойрын план) шотууд дээр аварга том бөгж ашигласан

“Мулан” хүүхэлдэйн киноны энэ хэсэг хүртэл хэд хэдэн мюзикл дуунууд гардаг бөгөөд киноны ерөнхий агуулга бараан өнгө аястай болж эхэлдэг. Уг сценээс хойш мюзикл дуу гардаггүй

“Аватар” киноны уг сцень дээрх өрөөний цонх Америкийн далбаа шиг харагдаж байгааг та анзаарч байна уу?

“Интерстеллар” киноны энэхүү усан гараг дээр ирдэг хэсэг дээр киноны хөгжмийн найруулга түгшүүртэй цохилттой болж өөрчлөгддөг. 1,25 секунд тутам тухайн цохилт дуугарах бөгөөд цохилт бүр дэлхийн нэг өдөр хоног өнгөрч буйг илэрхийлжээ

“IT” киноны Пеннивайз бүтэн киноны туршид хохирогч хүүхдүүдийг хаа сайгүй тагнан харж байдаг. Түүнийг хүүхдүүд огт анзаарч хардаггүй. Үзэгч бид ч олж анзаараагүй

“Жокер” кинон дээр гарч буй цаг болгон 11:11-г зааж байдаг

“Супер Гэр Бүл 2” хүүхэлдэйн киноны уг сцень дээр харагдаж буй ханын зураг нь Хелений гэр бүлээсээ салангид байгааг илэрхийлжээ

“Up” болон “Cars 2” хүүхэлдэйн кинонууд дээр яг адилхан сцений дүр зураг харагддаг

Уг толин дээр Бэтмэний дүр төрх байгааг та анзаарч байна уу?

“Жокер” кинон дээр гардаг эмнэлэгийн түргэн тусламжийн машины арын хаалган дээр Жокерийн дүр төрх харагдаж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу